"Торго загвар" ХХК танилцуулга
“Торго”загвар ХХК нь анх 2000 оны 10-рсарын 29 -ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхэлснээсээ хойш уран хийц болон дахин давтагдашгүй загвараараа хэрэглэгчдийн талархлыг хүлээсээр байгаа билээ.Манай загварын ордон нь Хятад улсаас цэвэр 100%-ийн хүр хорхойн шүлсээр нэхсэн дээд чанарын торгыг оруулж ирэн худалдах, түүгээрээМонгол түмний эрхэм гоёл болох үндэсний хувцасыг цаг үетэй нийцүүлэн, загвар технологийн шинэ түвшинд хүргэж мөн зөвхөн гар аргаар л нарийн урлах тэрхүү уламжлалт өвөрмөц ажилбаруудыг бүтээл бүртээ шингээн 16 жилийн турш захиалгат хувцасны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Бид нүүдэлчин соёлын үнэт өв түүхэн улбааг бүтээл бүртээ хадгалж, Монгол үндэсний онцлогийг өвлөн авч түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх замаар дэлхийд таниулах эрхэм зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд захиалагч бүрийн биеийн онцлог, хэмжээ, хүсэлд тусгайлан зориулан цор ганц тансаг бүтээл бүтээдгээрээ эх орондоо анхдагч төдийгүй захиалгат хувцасны нэр хүндтэй “Торго” брэндийг хөгжүүлж байнгын хэрэглэгчидтэй, алдартай брэнд болоод байна. Монгол хувцасны тухайн жилийн шинэ загвар, чиг хандлагыг тодорхойлогч “Torgo haute couture” шоуг зохион байгуулдаг бөгөөд улс төр, урлаг соёл, бизнесийн салбарын нэр хүндтэй зочид оролцож манай байнгын үнэ цэнэтэй хэрэглэгчид болдогоороо онцлогтой. Мөн үндэснийхээ хувцас соёлын гайхамшигт уран хийц, шаглааг дэлхий нийтэд таниулах зорилготой олон оронд өөрийн загварын шоу тоглолтыг хийж үзэгчдээс өндөр үнэлгээ авсаар байна. “Торго” брэндийн нэрийн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд таниулах, нэвтрүүлэх зорилтын хүрээнд эхний алхамаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХӨХ хотод албан ёсны салбараа нээсэн байгаа.
2017 оны байдлаар манай компани нь нийт 34 ажиллагсадтай 3 албатай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь дараах үндсэн чиглэлийн дагуу байна. Үүнд:
- Захиалгат оёдлын салон
- Бэлэн бүтээгдэхүүн худалдаа
- Модель агентлаг
- Загварын тоглолт
- Хувцас түрээс
1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл
2.
3.
2003
50