Эмнэлгийн цахим бүртгэлийн програмд үйлчлүүлэгчийн мэдээллийг үнэн зөв бүртгэн, амбулаторийн эмчийн үзлэгийн товлолт цаг олгох, захиалгат утсаар үзлэг цагийн захиалга авч, үйлчлүүлэгчтэй харилцаж ажиллана.
Эмнэлгийн барилга байгууламжийн сантехникийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах, сантехникийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо, үйлчилгээ хийх, техник ашиглалтын зааварчилгааг цаг тухайд нь өгч, нягт нямбай хариуцлагатай, аюулгүй ажиллагааг баримтлан ажиллана.
Эрүүл мэндийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, тусламж, үйлчилгээний стандарт, эмчилгээний эмнэлзүйн удирдамж, заавар, аргачлал, тушаал, шийдвэрийн мөрдөлтөд хяналт хийх, дэмжлэгт удирдлагаар хангах Байгууллагын мэс заслын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан биелэлтэнд хяналт тавих, эрсдлийг үнэлэх, хариу арга хэмжээг төлөвлөн ажиллах; Оношилгоо, эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, гүйцэтгэлийн чанарт хяналт үнэлгээ хийх, дэмжлэгт удирдлагаар хангах тогтолцоог бүрдүүлэн ажиллах Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, үл тохирлыг засч, сайжруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх
Тус эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн Сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн нь Люксембургийн Их Гүнт улс, Монгол улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны дүнд Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн "Зүрх судасны төв" төслийн захиргаанд ажиллаж, 21 аймаг, 9 дүүргийн эмч мэргэжилтнүүдийг сургаж хөгжүүлэх, чадавхжуулах үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах үйл ажиллагааг хариуцна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн дүрс оношилгооны лавлагаа төвийн дуран оношилгооны хэсэгт дурангийн эмчээр ажиллаж, үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.
Эмнэлгийн ариутгал угаалгын нэгжид харьяалагдан мэс заслын даавуу, халад, ажлын хувцас, эрчимт эмчилгээний тасгийн цагаан хэрэгслийг угаах, ариутгах, индүүдэх, мэс заслын тасгуудад тараах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.
Эмнэлгийн хэмжээнд халдвараас сэргийлэх хяналтын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үл тохирол, хариу арга хэмжээ авах төлөвлөлт хийх, шуурхай шийдвэрлэж ажиллана. Тархвар судлаач эмчийн албан тушаалын тодорхойлолтод заасан гол үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана.