Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэсо Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТЭСОГРУПП

ТЭСО Групп нь 2003 онд байгуулагдсанаас хойш өдгөө хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр салбар бүрдээ манлайлагч 26 салбар компани, 2000 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж, тогтвортой хөгжлийг эрхэмлэн, хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч болох эрхэм зорилготой ажиллаж байна.

ТЭСО Группийн үйл ажиллагаа нь ТЭСО Фүүдс, ТЭСО Пропертис, ТЭСО Инвестмэнт гэсэн үндсэн 3 чиглэлд хуваагдан Дэлхийд өрсөлдөх Монгол компанийг бий болгох алсын хараанд тэмүүлэн алхам алхамаар урагшилж байна.

ТЭСО Фүүдс компанид харьяалагдах хүнсний 8 салбар компаниуд нь сэргээгдэх түүхий эдээр инноваци шингээн баяжуулсан эрүүл, чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчийн нэн тэргүүний сонголт байж, тогтвортой хөгжилд түүчээлэхээр зорьж байна.

ТЭСО Пропертис компани нь “Хүн төвт” төлөвлөлтийг эрхэмлэн гэр бүл, хувь хүнд тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлэн, амьдралд үнэ цэнэ нэмэгдүүлэхийг зорилгоо болгон өнөөдрийн байдлаар 7 төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд

  • Хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий өндөр зэрэглэлийн “Sky Garden Residence” төсөл
  • Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч “Palm Springs resort and villa” хувийн орон сууцны хотхон
  • “New Luxury” концепт бүхий бизнес зэрэглэлийн “ALPHA ZONE” хотхон

Идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэсэн “Active garden” хотхон болон бусад үл хөдлөх, хөрөнгө оруулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

ТЭСО Инвестмэнт компани нь Монгол улсын эдийн засаг, хэрэглэгчийн эрүүл, аюулгүй амьдралын нөхцөлийг сайжруулах тэнцвэртэй бизнесүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулах, шинэ төслүүдийг санаачлан хэрэгжүүлж 11 салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудад зориулсан дараах ОНЦЛОХХӨНГӨЛӨЛТ, ХАНГАМЖУУД байдаг.

  • ЗӨВ ХУРИМТЛАЛ - Та зөв хуримтлалын санд элссэнээр сар бүр гарт олгох цалингаасаа 3%-г өөрийн тань нэр дээр нээж өгсөн нэрийн дансанд хуримтлуулах бөгөөд байгууллагаас мөн адил хэмжээгээр буюу 3%-г дахин нэмж таны хуримтлалын дансанд байршуулна. Жилд 1 удаа нийт хуримтлуулсан дүнд хүүгийн өгөөж банкны жишгээр тооцож таны хуримтлалд хийнэ.
  • ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ - Тэсо корпорацын ажилтнуудад зориулсан төв оффистой ойрхон Зөв багачууд цэцэрлэгт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжоор хангана.
  • БАЙРНЫ ХӨНГӨЛӨЛТ - Тэсо корпораци нь барилга, дэд бүтцийн салбарт өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үндсэн ажилтнуудад зориулсан байрны хөнгөлөлтүүдийг үзүүлдэг.

2020 онд ТЭСОГруппийн хэрэгжүүлсэн томооохон ажлуудыг дурьдвал:

  • Айсмарк ХХК нь 2020 онд Mello, Папа, Моктель, Мөнхтунх, Молокотой зайрмаг зэрэг 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр худалдаанд гаргаж дотоодын зайрмагны зах зээлийнхээ 90%-ийг дангаар хангаж байна.
  • Мөн “Айсмарк” ХХК нь“Сэнтрал экспрэсс” ХХК-тай хамтран “Зөөлөн зайрмаг”-ийг “ CU” олон улсын конвениенс дэлгүүрээр худалдаалж эхэлсэн байна
  • МөнхТунх төслийг хэрэгжүүлэн хүүхэлдэйн кино, МөнхТунх жүүс, чипс, зайрмаг худалдаанд гаргав.
  • Скай гарден төсөл маань эхний шатны бүтээн байгуулалтаа ашиглалтад оруулж Улаанбаатар хотын хамгийн “Шилдэг архитектурын шийдэлтэй хотхон”-оор шалгарч Форбес Авардс шагнал хүртэв.
  • Содон стандарт цогцолбор хорооллыг бүтээн байгуулж, төслөө 2020 оны эхний улиралд багтаан 100 хувь ашиглалтанд оруулж 3000 айлыг орон сууцжуулав.
  • Ажилтан бүрийнхээ ирээдүйн санхүүгийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлж урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах зорилгоор зөвхөн Тэсочууддаа зориулаад “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН” хэрэгжүүлэн нийт ажилчдын 90%-ийг хамруулав.
  • Дижитал шилжилтийн эхний шатны системүүдээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цаасыг халж, цагийг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ.
  • Зөв Монгол Брэнд 2020 онд албан ёсоор экспортод гарсан ба БНХАУ, БНСАУ-д худалдаалагдаж байна.
  • Мөн 2020 онд эдийн засаг хямралтай энэ үед нэг ч ажилтнаа цомхотголгүй эх орныхоо хүнсний хэрэглээг хангахын төлөө, нийгмийн хариуцлагааа хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна.

ТЭСО Группийн албан ёсны хаяг:

  • Монгол Улс, Улаанбаатар , СХД 18-р хороо, Тэсо компанийн байр

Холбогдох утас: 7575-6161 7575-6262

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ЧАДВАРЛАГ БАГИЙГ БИД БҮРДҮҮЛНЭ.

  • Алсын хараа

    Дэлхийд өрсөлдөнө.

  • Эрхэм зорилго

    Бид тогтвортой хөгжлийг эрхэмлэн хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч байна.

  • Уриа

    Чөлөөтэй сэтгэе

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2003

  • Ажилтны тоо

    2000

Тэсо Групп-н салбар компаниуд

  • Тэсо Групп
  • Тэсо Фүүдс ХХК
  • Милко ХХК
  • Айсмарк ХХК
  • Тэсо Пропертис ХХК
  • Хүннү Конкрет ХХК

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Их жанжин Сүхбаатарын нэрэмжит талбай 2 Сэнтрал Тауэр, 903 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.