Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Зөв багачууд цэцэрлэг
Монгол улс, Улаанбаатар хот, Монгол улс, Улаанбаатар хот СХД 18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-157, ТЭСО корпораци

Тэсо Корпораци-н салбар компаниуд

Бидний тухай

ТЭСО корпораци нь 2003 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсын чухал дэд бүтцийн салбарууд болох зам, барилга бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр нийт 14 салбар компани, 2000 гаруй ажилчидтайгаар хөгжил дэвшил өөд урагшилсаар байна. 

ТЭСО корпораци нь ISO22000, OHSAS18001, ISO14001, ISO9001, ISO50001 зэрэг олон улсын стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн 21 аймгийг хамарсан 11,000 борлуулалтын сүлжээгээр дамжуулан хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ хүргэн Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Дэлхийд өрсөлдөнө

ЭРХЭМ ЗОРИЛГО

Шинэчлэгдэгч мэдлэгийн үрээр бүтээмжид чиглэж, хүнээ дээдлэн, ухамсарт соёлыг төлөвшүүлэгч байгууллага байна.

УРИА ҮГ

Чөлөөтэй сэтгэж, цэгцтэй үйлдэцгээе

 

ТЭСО корпорацийн салбар компаниудын чиглэл:

  • Айсмарк ХХК - Хүнсний үйлдвэрлэл /Сүүн бүтээгдэхүүн, жүүс, чипс, кофе,
  • Милко ХХК – Хүнсний үйлдвэрлэл
  • Скайгарден ХХК – Барилга бүтээн байгуулалт
  • Тэсо Констракшн ХХК – Барилга бүтээн байгуулалт
  • Домог Интернэшнл ХХК – Гадаад, дотоод худалдаа

Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудад зориулсан дараах ОНЦЛОХ ХӨНГӨЛӨЛТ, ХАНГАМЖУУД байдаг. 

  • ЗӨВ ХУРИМТЛАЛ - Та зөв хуримтлалын санд элссэнээр сар бүр гарт олгох цалингаасаа 3%-г өөрийн тань нэр дээр нээж өгсөн нэрийн дансанд хуримтлуулах бөгөөд байгууллагаас мөн адил хэмжээгээр буюу 3%-г дахин нэмж таны хуримтлалын дансанд байршуулна. Жилд 1 удаа нийт хуримтлуулсан дүнд хүүгийн өгөөж банкны жишгээр тооцож таны хуримтлалд хийнэ. Ингээд та 5 жил ажиллахад нийт 6-7 сая төгрөгний хуримтлалтай, 10 жил ажиллахад 20-с дээш сая төгрөгний хуримтлалтай болно. Жишээ нь: 1 сарын таны гарт олгох цалингийн 3% нь 45,000 байлаа гэж бодоход байгууллагаас мөн адил 45,000 таны хуримтлалд хийж нийт та 1 сард 90,000 хуримтлалтай болно гэсэн үг. 
  • ЗӨВ БАГАЧУУД ЦЭЦЭРЛЭГ - Тэсо корпорацын ажилтнуудад зориулсан төв оффистой ойрхон Зөв  багачууд цэцэрлэгт хүүхдээ үнэ төлбөргүй хамруулах боломжоор хангана. 
  • БАЙРНЫ ХӨНГӨЛӨЛТ - Тэсо корпораци нь барилга, дэд бүтцийн салбарт өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үндсэн ажилтнуудад зориулсан байрны хөнгөлөлтүүдийг үзүүлдэг. 

2020 онд ТЭСО корпорацийн хэрэгжүүлсэн томооохон ажлуудыг дурьдвал:

  • Айсмарк ХХК нь 2020 онд Mello, Папа, Моктель, Мөнхтунх, Молокотой зайрмаг зэрэг 22 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр худалдаанд гаргаж дотоодын зайрмагны зах зээлийнхээ 90%-ийг дангаар хангаж байна.
  • Мөн “Айсмарк” ХХК нь“Сэнтрал экспрэсс” ХХК-тай хамтран “Зөөлөн зайрмаг”-ийг “ CU” олон улсын конвениенс дэлгүүрээр худалдаалж эхэлсэн байна
  • МөнхТунх төслийг хэрэгжүүлэн хүүхэлдэйн кино, МөнхТунх жүүс, чипс, зайрмаг худалдаанд гаргав.
  • Скай гарден төсөл маань эхний шатны бүтээн байгуулалтаа ашиглалтад оруулж Улаанбаатар хотын хамгийн “Шилдэг архитектурын шийдэлтэй хотхон”-оор шалгарч Форбес Авардс шагнал хүртэв.
  • Содон стандарт цогцолбор хорооллыг бүтээн байгуулж, төслөө 2020 оны эхний улиралд багтаан 100 хувь ашиглалтанд оруулж 3000 айлыг орон сууцжуулав.
  • Ажилтан бүрийнхээ ирээдүйн санхүүгийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлж урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллах зорилгоор зөвхөн Тэсочууддаа зориулаад “ЗӨВ ХУРИМТЛАЛЫН САН” хэрэгжүүлэн нийт ажилчдын 90%-ийг хамруулав.
  • Дижитал шилжилтийн эхний шатны системүүдээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цаасыг халж, цагийг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэн ажиллаж эхэллээ.
  • Зөв Монгол Брэнд 2020 онд албан ёсоор экспортод гарсан ба БНХАУ, БНСАУ-д худалдаалагдаж байна.
  • Мөн 2020 онд эдийн засаг хямралтай энэ үед нэг ч ажилтнаа цомхотголгүй эх орныхоо хүнсний хэрэглээг хангахын төлөө, нийгмийн хариуцлагааа хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна.

Тэсо корпорацийн албан ёсны хаяг:

  • Монгол Улс, Улаанбаатар , СХД 18-р хороо, Тэсо компанийн байр

Холбогдох утас:   7575-6161 7575-6262

 

ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХҮЙЦ ЧАДВАРЛАГ БАГИЙГ БИД БҮРДҮҮЛНЭ.

Ажлын байрны зарууд

  1. Зургийн инженер /ЦБУ-ХАС/6 сарын 19. 1:07
  2. Талбайн инженер6 сарын 19. 0:59
  3. Нягтлан бодогч (Барилгын салбар)6 сарын 19. 0:56
  4. Нярав (Барилгын салбар)6 сарын 19. 0:34
  5. Хяналтын менежер (Аудитор)6 сарын 19. 0:26

Шинэ мэдээнүүд

Фэйсбүүк хуудас

Жиргээ

© Тэсо Корпораци. 2003-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.