Бид Монгол улсын уул уурхайн тээвэрлэлтийн салбарт дэлхийн шилдэг стандартыг нэвтрүүлж,олон улсын стандарт бүхий тээврийн менежментийг нэвтрүүлэн ажиллах зорилгоор 2011 оны 11-дүгээр сарын 29-ний өдөр 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумын Тавантолгой дахь уурхай, мөн тус аймгийн Ханбогд сумын Оюу-толгойн уурхай, Цагаан хад, Гашуун Сухайт болон Ганц Мод гэсэн гаалийн хяналтын бүс хүртэл өөрийн өмчлөлийн хүнд даацын авто тээврийн хэрэгслүүдээр уул уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. Үүнд Монгол улсын томоохон уул уурхайн компаниуд болох Эрдэнэс Таван Толгой ХК, Энержи Ресурс ХХК болон Оюу-Толгой компаниуд тус тус багтсан болно.
"Тера Экспресс" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч, эсвэл хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.
SAFE TO SERVE
1. Тээвэр, Агуулах, Нефть
2.
3.
2011
300