Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Терра Энержи" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Цагаан Өвөлжөө” ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд 2020 оноос Сингапурын хөрөнгө оруулалттай "Бридж Ресурсэс" компанийн 100 хувийн эзэмшилд шилжсэн.


“Терра Энержи” ХХК-ийн охин компани болох “Цагаан Өвөлжөө” ХХК болон “Энхтунх Орчлон” ХХК-иуд нь Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах “Баруун Ноён Уул” нэртэй MV-17162, Хар Сэвэргэн нэртэй MV-19149 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд 2014 оны 01- сарын 25-нд уг уурхайг улсын комисст хүлээлгэн өгч 2014 оны 08-р сарын 24 өдрөөс нүүрс экспортолж эхэлсэн.


“Баруун Ноён Уул” уурхай нь коксжих нүүрсний уурхайн хувьд харьцангуй нимгэн судалтай төдийгүй хөрс хуулалтын коэффициент дунджаас хавьгүй өндөр. Гэсэн ч уурхайн олборлолтын менежмент нь уурхайг ашигтай ажиллуулах нөхцөлөөр хангадаг. Үүгээрээ бид Австралийн олборлолтын туршлага Монголд нутагшсан болохыг харуулдаг.


Манай компани нь 2014 онд нийтдээ 500 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Одоогийн байдлаар олборлолтын хүчин чадал нь 1 сая тонноор хэмжигдэж байна.


“Цагаан Өвөлжөө” ХХК-ийн төслийн гол зорилго нь Монгол Улсын хууль, дүрмийн хүрээнд эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд аль болох ээлтэйгээр олборлолтын үйл ажиллагаа явуулж улс, орон нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах, үйлдвэрлэлийн хаягдал багатай шинэ техник технологиийг ашиглах, хөдөлмөр аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шинэ дүрэм журам нэвтрүүлэх, орон нутгийн ард иргэдийг ажлын байраар хангах, уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг бүрэн хийж орон нутагт хүлээлгэн өгөх зэрэг юм.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    400

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нарны зам, Замын цагдаагийн газрын зүүн талд, Санроуд оффисын 6 давхарт

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.