Иргэдийн даатгалын бүтээгдэхүүн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, гэрээ сунгалт, цуцлалт, системийн бүртгэлийг хариуцах.
Хариуцсан данс, бүртгэлийн тодруулга, тайлан мэдээллийг цаг хугацаанд нь, үнэн зөв бэлтгэх.
Үндсэн системд бүртгэсэн даатгалын гэрээ, гэрээт баталгааны бүртгэл, мэдээллийн үнэн, зөв, иж бүрэн байдлыг хариуцах, хяналт тавих. Компанийн үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгийг эмхлэн цэгцлэх, татан төвлөрүүлэх, тоо бүртгэл хөтлөх, архивт шилжүүлэх, хадгалах, хамгаалах, ашиглуулах, хугацаа дууссан баримтыг устгах үйл ажиллагааг зохион байгуулах Төв Алба, салбар нэгжүүдээс хадгаламжийн нэгжийг Архивын зааврын дагуу татан авч, сан хөмрөг бүрдүүлэх, зориулалтын дагуу хадгалах; Хадгаламжийн нэгжийг эмхлэн цэгцэлж, тоо бүртгэл хийх, данс бүртгэл хөтлөх; Архиваас баримт түр олгох, түүний ашиглалтанд хяналт тавих; Архивын баримтын мэдээлэл, лавлагааг гаргах; Хадгалах хугацаа дууссан хадгаламжийн нэгжийг ялгах, устгах үйл ажиллагааг зохион байгуулах.
Ослын дуудлагыг хүлээн авах, хохирлыг баримтжуулах, холбогдох материалыг харилцагчаас хүлээн авах, нөхөн төлбөрийн хүсэлтийн бүрдүүлэлтийг хангах;
Компанийн бизнес хөгжүүлэлт, процесс оновчлол, цахим шилжилтийн чиглэлээрх төсөл, үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтийг хангаж ажиллах. Даатгалын зах зээлийн эрэлт хэрэгцээг судлан даатгалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний болон одоогийн бүтээгдэхүүнийг сайжруулах санал боловсруулах, батлуулах.