Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголын Цахилгаан холбоо ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Танилцуулга ХАРИЛЦАА ХОЛБООНЫ УУГАН ОПЕРАТОР МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО КОМПАНИ

Монголын Цахилгаан Холбоо ХК (МЦХ ХК) нь 1921 онд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” нэрээр эмхлэгдэн байгуулагдсан, 100 жилийн түүхтэй, Монгол Улсын харилцаа холбооны салбарын ууган компани юм. Манай компани нь Монголын цахилгаан холбоо, интернэт, кабелийн телевиз, лавлах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж ажилладаг. МЦХ ХК нь Улаанбаатар хотын бүх дүүрэг, 21 аймаг, 290 гаруй сум сууринд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа бөгөөд нийт 695 ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Эрхэм зорилго: Харилцаа бүрийг бид холбоно. Алсын хараа: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн өргөн сонголт бүхий үйлчилгээ үзүүлэгч, өрсөлдөх чадвараар салбартаа тэргүүлэгч компани болно. Үнэт зүйлс: - ХЭРЭГЛЭГЧ:Олон жилийн түншийн харилцаатай, үнэнч найдвартай хэрэглэгчид - БРЭНД НЭР:Монголын харилцаа холбооны ууган компани “Mongolia Telecom” брэнд - ХАМТ ОЛОН:Бид бэрхшээл саадыг хамтдаа туулж, амжилт ялалтыг багаараа бүтээнэ.  - ХАРИУЦЛАГА:Монгол орны онцлогт тохирсон чанартай үйлчилгээг хямд үнээр улс орон даяар бүх нийтэд хүргэх нийгмийн үүрэг, хариуцлага -УРИА ҮГ  Холбоо хөгжлийн төлөө хамтдаа... /Холбоо хөгжил 100/ 2018 оны 4 дүгээр сарын 19 ний өдрөөс МЦХ ХК-ийн БНСУ-ын эзэмшилийн хувьцааг Монгол Улсын Засгийн Газар худалдан авснаар МЦХ ХК-ийн хувьцааны 94.7 хувийг Монгол Улсын Засгийн Газар эзэмшиж байна.  

1,9842024 оны 4 сарын 3

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.