Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Таван Богд Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

СПОРТ КОМПА-2018

ТАВАН БОГД ГРУППИЙН нөхөрсөг “СПОРТ КОМПА-2018” арга хэмжээ 2018.06.16-17-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.   Энэхүү Группийн хэмжээний спорт арга хэмжээнд Таван Богд Группийн 17 салбар компани болон Хаан банк, Говь ХК-иудын 400 гаруй баг тамирчид Шатар, Ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг гэсэн 4 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин Хаан банк багийн нийлбэр оноогоор Тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, өргөмжлөлөөр Говь ХК 2-р байр эзэлж, батламж өргөмжлөлөөр Таван Богд Интернэйшл ХХК 3-р байр тус тус эзэллээ. Хамгийн зохион байгуулалттай, эрч хүчтэй, шилдэг хөгжөөн дэмжигч багаар Таван Богд Интернэйнл ХХК шалгарлаа.

4,3652018 оны 6 сарын 27
СПОРТ КОМПА-2018

ТАВАН БОГД ГРУППИЙН нөхөрсөг “СПОРТ КОМПА-2018” арга хэмжээ 2018.06.16-17-ны өдрүүдэд Буянт Ухаа спорт цогцолборт амжилттай болж өндөрлөлөө.   Энэхүү Группийн хэмжээний спорт арга хэмжээнд Таван Богд Группийн 17 салбар компани болон Хаан банк, Говь ХК-иудын 400 гаруй баг тамирчид Шатар, Ширээний теннис, Сагсан бөмбөг, Гар бөмбөг гэсэн 4 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин Хаан банк багийн нийлбэр оноогоор Тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, өргөмжлөлөөр Говь ХК 2-р байр эзэлж, батламж өргөмжлөлөөр Таван Богд Интернэйшл ХХК 3-р байр тус тус эзэллээ. Хамгийн зохион байгуулалттай, эрч хүчтэй, шилдэг хөгжөөн дэмжигч багаар Таван Богд Интернэйнл ХХК шалгарлаа.

4,3652018 оны 6 сарын 27
АЗ ЖАРГАЛЫН АМТ-KFC” ШОУ ЗАЛУУСЫГ ДОРГИОВ

Дэлхийн брэнд KFC Монголд нээгдсэний 5 жилийн ойн баяраа “Таван Богд Фүүдс” ХХК буюу KFC Монгол салбарын  хамт олон үнэнч хэрэглэгчдийнхээ хамт  6 сарын 2-ны бямба гарагийн хүйтэн салхи, шиврээ бороог үл тоон “Гэрэлт Гудамж”-нд тэмдэглэлээ. Мөн KFC брэндийн хамт олон 6 сарын 3-нд “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөг зохион байгуулж бяцхан үрсдээ олон сонирхолтой хөтөлбөрөөр бэлэг барьлаа. Kentucky Fried Chicken буюу KFC түргэн ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ хоолны сүлжээ рестораны шунан дурлам амтат шарсан тахиа дэлхийн 135 гаруй орноор аялж, өдөр бүр 100 сая гаруй үйлчлүүлэгчдэд баяр хөөр авчирсаар Монголд 2013 оны 5 сарын 29 –нд буюу яг 5 жилийн өмнө нээгдэж байжээ. Одоо KFC ресторан  11 салбартайгаар, 600 гаруй ажилтантайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна.   Үүний 3 нь  Монголд одоо ч цор ганц хэвээрээ байгаа автомашинаасаа буулгүйгээр үйлчлүүлдэг авто KFC салбар юм.   Мөн улсад  төлсөн татвар, бий болгосон ажлын байраараа, үйлчилгээний стандартаараа  топ 100 компанийн нэг  болсон амжилттайгаар 5 жилийн ойн баяраа угтаж байна.

2,3232018 оны 6 сарын 27
SPRINT RALLY 2018 ТЭМЦЭЭНИЙГ HANKOOK БРЭНД ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Илүү удаан хэрэглээ уриатай Hankook брэндийн хамт олон 5 сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан  богино зайн Rally уралдаанд оролцон бүтээгдэхүүний чанарыг автомашин сонирхогчдод бодитоор харуулсан юм.  Тэмцээнд улсын зэрэг цолтой 13-н тамирчин, 13-н штурмэний хамт уралдаж авхаалж самбаа, хурд хүч сорьсноос  1-р байрт М.Төмөр-Эрдэнэ, С.Мөнхсайхан #80 /Хүлэг Баг/ 2-р байрт Ц.Гансүх Б.Төгөлдөр #51 / Horse Power Racing Team / 3-р байрт Э.Энхтайван, Б.Ган-Эрдэнэ /Horse Power Racing Team/ тус тус байр эзэллээ.     

1,7292018 оны 6 сарын 27
ТАВАН БОГД ГРУППИЙН ГЭР БҮЛИЙН БАЯР

Таван Богд Группийн Гэр бүлийн баяр Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд 5 сарын 27-нд амжилттай болж өнгөрлөө. Энэхүү Гэр бүлийн баярт нийт 13 салбар компанийн ажилтнууд гэр бүл, үр хүүхдийн хамт хүрэлцэн ирж нэгэн өдрийг үлгэрийн баатрууд, алиалагч, илбэчингийн сонирхолтой үзүүлбэрийг үзэж, гэр бүлтэйгээ хөгжөөнт тоглоом тоглож баяр хөөр дүүрэн өнгөрөөлөө. Гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийт ажилчдын хүүхдүүд дунд гар зургийн уралдаан зохиогдсоноос 6-9 насанд “Киндер миний амттан” сэдэв дор АТМ сервис монголиа-гийн ажилтан Батсүмбэрийн Гүн-Үйлс 1-р байр, 10-12 насанд “Мөрөөдлийн хот” сэдэв дор Таван богд Трейд компанийн ажилтан Булгаагын  Есөн-Эрдэнэ 1-р байр, 13-16 насанд “Хамтын хүч амжилтын түлхүүр” сэдэв дор Таван богд Трейд компанийн ажилтан Оюунтунгалагийн Маргад 1-р байранд тус тус шалгарлаа.   

3,2432018 оны 6 сарын 27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы урилгаар Японы  "Комияа консалтинг"-ийн менежментийн зөвлөх багш Комияа Казүёши хоёр дахь удаагаа айлчлан ирж Таван Богд Группийн удирдах төвшний 400 гаруй ажилтнуудад “ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ” сургалтыг зохион байгууллаа. 2017 онд зохион байгуулсан сургалтад 300 гаруй удирдлага хамрагдаж байсан бол энэ жилийн хувьд 23 компанийн нийт 400 гаруй удирдлага оролцлоо. Сургалтын эхэнд Таван Богд Группийн Ерөнхийлөгч  Ц.Баатарсайхан нийт удирдлагуудад Группийн амжилт ололтуудаас дурдаж, ирээдүйн зорилго, алсын хараагаа танилцуулан уг зорилгод хүрэхийн тулд МАНЛАЙЛАЛ ямар чухал болох талаар танилцуулсан юм.    

3,8322018 оны 6 сарын 27

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.