Маркетингийн стратеги боловсруулах, хэрэгжүүлэх: Байгууллагын зорилго, стратегид нийцүүлэн маркетингийн төлөвлөгөөг боловсруулах. Бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, сурталчилгааны компанит ажлыг удирдах. Борлуулалтыг дэмжих: Борлуулалтын багтай хамтран ажиллах, борлуулалтыг нэмэгдүүлэх арга замыг боловсруулах. Зах зээлийн судалгааг хийж, үйлчлүүлэгчийн хэрэгцээг, хандлагыг тодорхойлох. Брэнд менежемт: Байгууллагын брэндийг бүтээх, хөгжүүлэх, хамгаалах Брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Дижитал маркетинг: Вэбсайт, нийгмийн сүлжээ, имэйл маркетинг зэрэг дижитал суваг ашиглан сурталчилгааны компанит ажлыг явуулах SEO SEM, контент маркетингийн стратегийг боловсруулах. Төсөв, гүйцэтгэлийн шинжилгээ: Маркетингийн төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх. Маркетингийн үйл ажиллагааны үр дүнг хэмжиж, шинжилгээг хийх. Багийн удирдлага: Маркетингийн багтай хамтран ажиллах, тэднийг хөгжүүлэх Багийн гишүүдэд чиглэл зорилго өгөх. Харилцагч, хамтрагчтай харилцах: Үйлчлүүлэгч, хамтрагчтай харилцах, тэдний хэрэгцээг хангах. Гарах бүтээгдэхүүн/үйлчилгээний талаар мэдээлэл өгөх.