Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, СХД 29-р хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, Сүү ХК-ийн байр

“Сүү” ХК санаачлан Хүнс, Технологийн Политехник Коллежтой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

9 сарын 1. 11:46   |   159

Санамж бичгийн хүрээнд тус коллежийн суралцагч, оюутнуудыг дадлагажуулах, тэтгэлэгт урамшуулал олгох, ажлын байраар хангах, хамтарсан туршилт судалгааны ажлууд гүйцэтгэх, сургалтын  стандарт, хөтөлбөр, технологи, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн, суралцагч, оюутан, багш нараа харилцан солилцож дадлагажуулах, туршлага судлуулахаас гадна “Сүү” ХК-ийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтууд хийх зэргээр олон талт, үр дүнтэй үйл ажиллагааг гүйцэтгэх юм.   

 

Энэхүү хамтын ажиллагаа нь “Сүү” ХК-ийн нийгмийн хариуцлагын тэргүүн зорилтуудын нэг болох үндэсний үйлдвэрлэл, салбартаа чанартай боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулах төдийгүй, ирээдүйд сүү, сүүн бүтээгдэхүүний салбарыг авч явах залуу мэргэжилтэн, боловсон хүчнүүдэд олон улсын түвшний мэдлэг боловсрол олгож, чадавхжуулах зорилготой хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал М.Мандхай онцолсон юм.

© Сүү Хувьцаат Компани. 1958-2020 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2020.