Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХУД, 15-р хороо, Стадион Оргил /17011/, Чингисийн өргөн чөлөө гудамж, Режис Плэйс, 6 давхар, 603 тоот ( 120-ын Тэмээтэй хөшөөний зүүн талд Yamah гэсэн бичигтэй саарал шилэн Regis Place Office)

"Степпелинк Холдинг" ХХК - Нээлттэй ажлын байрууд

2023-03-31
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖЕР - "УРБАН ЛИНК" ХХК

Цэвэрлэгээ үйлчилгээ, хими цэвэрлэгээний ажилтнуудыг удирдан зохион байгуулах, шууд удирдлагаар чиглүүлж ажиллах, 15-20 орчим ажилтан хариуцан удирдлагын ажил гүйцэтгэх;
Цэвэрлэгээ угаалга, индүүдлэгийн ажлын зохион байгуулалтыг оновчтой удирдах, тайлан төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, гүйцэтгэх;
Тоног төхөөрөмжийн ашиглалт зөв зохион байгуулалх хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээг хийлгэх;
Ажилтнуудын ээлжийн хуваарийг зохицуулах, цаг бүртгэлд хяналт тавих;
Харилцагч, үйлчлүүлэгчтэй хамтран ажиллах, санал гомдол шийдвэрлэх;
Мэргэжлийн стандарт болон бусад сургалт орох, заах, сургах, дадлагажуулах;
Цэвэрлэгээ үйлчилгээ болон Хими цэвэрлэгээ, түрээсийн ( орон сууц, үйлчилгээний талбай ) үйл ажиллагааг удирдан ажиллах зэрэг Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ.

1,500,000 - 1,800,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-27
ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН ХЭЛТСИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Тоног, төхөөрөмж угсралтын бэлтгэл ажил, үндсэн үйл ажиллагаа, тохиргоог хийхэд инженер, техникийн ажилтнуудыг шууд удирдлагаар хангах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, үнэлгээ өгөх; 
Тоног, төхөөрөмж угсралтын үйл ажиллагааны график төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах; 
Тоног төхөөрөмж угсралтын үйл ажиллагаатай холбоотой эрсдлийг удирдаж, аюулгүй ажиллагааны дүрэм, зааварчилгааг чанд сахиулан, үлгэрлэж ажиллах; 
Техникийн үзлэг, засвар үйлчилгээтэй холбоотой хяналт тавих; 
Хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчидтэй үр дүнтэй харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллах, санал хүсэлтийг хүлээн авч ажилдаа тусган сайжруулалт хийх; 
Шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг нээлттэй хүлээн авч, бүтээлчээр хийж гүйцэтгэх. 

2,500,000 - 3,000,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-27
ТАЙЗНЫ ЗУРААЧ (3D график дизайнер)

Тайзны тоног төхөөрөмжийн 2D, 3D дизайнтай холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэх; 
Хэрэглэгч, захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн тайзны загварыг боловсруулж, 3D зургийг тогтоосон хугацаанд зурж танилцуулах; 
Тоног төхөөрөмж, тайзны угсралттай холбоотой инженерийн тооцоолол гаргахад шаардлагатай зураг төслийг бэлтгэх; 
Орчин үеийн хэрэгцээнд суурилсан шинэлэг өнгө төрх, загвартай тайзны зураг гаргах, дизайн боловсруулах; 
Инженер, техникийн хэлтэстэй хамтран ажиллах; 
Мэдлэг ур чадвараа тогтмол дээшлүүлэх; 
ХЭМАБ-ын шаардлагуудыг мөрдөж ажиллах. 

1,800,000 - 2,100,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-28
БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖЕР - СТЕППЕ АРЕНА

Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчилж, борлуулах;
Бүтээгдэхүүнтэй холбоотой борлуулалтын сувгуудыг ашиглах, тус сувгаар борлуулалт хийх зэрэг Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргүүд гүйцэтгэнэ.

1,500,000 - 1,800,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-30
ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР - СТЕППЕ АРЕНА ХХК

Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, компанийн бодлого стратеги боловсруулах, Урт, дунд, богино хугацааны бизнес төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийг боловсруулах, санал зөвлөмж оруулах;
Удирдлагаар батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу компанийн өдөр тутмын болон эвент үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;
Компанийн ажилтнуудад компанийн зорилго, төлөвлөгөө, ажил үүргийн дагуу үүрэг даалгавар өгөх, гүйцэтгэлийг үнэлэх, хяналт, шаардлага тавих, удирдан чиглүүлэх, зөвлөгөө, арга зүйгээр хангах, хариуцлага тооцох;
Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, эвент, үйл ажиллагааны чанар, гүйцэтгэлд хяналт тавих, шаардлагатай асуудлуудыг тухай бүр нь шийдвэрлэх;
Компанийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, хэлтэс нэгжийн үйл ажиллагааг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг дээшлүүлэх бодлого менежментийг хэрэгжүүлэх;
Компанийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэр хүндийг өсгөх, хамгаалах, бэхжүүлэх;
Компанийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, олон улсын байгууллагууд, улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудтай компаниа төлөөлж уулзалт хийх, гэрээ байгуулах;
Үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр, гэрээ хэлэлцээрийг боловсруулах, санал оруулах;
Компанийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг шаардлагатай нэгж хэлтэстэй хамтран боловсруулах, батлуулах;
Компанийн үйл ажиллагаа, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх боловсронгуй менежментийг нэвтрүүлэх, сайжруулах;
Компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэх, боломжит зах зээлийн талаарх шинэ төслийг санаачлах, удирдан зохион байгуулах;
Зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгч, харилцагчдын хэрэгцээ шаардлагыг мэдэрч, компанийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллах;
Компанийн үйл ажиллагаатай холбоотой тайлан, санал, дүгнэлт боловсруулж удирдлагад танилцуулах, тайлагнах.

5,000,000 -ааc дээшУлаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-29
ҮЙЛЧЛЭГЧ - "УРБАН ЛИНК" ХХК - ЭМНЭЛЭГ-12 ОРОН ТОО

Эмнэлгийн үйлчилгээний талбайн өдөр тутмын цэвэрлэгээг хариуцан ажиллаж, ажилчид, үйлчлүүлэгчдийн ая тухтай ажиллах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг ханган ажиллана.
Хан-Уул, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт эмнэлгийн салбарт ажиллана.

1,000,000 - 1,200,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-29
ЗАХИРГААНЫ МЭРГЭЖИЛТЭН - СТЕППЕ АРЕНА

Компанийн хэмжээнд бодлого, зорилго, төлөвлөгөөний дагуу захиргааны албан хэрэг хөтлөлтийг хариуцаж ажиллана.
Компанийн ажилтнуудын цаг бүртгэлийн тайлан нэгтгэл гаргах, цаг ашиглалтад хяналт тавих;
Харъяалагдах газрын тухайн жилийн төлөвлөгөө, ажлын хүрээнд тусгагдсан ажилд чиг үүргийн дагуу болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу оролцох шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэх, үр дүнг тайлагнах;
Компанийн бусад газар болон төслүүдийн үйл ажиллагаанд чиг үүргийн дагуу дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах гэх мэт Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ.

1,200,000 - 1,500,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-29
ХАБЭА-Н ИНЖЕНЕР - СТЕППЕ АРЕНА

Компанийн хэмжээнд ХАБЭА-н бодлогыг тодорхойлох;
Холбогдох журам, заавар баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэх;
Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ХАБЭА-н гүйцэтгэлийг хангуулах;
Ажилтнуудад Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт, зааварчилгаа өгөх.

2,100,000 - 2,500,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-15
КОНТЕНТ МЕНЕЖЕР/COPYWRITER - СТЕППЕЛИНК ХОЛДИНГ

Холдингийн үйл ажиллагаа явуулж буй бүх салбарын контентын судалгаа шинжилгээ хийх, үнэлгээ дүгнэлт гаргах, контентын төлөвлөгөө боловсруулах, контент тус бүрийн агуулга, текстийн эх бэлтгэх, боловсруулах, гүйцэтгэх, үр дүнг тайлагнах буюу дараах Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

Дижитал маркетингийн ажлын хүрээнд бүтээгдэхүүн үйлчилгээ тус бүрийн контентын бодлогыг сегмент бүрээр гарган, агуулгыг тодорхойлох, боловсруулах, гүйцэтгэх;
Оролцогч компани, төслүүдийн үйл ажиллагааг дэмжих дижитал маркетингийн ажлуудыг санаачлах, удирдлагад санал оруулах;
Вэб сайтын бүтэц, дизайн, хөгжүүлэлтийн хүрээнд мэдээллийн шинэчлэлтэд контентын бодлого, үйл ажиллагаагаар дэмжих, хамтран ажиллах;
Контентын агуулга, текстийн эх бэлтгэх, боловсруулах, гүйцэтгэх;
Контент бүрийн үр дүнг хэмжих, сайжруулах өөрчлөх талаар санал, шийдэл боловсруулах, удирдлагад танилцуулах, удирдлагын зөвлөгөө чиглэлийн дагуу шаардлагатай үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх.

1,800,000 - 2,100,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-15
ХУВИЙН ТОГООЧ ( ГЭР БҮЛИЙН )

Насан хүрэгчдийн болон бага насны хүүхдийн өглөө, өдөр, оройн эрүүл хооллолтод нийцэх амт, чанартай, шинэхэн хоолны менюг боловсруулан, хоолны технологийн дагуу хувийн гал тогоонд хоол хийх;
Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлага, хоолны сонголт, менюны талаар ярилцаж, зөвшилцөх;
Насанд хүрэгч болон бага насны хүүхдийн онцлог, сонголт, хоолны дэглэмийн менюг боловсруулан, эрүүл хооллолтын хоолны орц найрлагын шинэлэг байдлыг хадгалах, шалгах;
Бага насны хүүхдийн шим амин дэмтэй хоолоор хангах, цаг тухай бүр хоол хийх;
Хувийн гал тогооны талбайг цэвэрхэн байлгах, гал тогооны тоног төхөөрөмж, хэрэгслийн цэвэр байлгахад анхаарах зэрэг ажил үүргүүдийг гүйцэтгэнэ.

1,500,000 - 1,800,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
2023-03-10
НЯГТЛАН БОДОГЧ - (РЕСТОРАН) - Шангри-Ла

Шангри-Ла-д байрлах Ресторан, пабын нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг хууль, стандартад заасны дагуу хэрэгжүүлэх, тайланг хуулийн хугацаанд бэлтгэж холбогдох байгууллагад тайлагнах, батлагдсан төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, удирдлагыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр ханган ажиллах зэрэг Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ.

1,800,000 - 2,100,000Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг
© "Степпелинк Холдинг" ХХК. 2013-2023 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.