Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Степ Голд

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Санхүүгийн туслах шинжээч

Төсвийн зарцуулалт, төлөвлөлтийн задаргааг бэлтгэх, санхүүгийн болон бусад холбогдох модел бэлтгэхэд туслах Санхүүгийн ахлах шинжээчийн шаардлагаар байгууллагын менежментэд танилцуулах тайлан, шинжилгээнд шаардагдах мэдээ, мэдээллийг бэлтгэж өгөх Санхүүгийн ахлах шинжээчийн өдөр тутмын ажилд туслах, компанийн дотоод санхүүгийн тайлан болон менежментэд зориулагдсан тайланг бэлтгэхэд туслах, орчуулах Хэлтсийн тайлан, төлөвлөгөө болон цаг тухайд нь хүргүүлэхэд зохион байгуулалттай ажиллах Хэлтсүүдтэй санхүүгийн мэдээ тайлан цуглуулах ажилд хамтран ажиллах Хэлтсүүдээс авсан мэдээллийг нэгтгэж танилцуулах

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан

Дараах ажлын байрны үндсэн хариуцлагын дагуу ажиллана: • Аюулгүй ажиллагааны дүрэм журам тэдгээртэй холбоотой асуудлуудыг засах залруулах, мэдээлэх • Компанийн аюулгүй ажиллагааны хурал зөвлөгөөнүүдийг удирдан явуулах. Үүнд аюулгүй ажиллагаа болон байгаль орчны хэлтсүүд мэдээллээ бүрэн солилцоход анхаарах, байгаль орчин болон аюулгүй ажиллагаа нь уурхайн үйл ажиллагааны хамгийн чухал шаардлагын нэг болохыг ойлгох • Стандартыг мөрдүүлэх ажлын байр болон техникийн аюулгүй ажиллагааны шалгалтыг байнга хийх • Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус ажлын байрны үзлэг шалгалтуудыг явуулж, цаг бүрд нь илрүүлсэн зөрчлийг мэдээлж, засах арга хэмжээ авах тал дээр хяналт тавьж ажиллах. Үүнд:Үйлдвэрлэлийн суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмж стандартын шаардлагын дагуу хэвийн ажиллагаатай байгаа эсэх, аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу харагдахуйц, ойлгомжтой байрлуулсан эсэх, цахилгаан болон гар багажийн бүрэн бүтэн байдал, ажилчид хувийн хамгаалах хэрэгслийг шаардлагын дагуу зөв хэрэглэж байгаа эсэх дээр хяналт шаардлага тавьж ажиллах.• Бүхий л аюулгүй ажиллагааны үе шатлалуудыг ажлын байр тоног төхөөрөмж бүрээр гаргасан байх• Аюулгүй ажиллагааны материал, хэрэгсэл, хувцас зэргээр ажилчдыг хангах, зүй зохистой хэрэглүүлэх• Ажилчдыг ХАБЭА-н болон ажлын журмуудыг дагаж мөрдөж байгаа эсэхийг хянах.• Төслийн талбайд ажиллаж байгаа үндсэн болон гэрээт компанийн нийт ажилчид аюулгүй ажиллагааны дотоод дүрэм журам, Монгол улсын холбогдох хууль, стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавьж, үүнтэй холбоотой заавар зөвлөгөө өгч ажиллах.• Нэн яаралтай аливаа осол аваар гарсан эсвэл осол аваар гарч болзошгүй нөхцөл байдлыг шууд мэдээлэх, анхааралдаа авах хэрэв нөхцөл байдал аюултай эрсдэлтэй түвшинд хүрвэл өөрийн эрх мэдлийн дагуу арга хэмжээ авах • Аливаа осол аваарын үеийн тэмдэглэлийг хийж бичгэн тайланг менежер болон удирдлагуудад тайлагнах • Ахлах ажилчдад аливаа осол аваарын үеийн тайлангийн ажилд тусалж шаардлагатай хавсралт материалуудыг хариуцан ажиллах • Аюулгүй ажиллагааны бүртгэлийн ажлыг хариуцах • Шалгалтын материалуудыг бүх шатанд мэдээлэх тайлагнах авах арга хэмжээг танилцуулах• Хамт ажиллагсад болон ажлын байрны орчинд аюулгүй ажиллах практикийг ямагт сануулах

Хөдөлмөрийн эрүүл ахуйч

Ажлын байрны үндсэн чиглэл:   Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн бүхий л бодлого, дүрэм журмыг компанийн дотоод журам болон тухайн хууль дүрэмд нийцүүлэн боловсруулах. Эрүүл хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн бодлого дүрэм журмуудыг цаг ямагт шалгаж мөрдөгдөж буй эсэхэд анхаарч ажиллана. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, ажилчдаар байгууллагын аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдүүлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих Сайтад 14/14 ээлжийн хуваарийн дагуу ажиллана   Ажлын байрны үндсэн үүрэг, хариуцлага    Ажлын байрны эрүүл ахуйн асуудал дээр хяналт тавьж, бүх ажлын байранд Эрүүл ахуйн шалгалтыг хийж, холбогдох тайланг боловсруулж, хариуцсан хэлтэс, удирдах ажилчдад танилцуулна. Ажлын байрнуудын хөдөлмөрийн нөхцөл, эргономик нөлөөллийг үнэлж дүгнэх Ажлын байрны эрүүл ахуйн системийг нэвтрүүлэх, Хөдөлмөрийн эрүүл ахуйн журамтай нийцэх сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх Ажлын байрны аюултай нөхцөл байдал бий болбол түүнийг илрүүлж засаж залруулах Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн бодлого практикийг байнгын сайжруулах, нэвтрүүлэх Бусад холбогдох хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн ажлууд хамаарна Хөдөлмөрийн ЭА-н хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, техникийн зохицуулалт хариуцах Хэмжилтийн багажийн программ хангамжийг ашиглах, хэмжилтийн өгөгдөлтэй ажиллах, үр дүнг бүртгэх, хэмжилтийн багажийн бүрэн бүтэн байдлыг хангах, Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн талаар судалгаа дүгнэлт хийх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулан, стандартын шаардлага хангасан ажлын байранд ажилтан ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс компанийн эрүүл мэндийн ажилтантай хамтран ажиллах                                       Ажил эхлэхээс өмнө ажлын байран дах аюулыг тодорхойлох, ажлын байран дээрх бүх талын хяналт хангалттай эсэхийг нягтлах Бүх ослын тохиолдлыг шууд удирдлагадаа нэн даруй мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд ослын судалгаанд оролцох

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Шангрила оффис 1201 тоот Сүхбаатар дүүрэг 1 хороо олимпийн гудамж Улаанбаатар 14241

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.