Төв байрны аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бэлэн байдлыг хангах
Банкны үндсэн /суурь/ бүртгэлийн систем болон дэд программын сургалт, туршилт тест хийх, программын шинэчлэлт сайжруулалтыг холбогдох нэгжүүдтэй хамтран нэвтрүүлэх, ашиглалтыг сайжруулах
Банкны зорилго, стратегид нийцүүлэн нэгжийн бизнес, санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангах, харилцагч байгууллага, иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, банкны дотоод дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд борлуулах, сурталчлах, хөнгөн шуурхай, соёлтой үйлчлэх, харилцагчийг таньж мэдэх, банкны ашигт ажиллагаа, зах зээл эзлэлтийг бодитоор, тогтмол нэмэгдүүлэхэд оршино
Байгууллага дахь ажилтнуудын сэтгэл зүй болон зан төлвийг оношлох, ажилтнуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сэтгэлзүйн болон стресс менежментийн сургалт явуулах, ажилтнуудын сэтгэлзүйн үнэлгээ судалгааг дүгнэж тайлагнах, хүний нөөцийн чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээнд санал зөвлөгөө өгөх, байгууллагын соёл, уур амьсгалыг сайжруулах, ажилтны сэтгэл ханамж, ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.