Соёолж Мод Үржүүлэг
Соёолж мод үржүүлэг нь 2011 онд байгуулагдсан ба Монголдоо хамгийн томд тооцогдох мод үржүүлгийн аж ахуй юм. Дотоодын 100% хөрөнгө оруулалттай энэхүү аж ахуйд одоогийн байдлаар бид 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Соёолж мод үржүүлгийн зорилго нь хот суурин газрын ногоон байгууламжинд шаардагдах мод бутны нөөцийг бэлтгэх, ажлын байр нэмэгдүүлэх, импортын модыг орлох, гоёл чимэглэлийн мод бутны төрөл зүйлийг нэмэгдүүлэх, Монгол орны ойн санг нэмэгдүүлэх юм.
Бид мод үржүүлгийн төрөл бүрийн аргаар 20 гаруй мод бутыг тариалж байна.