Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Саусгоби сэндс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бидэнтэй нэгдэх

Саусгоби сэндс ХХК-ийн ололт, амжилт бүхэн нийт ажилтнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, харилцагч, хэрэглэгч бүрийн маань итгэл, сэтгэлтэй салшгүй холбоотой байдаг.

Бид өөрсдийн эрч хүчтэй, чадварлаг, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олноороо үргэлж бахархдаг.

Бидний бодлого

  • Компанийн стратеги, төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай мэргэшсэн ажиллах хүчний нөөцийг бүрдүүлж, ажилтан бүрийг сургаж хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, боломжит нөхцөл бололцоогоор хангаж, дэмжлэг үзүүлэх;
  • Ажилтны мэргэшил, ур чадвар, ажлын гүйцэтгэлийг шударгаар үнэлж, түүнд тохирсон цалин хөлсний тогтолцоог ил тод байдлаар хэрэгжүүлэх;
  • Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг оновчтой, үр дүнтэй зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн тогтвортой ажлын байрыг бий болгож, ажилтныг аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас ангид хөдөлмөр эрхлэх бололцоогоор хангах;
  • Орон нутгийн иргэдийг ажлын байранд сургаж, мэргэшүүлэх, оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломжоор хангахад анхаарч ажиллах.

Компанийн хүний нөөцийн өнөөгийн байдал

  • Саусгоби сэндс ХХК-ийн Овоот Толгой уурхайд өнөөдрийн байдлаар нийт ажилтны 98% нь Монгол Улсын иргэд бөгөөд үүнээс Өмнөговь аймгийн харъяат ажилтан 47%-ийг эзэлж байна.
  • Тус компанийн гадаад ажилтны тоо нийт ажилтны 2%-ийг эзэлдэг.

Сургалт хөгжил

  • Бид ажилтан хөгжиж байж компани урт хугацаанд үр өгөөжтэй ажиллана гэдгийг гол бодлогоо болгодог. Тиймээс ажилтанд шаардлагатай ур чадварын хэрэгцээг жил болгоны эхэнд тодорхойлон, улмаар хэрэгцээнд тохирсон сургалтыг явуулж байна.
  • Алсын хараа

    Нэр хүндтэй, үр ашигтай Монголын тэргүүлэгч нүүрсний уурхай болох

  • Эрхэм зорилго

    Байгалийн нөөцийг ашиглан эд баялаг, хөгжил цэцэглэлт, тогтвортой ажлын байрыг бий болгоно.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Үнэт зүйлс

    Хариуцлага хүлээх, хүндэтгэх, багаар ажиллах болон шудрага зарчим

  • Байгуулагдсан он

    2006

  • Ажилтны тоо

    500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Оргил стадион 22, Их монгол улсын гудамж, Моннис бьюлдинг, 8-р давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.