1. Баяжуулах хэлтсийн үйл ажиллагааны функцуудыг гаргаж туслах, хүний нөөцийн асуудлууд дээр холбогчийн үүрэг гүйцэтгэх, өдөр тутмын бүртгэл, цаг бүртгэл, баяжуулах хэлтсийн ажлын байрууд, баяжуулах үйлдвэрүүдэд хоол хүргэлтийн асуудал, оффисын эд хөрөнгийн засвар үйлчилгээг хариуцах, хурал болон аялал зохион байгуулах; 2. Долоо хоногийн, сар тутмын тайлангуудыг цаг хугацаанд нь бүрэн гаргана. 3. АХ систем дээр хийгдэх бүх төрлийн захиалга болон холбогдох шаардлагатай ажлыг гүйцэтгэж хянах; 5. Ажилчдын цагийн бүртгэлийг (өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, ажиллаж байгаа болон бусад шалтгаанаар уурхайн талбайд байхгүй байгаа ажилтнуудын) өдөр бүр хөтөлж батлагдсан цагийн бүртгэлийг хүний нөөц, санхүүд өгөх;
Бүтээгдэхүүний экспортын гаалийн бүрдүүлэлт хийх, Бараа материалын импортын гаалийн бүрдүүлэлт хийх, Авто пүүлэлт, гаалийн бүртгэлийн үйл ажиллагааг хууль, журам, стандартын дагуу зохион байгуулж, холбогдох ажил үүргээ гүйцэтгэх, Бусад байршилд ажиллаж компанитай холбоотой ачаа тээврийн гаалийн бүрдүүлэлт, гаалийн зохицуулалтыг хийх.
1. Энэхүү ажлын байр нь уурхайн нүүрс олборлолт, нүүрсний чанар тодорхойлох дээжлэлт, уурхайн геологийн зураглал хайгуулын ажил зэрэгт туслах үүрэгтэйгээр оролцоно. 2. Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд холбоотой бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөрийн үйлдлээр болон бусдын эерэг зан үйлийг урамшуулах зарчмаар тогтсон стандартуудыг хэрхэн дагаж мөрдөхийг үлгэрлэн үзүүлэх 3. Өндөр эрсдэлтэй газруудад эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах хэрэгжүүлэх, эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх 4. Геологийн төрөл бүрийн мэдээллээр уурхайн баг хамт олон болон гэрээт ажилтнуудтай харилцаж, хооронд нь холбож ажиллах, ажил үүргийн биелэлтэнд хяналт тавих 5. Уурхайн нүүрс олборлолтын үеийн дээжлэлт хийх, олборлолтын үеийн болон хайгуулын ажлын дээжийн шинжилгээний үр дүнд боловсруулалт үйлдэх, Үүнд: нүүрсний овоолгын болон уурхайн нээгдсэн түвшинд, экспорт, гадны байгууллагатай хамтарсан тест, гаалийн. 6. Уурхайн нүүрс олборлолтонд хяналт тавих, зааварчилга өгөх, олборлох хэсгийн нүүрсний чанарын үзүүлэлтийг тодорхойлох, хянах, нүүрс олборлолтын гүйцэтгэлийг удирдлагад тайлагнах 7. Уурхайн хана, ул болон мөргөцөг, нээгдсэн түвшинд геологи-литологийн зураглал, нүүрсний давхаргын ул болон таазны зураглал, нүүрсний давхрагад чанарын үзүүлэлтийн ангиллын зураглал үйлдэх, шинэчлэх, тайлагнах 8. Нүүрсний агуулахын гүйцэтгэлд хяналт тавих, овоолгын бохирдол, чанарын үзүүлэлтийг шалгах, хянах, шаардлагатай арга хэмжээ авах, тайлагнах 9. Овоолгын дээжлэлт, үр дүнгийн боловсруулалт чанарын үзүүлэлтийг тодорхойлох, овоолгын хэлбэр, тонн хэмжээг тодорхойлох, бохирдол материалыг тодорхойлж арга хэмжээ авах, хяналт тавих, байгууллагын нүүрсний ангилал болон гэрээнд заагдсан үзүүлэлтээр бэлтгэх 10. Геологи хайгуулын ажилд дэмжлэг үзүүлж ажиллах, 11. Удирдлагын өгсөн бүх үүрэг даалгаврыг аюул осолгүй, үр бүтээлтэй, цаг хугацаанд нь биелүүлэх 12. Компьютер, машин, оффисын тоног төхөөрөмж зэргийн бүрэн бүтэн байдлыг хангаж, гарсан аливаа доголдлыг цааш мэдээлэх
Хүнд машин механизмын цахилгааны системд гарсан эвдрэлийг оношлох, засварлах, цахилгаан эд ангийг солих.
ERP шинэ систем нэвтрүүлэхтэй хамааралтай ерөнхий нягтлан бодогчийг орлон ажиллах 1 жилийн хугацаатай түр ажлын байр болно. 1. Компанийн НББ-ийн бодлого, холбогдох журам зааварт нийцүүлэн НББ, татварын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, 2. НББ-ийн хөтлөлтийг удирдан гүйцэтгэх, санхүүгийн тайлан, татварын тайлан бэлтгэх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, 3. НББ-ийн хэлтсийн ажилчдыг СТОУС, НББ, татварын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн аргазүйгээр хангах, 4. Авлага өрийн удирдлага, өртөг зардлын хуваарилалт, хөрөнгө оруулалт, төсвийн гүйцэтгэл зарцуулалтын хяналтыг хэрэгжүүлэх,
Нүүрс тээврийн хүнд даацын автомашинуудын ачаатай болон ачаагүй үеийг авто жингээр пүүлэх, Холбогдох мэдээллийг бүртгэх, хөтлөх, удирдлагыг мэдээллээр хангах,
Агуулахын Суперайзорын шаардсан болон зааварчилгаа өгсний дагуу хангамжийн үүрэг, даалгавруудыг гүйцэтгэнэ. Транзит агуулах дээр хүлээн авч байгаа бүх бараа, материалыг шалгаж, хүлээн авах ажлыг хариуцна. Бараа өргөх, буулгах, зөөх тоног төхөөрөмж (погрузчик, ачигч)-ийн хэвийн ажиллагааг хянаж аюулгүй ажиллуулах. Агуулах дээр хүлээн авч байгаа бүх зүйлстэй холбогдсон асуудлуудаар Cуперайзор болон Хангамжийн ажилтнуудтай мэдээлэл солилцож ажиллана. Агуулах дээр байгаа бүх эд зүйлс, материалыг аюулгүй, гэмтэлгүй хадгалах ажлуудыг хариуцна. Удирдлагын өгсөн бусад бүх үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэнэ.
Хэлтсийн ажилтнуудыг мэргэшүүлэх, чиглүүлэх, дотоод сургалтыг зохион байгуулах, шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах; Хэлтсийн ажилтнуудад аюулгүй ажиллах мэдлэг дадлага олгох, арга барилд сургах, аюулгүй ажиллагааны соёл, зан үйлийг төлөвшүүлэх сургалт зохион байгуулах, шалгалт авах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Хэлтсийн ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх хэмжүүр, мониторинг, гүйцэтгэлийг үнэлэх арга барил гэх мэт гүйцэтгэлийн удирдлагатай холбоотой ажлуудыг хариуцаж ажиллах Хэлтсийн захиргааны ажилд болон бичиг хэргийн ажилтны ажлын чиг үүрэгт дэмжлэг үзүүлэх, зааварчилгаа өгөх, хэлтсийн менежер, орлогч менежерийн зааварчилсанаар бусад арга хэмжээг зохион байгуулах, хэлтсийн ажилчдын нийгмийн асуудлыг судлан, шийдвэрлэхэд холбогдох хэлтэстэй хамтран дэмжлэг үзүүлэн ажиллах үүргийг хүлээнэ. Ажилчдын сургалт, хөгжүүлэлттэй холбоотой төрөл бүрийн судалгааг өгөгдсөн чиглэлийн дагуу хийж үр дүнг удирдлагадаа танилцуулж байх.