Дүрс оношилгооны техникч
Дүрс оношилгооны шинжилгээтэй холбоотой гардан үйлдлийг стандартын дагуу зохих ёсоор хийх, шинжилгээтэй холбоотой анхан шатны маягт, баримт бичгийг зохих журмын дагуу хөтлөх, аппарат тоног төхөөрөмжийн бэлэн найдвартай байдлыг хангах болон хэрэглэлийн зарцуулалтыг хянах, захиалга хийх, халдвар хамгааллын дүрмийг сахих болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэнэ.
Дүрс оношилгооны эмч
Эмнэл зүйн стандарт удирдамжийн дагуу дүрс оношилгоо хийх, тусламж үйлчилгээг батлагдсан стандарт заавар, журмын дагуу үзүүлнэ.
Цахим бүртгэлийн ажилтан
Эмнэлгийн үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн үзлэгийн цагийг бүртгэх, төлбөр тооцоо гаргах, эмнэлгийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, шаардлагатай баримт бичгүүдийг хөтлөх зэрэг ажил, үүрэг гүйцэтгэнэ