Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Та СодКартаа авч амжсан уу?

Сонголтоор дүүрэн СодКартын давуу талууд- СОД КАРТ нь литр тутмыг 50₮ хямдруулдаг- Худалдан авалтын үнийн дүнгийн 3%-аа хадгалдаг - Хадгалсан цахим мөнгөө шилжүүлдэг шинэлэг урамшуулалт СодКартыг хэрэглэгч нарт нэвтрүүллээ.

2,5572019 оны 2 сарын 26
Та СодКартаа авч амжсан уу?

Сонголтоор дүүрэн СодКартын давуу талууд- СОД КАРТ нь литр тутмыг 50₮ хямдруулдаг- Худалдан авалтын үнийн дүнгийн 3%-аа хадгалдаг - Хадгалсан цахим мөнгөө шилжүүлдэг шинэлэг урамшуулалт СодКартыг хэрэглэгч нарт нэвтрүүллээ.

2,5572019 оны 2 сарын 26
“Сод Монгол Групп" ХХК Баян-Өлгий аймгийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд 21 гэр хандивлалаа

Тэгвэл Монгол Улсын “ТОП-100” компанийн нэг болох “Сод Монгол” групп Баян-Өлгийчүүдэд 21 гэр хандивласныг Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар болон ОБЕГ-ын удирдлагууд хүлээн авлаа. “Сод Монгол” группын захирал Ц.Анандбазар “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж монголчуудын сайхан үг бий. Монголчууд эртнээс нэг нэгнээ сайхан сэтгэлээр тусалж, тэтгэж ирсэн сайхан уламжлалтай. Байгалийн ийм давагдашгүй аюул учирсан үед бид нэг нэгэндээ эрвийх дэрвийхээрээ туслах учиртай. Тиймээс манай компанийн хамт олон хэлэлцээд 21 гэрийг тусламж болгон илгээхээр шийдвэрлэсэн юм” гэлээ. Мөн энэ үеэр МУЗН-ээс 100 хөнжил, 100 гудас, 100 усны савыг Баян-Өлгийчүүдэд хандив болгон илгээж байгаагаа хүлээлгэн өглөө. Улаан загалмай нийгэмлэгийн хувьд өмнө нь аймгийн Улаан загалмай нийгэмлэгийнхээ нөөцөөс 100 хөнжил, 100 гудсыг гамшигт нэрвэгдсэн иргэдэд олгосон юм. Цаашид тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаа талаараа МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Бид нөөц бололцоондоо тулгуурлан гамшигт нэрвэгдсэн иргэддээ тусламж олгосоор байна. Одоогийн байдлаар хохирлын нарийвчилсан судалгааг аймаг орон нутгаас гаргаж ирүүлэхийг хүлээж байна. Энэ судалгаа ирсэн тохиолдолд Олон улсын Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд төсөл бичиж, хандив тусламж татахаар төлөвлөж байгаа” гэв.

3,6112017 оны 7 сарын 28
“IMAX” кино театр нийслэлийн ШИЛДЭГ БРЕНДИНГ-ээр шалгарлаа

Монгол Улсын нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалт шалгаруулах ёслолыг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн шилдэг бүтээн байгуулалтыг шилдэг франчайзинг, шилдэг брэндинг, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, шилдэг барилга байгууламж гэсэн дөрвөн төрлөөр нэр дэвшүүлэн сонгон шалгаруулжээ. Сонгон шалгаруулалтад нийт 20 орчим аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөнөөс: -ШИЛДЭГ ФРАНЧАЙЗИНГ төрөлд Cafe bene -ШИЛДЭГ БРЭНДИНГ төрөлд “IMAX” кинотеатр -ДЭВШИЛТЭТ ТЕХНИК ТЕХНОЛОГИ бүхий үйлдвэр төрөлд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хос гарьд” ХХК -ШИЛДЭГ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ төрөлд “МCS поперти” ХХК-ийн “Шангрилла центр” тус тус шалгарлаа. Дэлхийн 71 орны соёлын салбарт хамгийн алдартай брэндинг болсон IMAX нь монголд нээлтээ хийсэн даруйдаа дэлхийд чансаагаараа 12 дугаар байрт жагссан юм. Үүгээрээ дэлхийн соёлын салбарт улсынхаа нэр хүндийг өргөж, олон нийтийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин бий болгож, олон улсын стандартийг нэвтрүүлсэн нийгмийн чухал ач холбогдолтой төсөл болж чадсан билээ. Тэгвэл өнөөдөр нийслэлчүүдийн талархалыг хүлээж, шилдгээр шалгарлаа. -АРГАГҮЙ ДЭЛХИЙН БРЕНД, АРД ТҮМНИЙ МИНЬ СЭТГЭЛД НИЙЦЛЭЭ- “IMAX” кино театрын менежер Л.Баярсайхантай цөөн хором ярилцлаа. -Юуны өмнө та бүхэнд нийслэлийн шилдэг брендинг шагнал хүртсэнд баяр хүргэе. Нийслэл олон томоохон брендтэй өрсөлдөж тэргүүллээ. Сэтгэгдлээ хуваалцана уу? -Манай компанийн хийсэн хөрөнгө оруулалт Улаанбаатар хотын 377 жилийн ойд зориулан нэр хүндтэй шагналд дэвшиж, тэргүүлсэнд маш их баяртай байна. Бидний санаж бодож явсан зүйл маш гэгээлэг юм. Анх “IMAX”-тай гурван жилийн өмнө холбоо тогтоож, Монголынхоо ард түмэнд бэлэг барихаар ажиллаж эхэлсэн. Бид дэлхийн соёлыг Монголд нэвтрүүлж, хүүхэд залууст хөрөнгө оруулалт хийхээр зорьсон. Бидний зорьсон зүйл биелэлээ олж, өнөөдөр энэ шагналыг авч байгаадаа тун таатай байна. Аргагүй дэлхийн бренд ард түмний минь сэтгэлд нийцлээ. -Танай брендийн бусдыг манлайлсан давуу тал юу байв аа? -Үзвэрийн ертөнцөд “IMAX” шинэчлэл хийсэн. Одоо дэлхийн хэмжээнд хамгийн чанартай театр бол “IMAX”. Дуу, дүрс, тав тухыг бид чухалчилдаг. “Өргөө” кинотеатр цаашид гурван “IMAX” нээхээр төлөвлөсөн байна. Бид Монголын кино урлаг, кино бүтээгчдэд ч мөн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж байна. Энэ салбарт бид их эерэг хандлага оруулж ирэхээр зорилоо. -IMAX-ЫН 5-10 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛ ҮЗЭГЧДИЙГ ВИРТУАЛЬ ЕРТӨНЦӨӨР АЯЛУУЛАХ-

3,3202017 оны 7 сарын 28

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.