”Скайтел” групп нь Монгол улсын харилцаа холбооны салбарт тэргүүлэгчдийн нэг, үүрэн телефоны зах зээлийн гуравны нэгд үйлчлэгч оператор юм.
ЭРХЭМ ЗОРИЛГО: ТАНЫ АМЬДРАЛД БАЯСАЛ НЭМЭХ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭГ БИД ХҮРГЭНЭ.
ХЭТИЙН ЗОРИЛГО: ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТУРШЛАГА БҮХИЙ БИЗНЕСИЙН ТЭРГҮҮЛЭХ ГРУПП БОЛНО.
ҮНЭТ ЗҮЙЛС:
Хэрэглэгчийн дээдлэл
- Хэрэглэгчийнхээ санал хүсэлтийг эелдгээр хүлээн авч, хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, хүлээлтээс давсан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэнэ.
- Бид түргэн шуурхай, уян хатан үйлчилнэ.
- Бид найрсаг, тогтвортой харилцааг эрхэмлэнэ.
Өөрчлөлт
- Бид тэргүүн болон харьцуулсан туршлагыг судалж, үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ.
- Аливаа өөрчлөлтийг сорилт хэмээн үзэж, эерэгээр хандана.
- Бид эерэг өөрчлөлт авчрах өөрсдийн санал, туршлагаа бусадтай хуваалцаж хэрэгжүүлнэ.
Хариуцлагатай байдал
- Бид үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэжлийн өндөр ёс зүйг баримтлан ажиллана.
- Бид нээлттэй шударга харилцаж, амласнаа хэрэгжүүлдэг байна.
- Хууль дүрмийг сахин хэрэгжүүлнэ.
Багийн ажиллагаа
- Дэвшүүлсэн зорилтыг хангахын тулд бид нэгдмэл, хүчирхэг баг байна.
- Бид олонхын шийдвэрийг хүндэтгэж, өөрт байгаа боломжийг санал болгоно.
- Багийн гишүүдийг дэмжин, найрсаг харилцааг эрхэмлэн, харилцан итгэлцлийг бий болгоно.
Тасралтгүй сайжруулалт
- Хэрэглэгчийн өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг судалж, үйл ажиллагаандаа тусган ажиллана.
- Бид өөрсдийн мэргэжлийн болон харилцааны ур чадварыг тогтмол хөгжүүлж, компаний хөгжилд хувь нэмрээ оруулна.
- Бид гүйцэтгэлээ дүгнэж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулна.