Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хоум оффис

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

12024 оны 4 сарын 19
УЛААНБААТАРЫН ХАМГИЙН ТААТАЙ ОФФИС - HOME office

  ЯАГААД СОНГОХ БОЛОВ? Монголын даатгалын салбарын ууган компаниудын нэг, арилжааны даатгалын салбар шинэ шатанд үүсэж хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Монре Даатгал ХХК-ийн оффисыг олон хүн дуу нэгтэйгээр бидний жагсаалтад багтах ёстой хэмээн санал болгосон билээ. Сүүлийн жилүүдэд байгууллагын дотоод нөөцдөө эрс шинэчлэл хийн, шинэ залуу боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлж, 2021 оны хавар HOME нэртэй шинэ оффисдоо нүүн орсон ба энд Zeelmn, Monre Insurance, Standard Investment, Autohub, Monrefinancial зэрэг байгууллагууд хамтын үйл ажиллагаа явуулдаг байна. Гэртээ хүсдэг тав тухыг ажлын байрандаа бий болгохоор зорьж тохижуулсан тэдний шинэ оффис болоод өвөрмөц байгууллагын соёл нь уламжлалт хэв маягийг эвдэж, олон байгууллагад үлгэр жишээ болох нь дамжиггүй. АЖЛЫН ОРЧИН, ТОХИЖИЛТ  Байгаль эх, техник технологи, урлаг мэдрэмжийн хамтын бүтээл Орчин үеийн хэв маягийг илтгэх шил, төмөр, бараан өнгөний хослол, амьд байгалийг шигтгэх ногоон ургамал, уур амьсгал, мэдрэмжийг бүтээх уран зургууд нийлээд HOME оффисыг бий болгоно. Хананд өлгөсөн зураг бүр онцгой утга агуулгатайгаас гадна тухайн өрөө бүрийн онцлогт тохируулан, бүрдүүлэх уур амьсгал, хүнд төрүүлэх мэдрэмж зэргийг нарийн бодолцон залуу уран бүтээлчдээр зуруулжээ. Шилэн хана ашиглан өрөөнүүдийг тусгаарласан нь санхүүгийн байгууллагад байх учиртай нээлттэй, ил тод хэв шинжийг, нөгөө талаас ажилчдын нээлттэй сэтгэлгээ, дасан зохицох чадварыг илэрхийлэх аж. Өдөр бүр өөр оффис Хуучин оффист байхдаа алба хэлтэс, нэгжүүдийг тусгаарласан ханыг нураан, нээлттэй орчин бүрдүүлсэн нь ажилчдын хамтач соёлыг нэмэгдүүлснээс гадна олны дунд үг, үйлдлээ цэгнэн, үргэлж эерэг энерги түгээх нөхцлийг бий болгожээ. Энэ санаагаа барин шинэ оффисоо тохижуулахдаа өдөр бүр давтагдах уйтгартай ажлын орчныг илүү сонирхолтой болгохын тулд кофе шоп мэт уур амьсгалтай дундын оффисыг бүтээсэн байна. Өнцөг булан бүрийг өөрөөр тохижуулан, хүссэн газраа суун ажиллах боломжтой болгож, хаана ч суусан өөр мэдрэмж өгөх, уйдахааргүй орчныг бүрдүүлж чадсан нь харагдаж байлаа. Хамтдаа ярилцаж гаргасан оффисын шийдэл, санааг Amaze Design-ийн хамт олон чадварлагаар зураглан бодит болгожээ. Хотын төвд мөртлөө түгжрэл багатай байршилд байх тус оффис гаднаа нилээн том террастай. Ажилтнаа хайрладаг байгууллага Тусгайлан тохижуулсан сэтгэл зүйчийн өрөө, хүүхдийн өрөө, эмчийн үзлэгт хамрагдах боломжтой амралтын өрөө зэргээс энэ байгууллага ажилчиддаа хэр анхаарч, халамжилдаг болохыг илэрхий мэдэж болно. Түүнчлэн хүүхдийн өрөөг тохижуулсан нь бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхэддээ санаа зоволгүйгээр ажилдаа бүрэн төвлөрөх боломжийг бүрдүүлсэн аж. БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, СУРГАЛТ ХӨГЖҮҮЛЭЛТ “Хүрэх цэг чухал ч, явах зам жаргалтай байх ёстой” Ажилчдыг идэвхжүүлж, урамшуулах төрөл бүрийн үйл ажиллагааг долоо хоног бүр хүссэн хүн нь санаачлан, маш бүтээлчээр зохион байгуулдаг нь анхаарал татав. Биднийг очсон долоо хоногт террас парти зохион байгуулсан гэх бөгөөд дараагийн долоо хоногт нь санхүүгийн албаны нэрэмжит долоо хоног болж, өдөр бүр тодорхой үйл ажиллагаа, тэмцээн уралдаан зохиохоор төлөвлөж буйгаа хуваалцсан юм. Мөн “Keep you warm” нэртэй бие биедээ халуун дулаан, урмын үгсийг бичиж ширээ, хувцасны шүүгээ зэрэгт нь үлдээх аян ид өрнөж байхтай таарсан нь энэ хамт олны халуун дулаан уур амьсгалыг шуудхан илэрхийлж байлаа. Өөрийгөө хөгжүүлэх тусам урамшуулна Энд ажилладаг хүн бүр хувь хүний хөгжилдөө онцгой анхаардаг, ажлаас гадуур олон төсөл дээр ажилладаг, чадварлаг залуус байдаг байна. Хүмүүс нь сэтгэл зүй, бие физиологийн хувьд эрүүл, хамт олны уур амьсгал эерэг бол компани дагаад хөгжих болно гэдэг зарчимтай ажээ. Эрх чөлөөтэй бас хариуцлагатай Нэгэнт тогтсон энэ хүчирхэг соёл, хамт олны уур амьсгал дунд шинээр орж ирсэн ямар ч хүн аяндаа уусахгүй байхын аргагүй. Уян хатан цагийн хуваарь, хүссэн газраа сууж ажиллах боломж, хөргөгч дүүрэн шар айраг зэрэг нь энэ газрыг хэр эрх чөлөөтэй газар болохыг илтгэнэ. Гэсэн ч шинээр орж ирсэн хэн бүхэн орчноо мэдрээд, хувь хүний хүмүүжлээрээ өөрөө өөртөө ажиллах арга барил, харилцааны хэв маягтаа хил хязгаар, сахилга батыг тогтоох ёстой гэнэ. Тиймдээ ч энэ соёлд уусан ажиллах чадвар, чадамжтай хүмүүсийг сонгох буюу хандлага, төлөвшлийг харж шинэ ажилчдаа авдаг. Бидний ажил тархинаас биш зүрхнээс гардаг. Хамтдаа бүх санаа, детайль дээр нь ажиллаж бойжуулсан төсөл, санаанууд бидний хүүхдүүд шиг л санагддаг учраас бүх л хэсгийг нь төгс байлгахыг хичээж, үйлчлүүлэгчийнхээ оронд өөрсдийгөө тавьж үзэн, сэтгэлээсээ ажилладаг. О.Гандирмаа, Үйл ажиллагаа хариуцсан менежер

2,7792024 оны 1 сарын 9

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.