Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Шунхлай Холдинг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бид бизнесийн ёс зүй, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд бодит хувь нэмрээ оруулахыг эрхэм зорилгоо болгож ажилладаг.

“Хүчирхэг Монголын Хөгжлийн Хүрд” гэсэн алсын хараатай ажилладаг манай хамт олон аливаа бизнесийн байгууллагын нэгэн адил ашгийн төлөө ажиллахын сацуу Монгол орны хөгжил цэцэглэлтэнд бодит хувь нэмэр оруулахуйц бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд урт хугацаанд тогтвортой ажиллахаар хөрөнгө оруулан удирдан ажиллаж байна.

“Шунхлай Групп” нь 1993 онд Авто машины баталгаат засвар, үйлчилгээний цомхон бизнесээс гараагаа эхэлж, эдүгээ газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, Шингэн хүнсний үйлдвэрлэл, ложистик, уул уурхай, санхүү, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, дэд бүтэц зэрэг арав гаруй салбарт хөрөнгө оруулан ажиллаж Монголын тэргүүлэх групп компаниудын нэг болон өргөжжээ.

2012 оноос албан ёсоор групп компанийн нэгдсэн бүтэц байгуулалтанд шилжин, үйл ажиллагаа таван үндсэн бизнес группэд төвлөрүүлсэн.

“Шунхлай Групп” нь үүсэн байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэлх 20 жилийн түүхийн эхний хагаст нь үйлчилгээ болон худалдааны салбарт төвлөрч байсан бол сүүлийн хагаст үйлдвэрлэл, дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүд рүү анхаарлаа хандуулж идэвхтэй ажиллаж байна. “Шунхлай групп”-ын хамт олон дээрх салбаруудадөөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж, ардчилсан шинэ Монгол улсын бүтээн байгуулалтанд түүчээлэн оролцож байна.

  • Уриа

    Шинэ хил хязгаар руу манлайлъя

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Менежмент

  • Байгуулагдсан он

    1993

  • Ажилтны тоо

    7800

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Чингисийн өргөн чөлөө 48/1, Капитал хаус

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.