Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Сэлбэ Плаза групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Сэлбэ Плаза ХХК нь анхны сууриа 1991 онд  тавьсан бөгөөд нэг гишүүнтэйгээр эдүүгээ Зочид буудал ,ресторан Супер Маркет, үл хөдлөх хөрөнгө түрээс, барилга угсаралт, засвар, цахилгаан, сантехник, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын  чиглэлээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Сэлбэ Плаза ХХК өөрсдийн барилгын  салбарт хуримтлуулсан туршлага дээр тулгуурлан  барилга угсралтын туршлагатай Засалдац компанийг 100%-ийн хөрөнгө оруулалт оруулж  өөрийн барилга угсралтын охин компанитай болон өргөжсөн бөгөөд эдүүгээ Сэлбэ Плаза ХХК нь Сэлбэ Плаза-1 (3000 м.кв талбайтай үйлдвэрийн обьект ХУД-ийн нутаг дэвсгэрт), Сэлбэ Плаза-2 (1700м.кв талбай бүхий 5 давхар үйлчилгээний обьект үүндээ хүнсний супермаркет, хүнсний бөөн төв, ресторан, оффис түрээсийн үйлчилгээтэй) Сэлбэ Плаза-3 (1400м.кв талбай бүхий 5 давхар 3 одны зэрэглэлтэй зочид буудал, ресторан) Сэлбэ Плаза-4 (Нэг дор 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай амралт жуулчны бааз нь  жилийн 4 улиралд ажиллах халуун хүйтэн ус, боловсон 00-той үйлчилгээний тав тухыг хангах амралтын байр, үндэсний уламжлалт сийлбэртэй амралтын гэрүүд, 100 хүн хүлээн авах гэр ресторан, гадна талбайд бассейн, элсний гар бөмбөг, сагсан бөмбөг, снүүкер билльяард, ширээний теннис, морин аялал зэрэг амрагчдын тав тухыг хангах бүхийл цогц үйлчилгээ үзүүлдэг бааз юм.) мөн Засалдац барилга угсралтын охин компани байгуулан  салбар бүрд үйл ажиллагаагаа явуулж байгаа ба энэ 2010 онд ХУД-ийн нутаг дэвсгэрт Сэлбэ плаза-5 Зочид буудал, Ресторан, , оффис үйлчилгээний зориулалттай 3300 м.кв талбайтай 10 давхар барилгын каракаc угсралтын ажлыг 100% хийж дуусгаад  байна. Өөрийн барилга барихаас гадна Улсын болон бусад аж ахуй нэгжийн хорь гарам ажил гүйцэтгэж сайнаас онц хангалттай сайн гэсэн үнэлгээтэйгээр улсын комиссд хүлээлгэн өгөөд байна. Хийж гүйцэтгэсэн ажлууд:Энэрэл хоршооны 3 давхар үйлчилгээний барилгыг шинээр барьсан Өмнөговь аймгийн сургуулийн их засварСХД-ийн 12-р сургуулийн их засварВернерс Унд Вурстварен ХХК-ийн өргөтгөлийн барилгыг шинээр барьсанДэлхийн зөн олон улсын байгууллагын барилгын засварОСНААГ-ын дулаан дамжуулах узелийн хоёр барилгыг шинээр барьсанХӨСҮТ-ийн их засвар зэрэг болон засварын нийт 628,0 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэнХУД-ийн 15-р сургуулийн их засварСолонгосын Лидинг хана ХХК-ийн жуулчны баазын үйлчилгээний барилгыг шинээр барьсанСБД-ийн ЭМН-ийн Амбулатор ¹1-ийн их засварАвто-Ойл ХХК-ийн 4 давхар барилгыг шинээр барьсанУлсын Драмын Эрдэмийн Театрын барилгын их засварХУД-ийн 60-р сургуулийн дээврийн засварТөв аймгийн МСҮТ-ийн цэвэр, бохир усны 500м шугамыг шинээр хийсэнБаянхонгор аймгийн МСҮТ-ийн барилгын их засварБаянхонгор аймгийн халуун усны барилгыг шинээр барьсанӨвөрхангай аймгийн төвийн 1-р 10 жилийн сургуулийн барилгын их засварХУД-ийн Цэцээ-Гүн цогцолбор сургуулийн барилгын их засварДархан-Уул аймгийн Од цогцолбор сургуулийн барилгын их засварТөв аймгийн Өндөр-Ширээт сумын сургуулийн 50 хүүхдийн дотуур байрны засварДэлхийн зөн олон улсын байгууллагын барилгын засвар зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.Компани нь охин компанитайгаа нийлээд нийт 200 гаруй ажилчин албан хаагчтай 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Үүнээс барилгын магистр инженер 2, мэргэшсэн инженер 3, сантехникийн инженер 3, цахилгааны инженер 2, холбоо дохиололын инженер 1, хөдөлмөр хамгаалалын инженер 2, геодизийн инженер 1, барилгын чиглэлээр мэргэжлийн 100 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Сэлбэ Плаза ХХК-ний барьж байгуулсан обьектууд дээр нийт 30 гаруй аж ахуй нэгжүүд нийт 300 гаруй ажилтантайгаар үйлдвэрлэл үйлчилгээ бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.Манай хамт олон 2001 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг чанд сахин биелүүлэгч хамт олон гэрчилгээ БЗД-ийн Тамгын газар, Хэрэглэгчидийн эрх хамгаалах нийгэмлэгээс өгсөн нь бидний ажлын үр дүнг үнэлсэн үнэлгээ юм мөн ашиглагч захиалагч байгуулагуудаас өргөмжлөл шагналуудыг манай компанид олгосоор ирсэн.Сэлбэ Плаза ХХК нь анх үүсэж байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд эх орныхоо зах зээлийн үеийн их бүтээн байгуулалтын ажилд өөрсдийн хувь нэмэрээ оруулсаар ирсэн юм. 

  • Уриа

    Найрсаг UB CITY

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлчилгээ

  • Байгуулагдсан он

    1991

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг 2-р хороо

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.