Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Рэйт-Инвест" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“РЭЙТ ИНВЕСТ”ХХК танилцуулага

Тус компани нь гадаад худалдаа, хөрөнгө оруулах үндсэн үйл ажиллагааны чиглэлээр 2012 оны 01-р сарын 03-ны өдөр байгууллагдсан юм. Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж , иргэдтэй гэрээ байгуулан төсөл, жижиг бизнест хөрөнгө оруулалт хийж тухайн үйлчлүүлэгчдийнхээ үнэт цаг, зардалыг хэмнэх зорилгоор бараа нийлүүлэх нөхцөл, гадаад худалдааны гэрээ боловсруулж өгөх, гэрээг үндэслэн олон улсын стандарт бүхий нэхэмжлэл,баглаа боодлын жагсаалт хийх,тухайн бараа тээврийн хэрэгслийн БТКУС-ын кодыг тодорхойлох,горимыг сонгож өгөх,импорт экспортод тулгарч буй хүндрэлд мэргэжлийн баг ажиллаж дүн шинжилгээ хийж, гаалийн бүрдүүлэлтэнд шаардлагатай анхан шатны бичиг баримтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх тэднийг статистик тоо мэдээ, мэдээллээр хангахын зэрэгцээ Дэлхийн худалдааны байгууллага,Олон улсын худалдааны төв,зах зээлийн судалгаа, гаалийн хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулж ажилладаг байна.

Гаалийн үйлчилгээ:

Гаалийн зуучлалын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Гаалийн бүрдүүлэлтийн талаар мэргэшсэн чадварлаг хамт олонг бүрдүүлж ажилласнаар салбартаа тэргүүлэгч компаний нэг болон ажиллаж байна.Аж ахуйн нэгж, иргэдтэй импорт, экспортын гаалийн зуучлалын гэрээ байгуулан тэдгээрийг төлөөлөн гаалийн байгууллагатай харилцаж, гаалийн бүрдүүлэлт хийж гүйцэтгэхийн хамт үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс гаалийн төлбөр хураамжийг өмнөөс нь төлж, бараа тээврийн хэрэгслийг гаалийн хяналтаар оруулж, хүлээн авагчдад нь хүлээлгэн өгөх, хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээг явуулж байна.

Мэргэжил олгох сургалт:

Хөдөлмөрийн яамнаас “Мэдүүлэгч” мэргэжил олгох сургалтын төвийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж, иргэн, импорт экспортыг хариуцан ажиллагч албан тушаалтан, уул уурхайн салбарт ажил горлигч, оюутан залуус, мэргэжлээ солих хүсэлтэй хүмүүст зориулан практик талыгтүлхүү анхаарахын зэрэгцээ,системтэй гүнзгий мэдлэг эзэмшиж, танхимаар эзэмшсэн мэдлэгээ дадлагаар баталгаажуулж ажлын байранд шууд очих давуу талтай. “МЭДҮҮЛЭГЧ” бэлтгэх 14-21 хоногийн сургалтын анхан, дунд, ахисан түвшингийн өглөө, өдөр, орой нь ангиудад сонгон суралцах боломжтой. Сургалтын төвийн төгсгөгчид ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцэхүйц ур чадварыг эзэмшиж, тухайн мэргэжлээр ажлын байранд зуучлагдах ба тус мэргэжлийнахисан түвшингийн төгсөгчидОлон Улсын мэргэжлийн үнэмлэхтэй төгсөнө. Үүнд: Сингапур, ОХУ, Швед, Норвеги улсын гаалийн академийн “Мэдүүлэгч” мэргэжлийн үнэмлэх олгогдоно.

Банк Бус Санхүүгийн үйлчилгээ:

Бид харилцагчдынхаа санхүүгийн бүхий л хэрэгцээнд тулгуурлан бичил бизнес болон жижиг дунд бизнесийг дэмжих зээл, хэрэглээний бүх төрлийн зээлүүдийг түргэн шуурхай хүргэж байна. Түүнчлэн дотоодын болон олон улсын бичил санхүүгийн төслийн зээлүүдийг үйлчлүүлэгч нартаа амжилттай хүргэж байна. Иргэд болон аж ахуйн нэгжүүдэд валют солих үйлчилгээг салбараараа найдвартай хүргэж байна.

  • Байгуулагдсан он

    2012

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.