Ажлын байр "Оюу толгой" ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засвар үйлчилгээний ахлах ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэ үүргийн зорилго нь үйлчилгээний чиглэл, үйлчилгээг үр дүнтэй тууштай хүргэх, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, үйл ажиллагаа гүйцэтгэдэг талбайн чухал тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хангаж, компанийн бодлого, журмын дагуу тухайн байгууллагын зорилго, зорилтод хүрэх арга барилд нийцүүлэн түүнийг хангахад оршино. Үүрэг даалгавар Засвар үйлчилгээний ажилчидыг засвар үйлчилгээний ажлууд дээр удирдан хянаж, оновчтой бөгөөд үр дүнтэйгээр чухал тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ахлах мэргэжилтэнд тайлагнах. Эвдрэл, шөнийн ээлжинд ажиллах зэрэг шаардлагатай үед засвар үйлчилгээний орлох ажилчидыг хуваарилах Ажлын талбай дээр гэрээт ажилтнуудыг хангалттай хугацаагаар хянах, дэмжлэг үзүүлэх Ажлын байран дээрх асуудлуудыг шийдвэрлэх (төлөвлөсөн засвар үйлчилгээний үйл ажиллагаанууд, засвар үйлчилгээний зогсолт ба техникийн зэрэг асуудлууд зэрэг) Ажилчидын аюулгүй ажиллагааг баталгаажуулахын тулд ажлын арга барил, аюулгүй ажиллагааны журмуудыг даган мөрдөж буй байдлыг хянах Бүх төлөвлөсөн ба төлөвлөөгүй дахин хийгдэж буй ажил нь зохистой АСЖ-тай байхыг баталгаажуулах ба АСЖ-тай байлгах талаар хүчин чармайлт гаргаж ажиллах Чухал тоног төхөөрөмжийн үйлчилгээний ахлах мэргэжилтэнд үр дүнтэй ба үр ашигтайгаар мэдээлэл өгч/ тайлагнах ба асуусан асуултад товч тодорхой байдлаар хариулах Чухал тоног төхөөрөмжийн үйлчилгээний ахлах мэргэжилтэний эрэмбэлсэн ажлын дарааллыг дагаж мөрдөх Төлөвлөгдсөн засвар үйлчилгээний оновчтой байдлыг хангах талаар мэдлэг ба ойлголттой мөн компанийн үр дүнтэй байдлыг сайжруулах тухай асуултуудад хариулах чадвартай байж компанид хувь нэмрээ оруулах