Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Отог Бүүкинг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

www.otog.mn нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн байр сууцны захиалгын онлайн систем юм. Отог бүүкинг ХХК монгол улсад дутагдаад байгаа зочид буудал захиалгын онлайн системийг хөгжүүлэхээр 2013 онд байгуулагдсан. Манай захиалгын систем нь хэдийгээр шинэхэн байгаа хэдий ч олон захиалагч, хэрэглэгчид болон байр сууцны эздээс талархал хүлээгээд байна. Отог систем нь Соёл Спорт Аялал Жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар гэх мэт холбогдох дээд байгууллагуудаа сайшаагдсан итгэлт програм юм.

Отог Бүүкинг ХХК – ийн төв оффис Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг бөгөөд чадварлаг залуучуудаар багаа бүрдүүлэн ажиллаж байна.

www.otog.mnнь танд маш олон төрлийн сонголттойгоор Монгол улсын бүх өнцөг булан бүрийн байр сууцыг санал болгох бөгөөд хэрэглэгчид өөрийн цаг завыг хэмнэн онлайнаар захиалгаа шууд хийн ижил цагт баталгаажих боломжтой гэдэгээрээ онцлог юм. Үүнээс гадна хэрэглэгчид байр сууцны захиалга хийхийн хажуугаар өөрт хэрэгтэй аяллын мэдээлэл зөвөлгөөг хүлээн авах Зөвөлгөө, Аялал гэх мэт цэсүүдийг багтаасан.

Бидний хөгжүүлж буй энэхүү цахим хуудас нь дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчдийн аяллын цаг зав, мөнгийг хэмнэнэ гэдэгт бид итгэлтэй байна.

  • Байгуулагдсан он

    2013

Холбоо барих

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.