Компаний өдөр тутмын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлүүлж бараа бүтээгдэхүүний татан авалт, түгээлтийг хурдан шуурхай гүйцэтгэх
Ерөнхий тогоочийн батлагдсан жор, технологи ажиллагааны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны ангилан ялгалт, цэвэрлэгээ хийж, хоол үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг хангаж эрүүл ахуйн шаардлагал нийцсэн хоол үйлдвэрлэхэд оршино.
Агуулахад нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч стандарт горимын дагуу хадгалж хамгаалахад хяналт тавих, захиалгын дагуу барааг бэлтгэн түгээлтэнд гаргах, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой тайлан мэдээ гаргах
Борлуулалтын нэр төрлийн төлөвлөгөөг батлагдсан ерөнхий дүн, хувьд тохируулж багийн суваг нэг бүрээр, барааны нэр төрөл бүр дээр боловсруулж багийн ажилчдад танилцуулах бөгөөд борлуулалтын бүртгэл хөтлөлтөнд хяналт тавьж албаны даргад тогтмол хугацаанд танилцуулах, биелэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Хариуцсан бүсийн шаардлагатай харилцагчид дээр гэрээ байгуулж, бүртгэл, хадгалалтыг хариуцах ба гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгах, шинээр байгуулах үүрэгтэй. Гэрээт байгууллага нэг бүрийн гэрээний хэрэгжилтийг жилд 1-ээс багагүй хугацаанд дүгнэж албаны даргад танилцуулах бөгөөд үр дүнд үндэслэн гэрээнд сайжруулалт хийж байна. Цаг үеийн болон брэндийн үнэ үнэлгээ, өрсөлдөгчийн үнэ, үйл ажиллагаа, зах зээлийн өөрчлөлт, хандлага болон бусад хэлбэрээр судалгаа зохион байгуулж удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, өөрийн үйл ажиллагаанд ашиглах. Бусад шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг хангах.
Kомпанийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж тайлан, балансыг цаг хугацаанд нь гаргах Санхүүгийн албаны нягтлан бодогч, нярав нарыг шууд удирдлагаар хангах Удирдлагыг шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь хангах Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийн дагуу ажиллах
Нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих Тайлан, мэдээг цаг хугацаанд нь гаргаж тайлагнах Харилцагч байгууллагатай борлуулалтын тайлан тооцоо нийлэх Санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, зохион байгуулах, мөрдөж ажиллах Бусад бүртгэлийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах Үндсэн хөрөнгийн тооллого тооцоо хийх
Компанийн маркетингийн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохион байгуулах. Компанийн албан ёсны эрхтэйгээр борлуулдаг брэнд бүтээгдэхүүний болон шинэ бараа бүтээгдэхүүний зах зээлийг нарийвчлан судлах замаар компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хувь хэмжээ, нэр хүнд, өрсөлдөх чадвар, борлуулалтын үзүүлэлтүүдийг тогтмол судлан шинжилгээ хийх