Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нэкст Групп XXK

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

НЭКСТ ГРУПП тогтвортой хөгжилд тасралтгүй тэмүүлнэ

1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн ирсэн уламжлалтай бөгөөд энэ арга хэмжээ жилээс жилд улам өргөжин тэлж, чанарын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, чанарын мэдлэгийг олгох томоохон арга хэмжээ болдог билээ. Чанарын өдрийн нэг чухал арга хэмжээ бол “Үндэсний чанарын шагнал” гардуулах ёслолын арга хэмжээ байдаг бөгөөд хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор олгодог томоохон шагнал юм.

Өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 11-ны өдөр Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Үндэсний чанарын чуулган”-ыг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Худалдаа аж үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Нэкст электроникс компани олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангаж, ҮНДЭСНИЙ ЧАНАР-ын шалгаруулалтанд ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА-аар шалгарлаа. 2003 онд анх үүсгэн байгуулагдсан Нэкст Групп нь тасралтгүй хөгжих зорилт тавин ажилласны үр дүнд өдгөө бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 10 салбар компани, 300 гаруй ажиллагсадтай болж, оюуны өмч, шударга ёсыг дээдэлсэн групп компани болон өргөжөөд байна.

Нэкст групп нь НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудад өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд 2020 ноос эхлэн үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо тус тус нэвтрүүлжээ. Мөн Нэкст Электроникс компани нь дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн технологийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр монгол айл өрх, хэрэглэгчидийн гар дээр хүргэж түүний хүргэлт, угсралт, дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг салбартаа тэргүүлэгчдийн нэг билээ.

Нэкст Амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ!

4552022 оны 4 сарын 20
"НЭКСТ ГРУПП" ХХК ОЛОН УЛСЫН СТАНДАРТУУДЫГ НЭВТРҮҮЛЖ, ДЭЛХИЙН ТҮВШИНД АЖИЛЛАХ ЗОРИЛГОДОО ХҮРЛЭЭ

"Нэкст Групп" ХХК нь амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээх эрхэм зорилгын хүрээнд өдгөө бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 12 салбар компанийн 300 орчим ажиллагсдын хамтаар хэрэглэгчиддээ шинэ, шилдэг технологи бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг оюуны өмч, шударга ёс, хариуцлагыг дээдэлсэн салбартаа тэргүүлэгч групп компани болон өргөжижээ. "НЭКСТ ГРУПП" болон түүний салбар "Нэкст Дистрибьюшн" ХХК, "Нэкст Электроникс" ХХК, "Нэкст Логистик" ХХК, "Нэкст Сервис" гэсэн дөрвөн компани үйл ажиллагаандаа цаг үргэлж олон улсын тэргүүлэх туршлагыг нэвтрүүлсээр ирсэн бөгөөд хэрэглэгч төвтэй компани байх стратегийн хүрээнд олон улсын "Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001", "Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO45001", "Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001″стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн 2021 оны 12 сарын 03-ны өдөр албан ёсоор "СЕРТИФИКАТ"-аа гардан авлаа. Энэхүү чухал алхмын бэлтгэл ажил ойролцоогоор 2 жил гаруй үргэлжилсэн бөгөөд Монгол дахь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (ХЭМАБ) ба Менежментийн тогтолцооны Олон улсын стандартын (ISO) сургалт, баталгаажуулалтын тэргүүлэх байгууллага болох "ОШМИ ГРУПП"- ээс зөвлөгөө авч хамтран ажиллаж баталгаажуулалтын аудитыг Австраль улсад төвтэй, олон улсын нэр хүндтэй TQCSI баталгаажуулалтын байгууллагын монгол дахь албан ёсны төлөөлөгч MSCS компанийн мэргэшсэн аудиторууд гүйцэтгэжээ "НЭКСТ ГРУПП" энэхүү ISO стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр стратеги төлөвлөлтөндөө НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган ажиллах Нийгэм, Эдийн засаг, Байгаль орчны зорилтуудад тодорхой хэмжээгээр өөрсдийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилгоо биелүүлсэн юм… Эдгээр стандартууд нь: ISO 9001 гэрчилгээг авснаар үйлчлүүлэгч/хэрэглэгч нь тухайн байгууллагын дотоод процесс, үйл явцыг давхар хянаж, шалгах шаардлагагүй, тухайн хяналт шалгалтыг компани өөрийн дотоод аудит болон гадны баталгаажуулалтын байгууллагын тусламжтай хийсэн гэдгийг илтгэнэ. Ийм ч учраас ISO 9001 стандарт нь зарим нэг байгууллагын хувьд өрсөлдөх чадвараа дээшлүүлэхэд онцгой үүрэгтэй байдаг. ISO 45001 гэрчилгээг авснаар ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн осол, өвчнийг бууруулах цогц бизнес эрхлэгчдэд чиглэсэн шинэ стандарт юм. Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болох хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь үйлдвэрлэлийн осол, өвчлөл нь бизнес эрхлэгчид, тэр байтугай бизнесийн хүрээнд өөр өөр байршилд ялгаатай байдаг. ISO 45001 стандарт нь бүх салбар, жижиг эсвэл том компаниудын мөрдөх ёстой гол системийн нэг юм. ISO 14000 стандарт нь Байгууллагын Байгаль орчны менежментийн тогтолцооны шалгуурыг тогтоох, байгууллагын байгаль орчны менежментийн үр дүнтэй тогтолцоог бий болгох, хяналт тавихад тусалдаг. Ингэснээр НЭКСТ ГРУПП-ийн хувьд байгальд хор нөлөөгүй хог хаягдлын менежментийн бодлого баримтлан ажиллаж байгаагаа батлан харуулж байгаа юм.   Олон улсын ISO стандартууд ийнхүү системийн хэмжээнд бүрэн нэвтэрснээр салбартаа тэргүүлэгч байгууллагын хувьд байр сууриа улам бэхжүүлж чадсан байна. "НЭКСТ ГРУПП" Тогтвортой хөгжилд тасралтгүй тэмүүлнэ…

1,2682022 оны 4 сарын 20
НЭКСТ ГРУПП тогтвортой хөгжилд тасралтгүй тэмүүлнэ

1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн ирсэн уламжлалтай бөгөөд энэ арга хэмжээ жилээс жилд улам өргөжин тэлж, чанарын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, чанарын мэдлэгийг олгох томоохон арга хэмжээ болдог билээ. Чанарын өдрийн нэг чухал арга хэмжээ бол “Үндэсний чанарын шагнал” гардуулах ёслолын арга хэмжээ байдаг бөгөөд хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор олгодог томоохон шагнал юм. Өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 11-ны өдөр Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Үндэсний чанарын чуулган”-ыг Стандарт, хэмжил зүйн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Худалдаа аж үйлдвэрийн танхимд амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Нэкст электроникс компани олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангаж, ҮНДЭСНИЙ ЧАНАР-ын шалгаруулалтанд ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА-аар шалгарлаа. 2003 онд анх үүсгэн байгуулагдсан Нэкст Групп нь тасралтгүй хөгжих зорилт тавин ажилласны үр дүнд өдгөө бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 10 салбар компани, 300 гаруй ажиллагсадтай болж, оюуны өмч, шударга ёсыг дээдэлсэн групп компани болон өргөжөөд байна. Нэкст групп нь НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудад өөрсдийн хувь нэмрээ оруулахын тулд 2020 ноос эхлэн үйл ажиллагаандаа олон улсын ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 45001 Хөдөлмөр эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцоо тус тус нэвтрүүлжээ. Мөн Нэкст Электроникс компани нь дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн технологийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр монгол айл өрх, хэрэглэгчидийн гар дээр хүргэж түүний хүргэлт, угсралт, дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг салбартаа тэргүүлэгчдийн нэг билээ. Нэкст Амьдралыг аз жаргалд хөтлөх технологийн дэвшлийг түгээнэ!

4552022 оны 4 сарын 20

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.