Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ЮНАЙТЭД ПРОЖЕКТС КОРПОРЭЙШН ХХК

Си и си инвестмент ББСБ ХХК
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК – менежментийн компани

Группийн толгой компанийн зохион байгуулалттай бөгөөд барилгын төслийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент, барилгын зураг төсөл, банк санхүү, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлийн охин компаниудын бизнесийн хөрөнгө оруулалт, санхүү аудит, эрсдэл нийцэл ба хүний нөөцийн удирдлагыг хариуцан ажилладаг менежментийн компани.

ОХИН КОМПАНИУД:

  • “ГУМ” ХХК - хүнсний үйлдвэрлэл, худалдаа
  • Нүүдэлчин Монголчуудын өв соёлыг дэлхийд таниулах зорилгоор уламжлалт шимийн архи буюу сүүний архи нэрэх арга ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой төгс хослуулж буй анхдагч үйлдвэр юм. Таван зүйлийн тансаг идээний охь дээж шимийн сүүн сархад “ШИГҮДЭРИ” Монгол брэндийг бүтээн хөгжүүлж, нийтэд түгээн дотоод, гадаад зах зээлд таниулан сурталчлах ажлыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
  • “Нью яармаг хаусинг прожект” ХХК – барилгын төслийн менежмент
    • Улаанбаатар хотын суурьшлын шинэ бүс Яармагт буюу нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 21 га газарт 3000 айлын орон сууц, бүх төрлийн худалдаа үйлчилгээний тэнхлэг гудамж болон олон улсын стандартын спортын иж бүрэн байгууламж бүхий “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг орчин үеийн цогц төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулах төслийг хариуцан хэрэгжүүлж байна.
  • “Анаграм” ХХК - архитектур төлөвлөлт, барилгын зураг төсөл
    • Шинэ үеийн төлөөлөл, мэргэжлийн туршлагатай, бүтээлч баг, хамт олон бүх төрлийн барилгын ерөнхий төлөвлөгөө, концепц, ажлын зураг төсөл, интерьерийг гүйцэтгэж орчин үеийн хот төлөвлөлт, архитектурын чиг хандлагыг захиалагчийн хүсэлт, зах зээлийн эрэлттэй уялдуулан хийж нийслэл хотод өнгө нэмэх барилгуудын дүр төрхийг тодорхойлж байна.
  • “Грийн проперти” ХХК - үл хөдлөх хөрөнгийн менежмент
    • “Шинэ яармаг” цогцолбор хорооллын оршин суугчдын ая тухтай, аюулгүй, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хорооллын нэгдсэн харуул хамгаалалт, нийтийн эзэмшил, зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, арчилгаа, цэвэрлэгээ үйлчилгээ болон төвлөрсөн инженерийн шугам сүлжээний найдвартай, хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, хянах чиг үүрэг бүхий ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.
  • “Си И Си Групп” ХХК – банк санхүү
    • Бүх төрлийн зээлийн үйлчилгээ болон бизнесийн хөрөнгө оруулалтын чиглэлээр 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл бүхий банк бус санхүүгийн байгууллага.
  • Алсын хараа

    Хүмүүн капиталын чадамжийг технологийн хөгжилтэй уялдуулан ухаалаг хөрөнгө оруулагч болно. / To become a smart investor by combining the potential of human capital and technological advancements.

  • Эрхэм зорилго

    ШИНЭ ЖИШИГ ТОГТООНО. / TO CONSTITUTE NEW STANDARDS.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Үнэт зүйлс

    • Өөриймсөг / Commitment and dedication to one’s work and company • Хөрвөх чадвартай /Versatility • Хариуцлагатай / Responsible • EQ /Emotional Intelligence/ • Эерэг хандлагатай / Positive attitude • Мэргэшсэн / Certified • Үнэнч, шударга / Loyalty • Багаар ажиллах чадвартай / Team player • Манлайлагч (self-motivated) / Leadership • Шинийг санаачлагч / Innovator

  • Байгуулагдсан он

    2011

  • Ажилтны тоо

    60

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Архивчдын гудамж, Шинэ яармаг хороолол, 726

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.