Нийслэлийн баянгол дүүргийн 2018, 2019 оны шилдэг хувийн сургууль, 2022 оны нийслэлийн тэргүүний Ерөнхий боловсролын Номт наран сургууль нь япон, монгол улсын 70 гаруй үндсэн багш ажилчидтай, өдрийн нэг ээлжээр үндсэн, нэмэлт, хөгжүүлэх 3 төрлийн сургалт явуулдаг, 1-р ангиас эхлэн Япон хэл (Japan Foundation Standart, NNSJLP), 2-р ангиас эхлэнPearson олон улсын англи хэл заадаг.
Ёс суртахууны төлөвшилтнэгт зарчим дор сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулан суралцагчдад сэтгэлийн боловсрол олгох NNTeam дотоод хөтөлбөр хэрэгжүүлэн уран зураг, бүжиг, соробан сампин, төгөлдөр хуур, морин хуур, STEM, кодчилол зэрэг олон төрлийн хөгжүүлэх сургалт явуулдаг.
Япон улсын дунд сургуулиудад сурагч солилцооны хэл соёлын дадлага болон япон улсаас зочин багш хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн суралцагчдадаа хамруулдагбөгөөд нийт төгсөгчдийн 30 орчим хувь нь япон улсын их дээд сургуульд элсэн суралцаж байна.
Хүүхдийн бие даан бүтээлчээр сурч хөгжих, хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай, хүмүүнлэг иргэн болон төлөвших орчныг цогцлооход Номт наран хүмүүнлэг сургуулийн эрхэм зорилго оршино.
Think Outside The Box!
1. Боловсрол, Шинжлэх ухаан
Хүүхдийн хүсэл, тэмүүлэл
2016
80