Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Эн Би Си" ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

Компанийн үйл ажиллагааны талаарх санхүүгийн мэдээлэл бэлтгэж, боловсруулах; Санхүүгийн шинжилгээ хийж, үйл ажиллагааны болон санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, дүгнэлт хийх; Санхүүжилт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээ, тайланг боловсруулах;

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Хэрэглэгчдийн бүртгэл, тооцоо, санхүүгийн тайланд тусгах, сар, улирлын мэдээ тайланг хугацаанд нь гаргах, авлага үүсгэхгүй байхад анхааран ажиллах; Тусгай дугаар, Memechat, Qpay үйлчилгээний орлого, гүйлгээний тоо шалгах; Голомт банкны бүүстийн дансны зарцуулалтын гүйцэтгэл тайланг гаргах;

АХЛАХ НЯГТЛАН БОДОГЧ

НББ-ийн бодлого, стандартын дагуу компанийн борлуулалт, авлага, өглөг, хөрөнгийн бүртгэлийн тооцоол хийх; Тооцооны нягтлан бодогчдын тайлан тооцог хянах, нэгтгэх; Удирдлагад шаардлагатай тайлан, мэдээг гаргаж өгөх;

БОРЛУУЛАЛТ, ЗАСВАРЫН АЖИЛТАН

Үйлчилгээний салбар нэгжээр үйлчлүүлж буй хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулах борлуулах; Хэрэглэгчийн сонгосон бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, заавар өгөх; Хүлээн авах төхөөрөмжийн гэмтлийг оношлох, тохиргоо хийх, засварлах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг хийж гүйцэтгэнэ.  

МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Маркетинг борлуулалтын албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, компанийн богино, дунд, урт хугацааны зорилго зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, стратеги боловсруулж холбогдох үйл ажиллагааг хууль, дүрэм журамд нийцүүлэн оновчтой үр дүнтэй зохион байгуулах Компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх Маркетинг, борлуулалтын идэвхжүүлэлттэй холбоотой судалгаа шинжилгээнд харьцуулалт хийн дүгнэх Маркетинг, борлуулалтын зардлыг төлөвлөх, зардал үр ашгийг тооцож харьцуулалт хийн дүгнэлт хийх Бүтээгдэхүүнийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх боломжийг тодорхойлох, хэрэгжүүлэх;

ХОЛБООНЫ МОНТЁР

Агаарын баганаар болон сувагчиллаар шилэн кабель татах, Харилцаа холбооны сүлжээн дээр ажиллах; Шилэн кабелийн шугаманд гарсан гэмтлийг засварлах; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх;

ШИЛЭН КАБЕЛИЙН ИНЖЕНЕР

Шилэн кабелийн сүлжээ байгуулах; Шилэн кабелийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

ЖОЛООЧ

Хариуцсан тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах: Ажил үйлчилгээнд гарах бүрдээ техникийн хэвийн аюулгүй ажиллагааг шалгаж, зохих хууль дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцох; Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг гүйцэтгэнэ.

СУУРИЛУУЛАЛТЫН АЖИЛТАН

Захиалгын хуудасны дагуу айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад 24 цагийн дотор суурилуулалт холболтын ажил гүйцэтгэх; Шилэн кабелийн гэмтэл засвар үйлчилгээг зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх;

МЭДЭЭЛЛИЙН ОПЕРАТОР

Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн лавлагаа мэдээллийг хэрэглэгчдэд тогтмол өгч ажиллах; Хэрэглэгчдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч мэдээлэл тайлбар өгөх, шийдвэрлэх; Дуудлагын төвийн стандартын дагуу хэрэглэгчдэд сэтгэл ханамжтай үйлчилгээ хүргэхэд анхаарч ажиллах;

ЗАХИРЛЫН ЖОЛООЧ

Гүйцэтгэх захирлын автомашины аюулгүй байдлыг хангаж, цэвэр цэмцгэр, түргэн  шуурхай үйлчилгээг үзүүлэх; Эзэмшсэн машины техникийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, засвар үйлчилгээг тогтмол цаг хугацаанд нь хийлгэх; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх;

ЗУРАГЛААЧ, ЭВЛҮҮЛЭГЧ

Мэдээ болон нэвтрүүлгийн зураг авалтыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх; Мэдээний эвлүүлэг дээр хурдтай, авхаалжтай мэдрэмжтэй ажиллах; Дүрсний эрэл хайгуул хийх, дүрсний баяжуулалт архив үүсгэхийн тулд гадуур зурганд гарах; Аливаа уран бүтээл, мэдээ нэвтрүүлгийн монтажыг бүтээлчээр хийж гүйцэтгэх; Ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх;

ДАТА АНАЛИСТ

Компанийн гадаад дотоод өгөгдөлд дүн шинжилгээ хийх загварчлал боловсруулах; BL, TOOLS ашиглан тайлан мэдээ бэлтгэх; DASHBOARD боловсруулж хөгжүүлэх;

ЭЭЛЖИЙН ИНЖЕНЕР 24/72

Телевизийн олон сувгийн дамжуулах сүлжээ болон утасгүй холбооны LTE сүлжээнд хяналт тавьж, сүлжээний хэвийн ажиллагааг хангаж ажиллах ба гэмтэл саатлын үед шуурхай арга хэмжээг зохион байгуулах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүргийг хийж гүйцэтгэх;

УТАСГҮЙ ХОЛБООНЫ ИНЖЕНЕР

LTE сүлжээ, утасгүй өргөн нэвтрүүлэг /DVBT2/-ийн сүлжээ болон зай тэжээлийн тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах; Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх;

БОРЛУУЛАЛТ, ЗАСВАРЫН АЖИЛТАН /НАЛАЙХ САЛБАРТ/

Хэрэглэгчдээс ирсэн гомдол, саналын дагуу төхөөрөмжийн гэмтлийг оношлох, тохиргоо хийх, засварлах; Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээний талаар танилцуулах борлуулах; Шинэ хэрэглэгчийн кабел болон төхөөрөмжийн холболт, суурилуулалтыг хийж гүйцэтгэх;

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, Цагдаагийн гудамж, Өөрийн байр

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.
558064