Ажиллаж буюу техник тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, далд уурхайн дампаар уурхайгаас газрын гадарга руу хүдэр болон хоосон чулуулаг тээвэрлэлт хийх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, журам, зааварчилгаа болон замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн ажиллах; Ээлжийн ахлагч, инженер болон удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах.
Be responsible for all legal and company secretarial affairs; Provide legal advice for exploration, JVs, the environment, corporate social responsibility, business development, health and safety, human resources, procurement, marketing and project operations to the management; Ensure that the company complies with all laws and regulatory practices currently in force; Provide opinions, interpretations, and recommendations from a legal and political perspective to the management; Negotiate and manage litigations and disputes arising from contracts as assigned; Provide timely, accurate, independent and commercially focused legal advice, while avoiding potential problem areas and resolving issues in the company’s best interests; Provide development training to staff to educate them on their legal responsibilities; Provide legal opinions on the various situations, with particular focus on handling government affairs; Represent the company and its subsidiaries at administrative and civil courts; Draft vendor contracts and contractor agreements; Negotiate, write, execute and enforce agreements and contracts; Offer counseling on a variety of legal issues; Advise executives on contract status, legal risks and business terms of various negotiations; Explain legal language; Ensure legal objectives are met; Study unique legal issues impacting the organization by identifying applicable statutes, judicial decisions, and codes; Keep abreast of legislative changes that may affect the company and its affiliates; Perform pre-litigation work to minimize risks and maximize legal rights; Review advertising and marketing materials to ensure compliance with legal requirements; Develop solutions to complex legal questions; Address political issues; Provide training to the company and its affiliates on substantive legal topics, and Other duties as assigned by his/her supervisor.
Ажлын байран дахь үйлдвэрийн осолд гэмтлээс урьдчилан сэргийлж, уурхайн дарга, ЭМААБО-ны менежерийн баталсан чулуулгын хяналтын удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, чулуулагын нуралт, бэхэлгээтэй холбоотой далд уурхайн үйл ажиллагаа, хүн хүч болон машин механизмд үүсч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, заавар зөвлөлгөө өгөх, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй, таатай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. Ажилтнуудыг үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, далд уурхайн чулуулагын хяналтын удирдлагын төлөвлөгөө /ЧХУТ/-ний дагуу хийгдсэн бэхэлгээ, бэхэлгээг хийх явцад үзлэг шалгалтыг хийж хяналт тавих, шаардлагатай дүрэм журам боловсруулахад санал оруулах. Хариуцсан хэсгийн ажилтнуудад ЧХУТ-ны дагуу хийгдэх бэхэлгээ, геотехникийн мэдээллийг сургалтын багтай хамтран төлөвлөгөөт сургалт болон, төлөвлөгөөт сургалтын материал бэлтгэх, ажилтнуудыг хамруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох ЧХУТ-гөөр батлагдсан албан тушаалтнууд хариуцсан үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаад хяналт тавина. Ослын үед осолдогчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх боломжийг яаралтай бүрдүүлнэ. Мөн ослын судалгааны анхан шатны материалын бүрдүүлэлт хийх, дүгнэлт гаргахад туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах
Энэ ажил үүргийн зорилго нь хүдэр боловсруулах үйлдвэрийг шр ашигтай ажиллуулах, түүний дотор Томра лазер ангилан ялгах машины хэвийн ажиллагааг хангахад онцгойлон төвлөрөх явдал юм. Үндсэн үүрэг: Лазерийн хэлхээний үйл ажиллагааг хянах. Уурхайгаас ирж буй хүдрийн тэжээл, хацарт бутлуур, ялгагч шигшүүр, Троммел угаагч, 16 туузан дамжуулагч зэргийг удирдан чиглүүлж, үйлдвэрийн жигд ажиллагааг хангах. Үйлдвэрийн хүчин чадлыг хадгалах, тэжээл нь үйлдвэрийн боловсруулах тээрэмд өдөр бүр тэжээгдэх явдлыг хангах. Операторууд болон гадны ажилчдыг удирдан чиглүүлэх, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулахын тулд тэд сургагдаж, зааварчилгаа авсан байх явдлыг хангах. Үйлдвэрийн янз бүрийн элементүүдийг бүрэн хянаж, ажиллуулан, тэд өөрсдийн үүрэг хариуцлагаа биелүүлэх явдлыг хангах. Лазер Ангилан Ялгагчийг Ханган Нийлүүлэгчтэй холбоо харилцаатай байж, машиныг үргэлж ажиллуулахын тулд цогц шалгалт, засвар үйлчилгээ хийнэ.
Компанийн стратеги төлөвлөгөөний зорилтуудад нийцүүлэн бүтээмжийг аюулгүй байдлаар оновчтой болгохын тулд компанийн далд уурхайн богино хугацааны бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн хуваарийг төлөвлөх, хэрэгжүүлэх, ахлах төлөвлөлтийн инженерүүдэд дунд болон урт хугацааны төлөвлөлтийг хянахад нь туслах, далд уурхайн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах, энэ талаар өөрийн удирдлага эсвэл ахлахад тайлагнах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг сахиулах. Далд уурхайн ахлах төлөвлөлтийн инженерээс үүрэг даалгавар авч, компанийн богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөлтийг нарийвчлан төлөвлөх. Далд уурхайн малталтын зураг болон шаардлагатай техникийн ажлын зургийг цаг тухайд нь бэлтгэж шаардлагатай ажилчдад хүргүүлэх. Өрөмдлөг тэсэлгээний ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавих. Далд уурхайн бүтээл төлөвлөгөөндөө хүрсэн эсэхэд хяналт тавих, өдөр тутмын тайлан боловсруулах Төлөвлөгөө биелэхгүй байхал нөлөөлсөн шалтгаануудыг тодорхойлон өөрийн шууд удирдлага болон хэлтсийн менежерт мэдэгдэх Дата мэдээлэл цуглуулах болон дүн шинжилгээ хийхтэй холбоотой техник, эдийн засгийн судалгааны ажилд оролцож, инженерүүдэд туслалцаа үзүүлэх.
Уурхайн бүсэд гадаргын болон далд уурхайн хэмжилт хийхэд туслах, хэмжилт хийх Ил болон далд уурхайд хийгдэх төрөл бүрийн маркшейдерийн ажлын хэмжилт, боловсруулалтын ажлыг маркшейдрийн зааварын дагуу зураглал хийх. Ил болон далд уурхайн малталт нэвтрэлтэд чиглэл өгөх, маркшейдрийн график зураг бэлтгэх, гаргах уулын болон маркшейдрийн ажлыг гүйцэтгэхэд туслах.
Далд уурхай, баяжуулах үйлдвэр, барилга, объектын цахилгааны нөхцөлийг хангаж ажиллах, жижиг хөдөлгөөнт цахилгаан тоног төхөөрөмж, генератор, дэд станц зэрэг төрөл бүрийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгааны угсралт хийх, хянах, засварлах ажлыг гүйцэтгэж, уурхайн цахилгааны үүсгэврийг тасралтгүй, хэвийн ажиллуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Баяжуулах үйлдвэрийн гагнуурын ажилд туслах Багаж, тоног төхөөрөмжийн урсгал засвар хийх' Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн дүрэм журмыг чанд мөрдөж ажиллана. Зааврыг дагаж, шаардлагатай бол бусад үүргийг гүйцэтгэнэ.
Баяжуулах үйлдвэрийн хийцийн металл хэсгүүдийг хийн ба цахилгаан гагнуурын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглан гагнуурын бүх төрлийн ажлыг технологийн дагуу аюул осолгүй, цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд энэхүү ажлын байрны зорилго оршино. 3 сарын дараа цаашид жинхлэн ажиллах боломжтой.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, бусад тогтоомж, заавар журам стандартын дагуу байгууллагын албан хаагчдыг эд хөрөнгө болон бусад холбогдох материалаар тасралтгүй хангах үйл ажиллагааг явуулах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийн өмчийн хадгалалт, хамгаалалт, эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, анхан шатны бүртгэлийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.
Шинжилгээний дээжүүдийг бэлтгэх Үйлдвэрийн технологийн дээж шинжлэх; Уурхайгаас өгсөн дээжийг шинжлэх; Үйлдвэрт хэрэглэдэг уусмалуудыг хэрэгцээт харьцаагаар найруулах; Тоног төхөөрөмжүүдийн хэвийн жигд ажиллагааг хангах, шаардлагатай үед засвар үйлчилгээг хийх; Химийн бодисын агуулахад хяналт тавих; Химийн бодисын бүртгэл тооцоог хийж, тайлагнах; Ажлын байрны эмх цэгцийг хангаж ажиллах; Шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэх;
Компанийн үйл ажиллагааны талаар олон нийтэд зөв хүртээмжтэй мэдээ мэдээллийг бэлтгэн боловсруулах, шаардлагатай контент, хэвлэл мэдээллийн кампанит ажлууд зохион боловсруулах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсуудаар цацах, байгууллагын тухай гарч буй мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, компанийн албан ёсны цахим хуудсуудаар зүй зохистой мэдээллийг дагагч нарт түгээх, ажлын төлөвлөгөөний дагуу дагагч нарын тоог нэмэh Компанийн бизнесийн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн аливаа олон нийтийн арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг бэлтгэж, хүргэх, зохион байгуулалтанд оролцох; Олон нийтийг мэдээллээр хангах хөтөлбөрийг зохион байгуулж, олон нийттэй харилцах албаны хүмүүстэй хамтарч үйл ажиллагааны бодлого, арга зүйг боловсруулах; Төрийн болон төрийн бус, хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж үйл ажиллагааны талаарх сурталчилгаа явуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллах; Уурхайн үйл ажиллагаа болон орон нутгийн хэмжээнд холбогдох асуудлаар гаргасан зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд шуурхай хүргэх; Компаний хөрөнгө оруулагчидад шаардлагатай фото болон видео танилцуулгуудыг чанарын өндөр түвшинд бэлтгэх; Шаардлагатай тохиолдолд уурхай болон аймагт үүссэн нөхцөл байдал болон зохион байгуулж буй арга хэмжээнээс шалтгаалан урт хугцаагаар ажиллах; Өөрийн ажил үүргийг урьдчилан төлөвлөж, хувийн зохион байгуулалттай, идэвхи санаачилгатай ажиллах, өөрийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг тогтмол дээшлүүлэх; Олон нийттэй харилцах багын гишүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, үүрэг даалгавар, мэдээ мэдээллээр хангаж, үнэлэлт дүгнэлт өгч ажиллах.
Develop a strategic plan that will enable the Company to develop strong and positive relationships with all of its key stakeholders including: employees; local residents living in the Bagh, Soum and Aimag center near the mine; relevant government regulators and decision makers; supplier companies; other companies in the mining sector; etc. Improve the company's foreign and domestic relationships, obtain and maintain a social license to operate, and ensure the external conditions for the normal operation of the mine. This will involve: Preparing long-term and short-term strategic plans for the company's activities by year, quarter, and month. Presenting these plans to the CEO and the Country Director for approval. Managing and organizing the company's business activities in accordance with the approved plan. Within the scope of the company's activities, organizing business meetings with relevant persons from the state authorities. Leading these meetings along with management. Entering into contracts, supervise the implementation of contracts, and supervise the work to ensure fulfillment. Ensuring the normal and continuous operation of the company's internal and external business activities, promptly resolving any obstacles and difficulties arising with respect to relationship with any external or internal stakeholders Preparing and broadcasting media campaigns, articles and interviews that promote the company's reputation through social media and other relevant mediums; At the end of the month, quarter and year, preparing and presenting reports on the the work completed during that period.
Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн өдөр тутмын ажлыг удирдан зохион байгуулж, хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, хэлтсийн ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар хангах, туслан гүйцэтгэгч нарын ажил үүрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хяналт, шаардлага тавьж ажиллах; Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааны тайлан мэдээг бэлтгэж, удирдлагад тайлагнах; Уурхайн ажилтнуудыг үйлдвэрлэлийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн таатай орчин нөхцөлийг хангах, хөдөлмөр хамгааллын төлөвлөгөө боловсруулан, биелэлтэнд хяналт тавих; Ажлын байранд үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд шалтгаан, нөхцөлийг тогтоож, дахин гаргахгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Далд уурхайн үндсэн болон бэлтгэл малталтыг олборлолтын блокт хэрэглэгдэх хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус тоног төхөөрөмж, гар багажийг ашиглан Ээлжийн ахлагчаас өгөгдсөн ажлын наряд, даалгаврыг биелүүлж ажиллах, үйл ажиллагаандаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, заавар, стандартыг чанд мөрдөж ажиллах.
Далд уурхайн үйл ажиллагаанд геотехникийн үзлэг, шалгалт тогтмол хийх Ашиглалт бүрд Чулуулгын Хяналт Менежментийн Төлөвлөгөө гаргах, хөтлөх болон хянах Чулуулгын хяналтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, хангах Ил болон далд уурхайн орц/ гарцын тогтвортой байдалд хяналт тавих, зохицуулах Хууль тогтоомжид заасан геотехникийн шаардлагад нийцүүлэн хүдрийг оновчтой олборлохын тулд бусад ажилчидтай нягт харилцах, тэдгээрийг геотехникийн мэдлэг мэдээллээр хангах Оператор болон бусад ажилчидыг чулуулгын тухай мэдлэг ойлголт өгөх сургалтад хамруулж байх Техникийн болон ашиглалтын албаны ажилчидтай ажлын бат бөх харилцаа тогтоох Залуу туслах инженерүүдийг цаашид карьераа хөгжүүлэхэд нь туслан сургах,удирдан чиглүүлэх, зөвлөх Шаардлагатай тохиолдолд өөр үүрэг даалгавар гүйцэтгэнэ.
Уулаас олборлосон хүдэр болон хар шороог баяжуулах үйлдвэр ба харын отвал руу тасралтгүй зөөж, тээвэрлэхэд автосамосвал дээр ачих үйл ажиллагааг хэвийн явуулахад энэхүү ажлын байрны зорилго оршино.
Бэхэлгээний төлөвлөгөөг уншиж ойлгодог байх, ажлын даалгаврыг зүй ёсоор гүйцэтгэх чадвартай Усны болон даралтат агаарын хоолой суурилуулах, буцаан авах, сунгах ур чадвартай Торон бэхэлгээ суурилуулах чадвартай Механик болон кабел боолт суурилуулах чадвартай Локомотив болон ачааны машин жолоодох чадвартай Мак буюу ачилтын машиныг аюулгүй, үр бүтээлтэй ажиллуулах эрхтэй машиныг аюулгүй, үр бүтээлтэй ажиллуулах эрхтэй Өргүүрийг ажиллуулах эрхтэй Бэхэлгээний бүх ажлыг хийж гүйцэтгэх чадвартай
Үйлдвэрийн металлурги тооцоо гаргах болон лабораторийн зөв үйл ажиллагааг хангах Судалгаа шинжилгээг үр дүнтэй явуулах Химич нарын өдөр тутмын дараах үйл ажиллагаанд зааварчилгаа өгөх, хяналт тавих.
Уурхайн үйл ажиллагаанд ашиглагдах цахилгаан үүсгүүрийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах; Генератор болон бусад төрлийн хүчин чадалтай цахилгаан үүсгэх болон дамжуулах төхөөрөмжүүдийн цахилгаан угсралтыг хийх, хянах, засварлах; Дизель генераторуудын засвар үйлчилгээнд шаардлагатай сэлбэг хэрэгслийн захиалга хийх; Засварын ажил эхлүүлэхээс өмнө анхааруулах самбар, дуут дохио, гэрлэн дохио зэргийг журмын дагуу өгөх, бусдад ил харагдахуйцаар байршуулж, өөрийн болон бусад ажилтнуудын аюулгүй байдлыг хангаж, ажиллах;
Ахлах тогоочийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хоолны бэлтгэл хангах; Ажилтнуудын хоол, хүнсэнд хэрэглэх түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг урьдчилан захиалах, захиалсан бүтээгдэхүүнийг шалгаж, хүлээн авах, эрүүл ахуйн болон зохих стандартын шаардлага хангасан орчин нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах, бэлтгэх, хадгалах, нөөцлөх.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний хүрээнд ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг үр дагаврыг тодорхойлох, боломжит доод түвшинд хүртэл бууруулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах талаарх хууль тогтоомж, төрийн байгууллагын шийдвэрийг биелүүлэх, компанийн бодлого, төлөвлөгөөнд санал оруулах; Байгаль орчны үнэлгээний чиглэлээр мэдээлэл цуглуулах, боловсруулах, нэгтгэн дүгнэх, ажлын үр дүн, гүйцэтгэлийг тогтмол тайлагнаж ажиллах.
Компанийн эзэмшлийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхайн талбайд явуулах геологи, хайгуулын ажлын урт болон богино хугацааны төлөвлөлт, стратеги бодлогыг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, гүйцэтгэх; Геологи, хайгуулын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэвийн тасралтгүй явуулж, геологийн багийг мэргэжлийн мэдээлэл, зөв зохистой дээжлэлтийн үр дүнгээр хангах; Уурхайн дарга, ахлах геологич болон геологийн инженерээс өгөгдсөн үүрэг даалгаврыг чанд биелүүлэх, биелэлт гүйцэтгэлийг тайлагнах; Бусад үйл ажиллагаа;