Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Нандинбродерс групп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

АЛСЫН ХАРАА: Уялдаа хамаарлын шилдэг загвараар үнэ цэнийг бий болгоно

ЭРХЭМ ЗОРИЛГО: Нэгдлийг цогцлоож, салбартаа түүчээлнэ

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Хариуцлагатай байдал
  • Мэргэжлийн өндөр ур чадвар
  • Өөриймсөг байдал
  • Шинийн санаачлагч
  • Багийн сэтгэлгээ
  • Хүний нөөцийн хөгжил
  • Ил тод байдал

“Нандинбродерс групп”ХХК нь 2013 онд охин, хараат, зэргэлдээ компаниудын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогоор чиглүүлж бизнесийн үйл ажиллагаанд нь хяналт тавих зорилгоор байгуулагдсан

Охин, хараат, зэргэлдээ компани :

  • “Нандин-Эрхэм”ХХК: 2006 онд анх үүсгэн байгуулагдан барилгын салбарт үйл ажиллагаагаа хурдацтай өргөжүүлэн салбартаа өсөн дэвжиж буй компани юм. Бид GB center, GB plaza, GB town, Нандин бизнес төв, Santo smart apartment төслийг бүрэн хэрэгжүүлэн улсын комисст амжилттай хүлээлгэн өгсөн ба одоогоор Santo life, Santo sky төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
  • “Нандинзоос кредит”ХХК: 2012 онд банк бус санхүүгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан бөгөөд орон сууц барьцаалсан зээл, авто машин барьцаалсан зээл олгодог.
  • “Рийлпропертиз Улаанбаатар”ХХК: 2013 онд борлуулалт, үл хөдлөх эд хөрөнгийн чиглэлээр байгуулагдсан. Бидний хамтран ажилласан төслүүд Нандин бизнес төв, GB town, GB center, GB plaza, Royal tower, “Санто смарт апартмент” төслийн 3 блокын борлуулалтыг бүрэн хийж дуусгасан. Одоо хамтран ажиллаж буй төслүүд “Santo life” орон сууц төслийн А2, Б2 блок болон “Santo skу” аялал жуулчлалын цогцолбор төслүүдийн борлуулалтыг бүрэн хариуцаж ажиллаж байна.
  • “Шидэт Хөрс”ХХК: 2016 онд өдөр байгуулагдсан. Манай компани Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Улаанбуудай, рапс, гурвалжин будаа тариалж байна.
  • “Санто сервис”ХХК:2019 онд байгуулагдсан бөгөөд Санто смарт хотхоны оршин суугчдад зориулсан үйлчилгээ эрхэлдэг компани бөгөөдхотхоны ашиглалтын алба, өдөр өнжүүлэх төв, хүүхэд хүргэх үйлчилгээ, хими цэвэрлэгээ, грашийн зохион байгуулалтыг хариуцдаг бөгөөд спорт төв, уламжлалт эмчилгээний төв, санто зоог болон бусад төслүүд боловсруулалтын шатандаа явж байна.
  • “Шинэ Хонгор”ХХК: 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөдRoyal Tower-ийн хөрөнгө оруулалт, оффис түрээс, зочид буудал, ресторан, лоунжын үйл ажиллагаа эрхэлдэг.
  • “Мэтлэ Спейс”ХХК: Интерьерийн цогц үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор 2020 оноос үйл ажиллагаагаа эхлэн одоогийн байдлаар нийт 15 ажилтантайгаар хатуу болон зөөлөн тавилгын брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр монголын зах зээлд шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Бидний анхны нэвтрүүлж буй төсөл болох "OPPEIN" брэнд нь 27 жилийн түүхтэй 118 улсад 7000 гаруй үзэсгэлэнгийн танхимтай ба гал тогооны тавилга, бүх төрлийн шүүгээ, ариун цэврийн өрөөний тоноглол гэх мэт хатуу тавилга үйлдвэрлэлээрээ Ази тивдээ тэргүүлэгч үйлдвэрлэгч юм.
  • АЖИЛТАНД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР:
    • Эрүүл мэндийн Мандал даатгал;
    • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө;
    • Гэнэтийн ослийн даатгал;
    • Фитнесс клуб хөнгөлөлт, спорт заал;
    • Витаминжуулалтын аян;
    • Хөтөлбөрт сургалтууд, ментороор хөгжүүлэх;
    • Ажил мэргэжлийн баяр, тэмдэглэлт баяр;
    • Спорт тэмцээн, зугаалга;
    • Сайн үйлсийн аян;
    • Кайзен систем;
  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Менежмент

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    120

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Усны гудамж Рояал товер оффисийн байрны 303 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.