- Тоёотагийн шинэ автомашиныг маневарлах, агуулахад байршуулах, - Автомашиныг борлуулахад бэлтгэх үйлчилгээнд оруулах, - Автомашинд хийгдсэн үйлчилгээний чанарыг шалгаж хүлээн авах, - Автомашиныг алба хэлтэс хооронд дамжуулах, сэв гэмтлийг шалгаж хүлээлцэх.
Хөдөлмөрийн харилцааны асуудлыг хариуцаж, хөдөлмөрийн гэрээ, Гүйцэтгэх захирлын тушаалын төсөл бэлтгэх, Шаардлагатай дүрэм журмын төсөл бэлтгэх, Сонгон шалгаруулалт хийх, сонгон шалгаруулалтад шаардлагатай бичиг баримт боловсруулах, Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, Албан бичиг боловсруулах, ирсэн, явсан албан бичиг хэргийн хөтлөлт хийх, Шаардлагатай тохиолдол хүний нөөцийн бусад ажлыг хариуцан хийх.
Тоёотагийн шинэ автомашиныг үйлчлүүлэгч, худалдан авагч нарт тайлбарлах, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн санал болгох, зөвлөгөө өгөх, Үйлчлүүлэгчтэй автомашин захилгын гэрээ байгуулах, захиалсан автомашины тээврийн талаарх мэдээллээр үйлчлүүлэгчийг цаг тухай бүр хангах, Үйлчлүүлэгчийн автомашин ирэхэд хүлээлгэн өгөхөд автомашиныг бэлтгэх, үйлчлүүлэгчтэй автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг барагдуулахад туслалцаа үзүүлэх, Үйлчлүүлэгчтэй эргэх холбоотой ажиллаж, борлуулсан автомашины цаашдын найдвартай үйл ажиллагаа болон үйлчлүүлэгчийн давтан худалдан авалтад халамж үзүүлж урт хугацаанд хамтран ажиллах.
Авто машины сэлбэг хэрэгслийг хүлээн авах, тоолох, санхүүгийн программд бүртгэх, хэрэгцээ шаардлагын дагуу зарлагадах, агуулахын эмх цэгцийг хариуцаж сэлбэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллана.
Компанийн автомашиныг жолоодон гадуур ажил гүйцэтгэх; Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу захиргааны өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх; Барилгын орчин тойрон, хашаан дотор болон хашаанаас гадна 50м-ийн зайд хорооноос шаардсан тохиолдолд харуул, үйлчлүүлэгчдийн хамт цэвэрлэгээ хийх; Өвлийн цагт хашаан доторх талбайг цасгүй цэвэрхэн байлгаж, цас цэвэрлэх, намрын цагт навч шүүрдэх зэргээр хашааны доторх цэвэрлэгээг хамтарч хийх, хашаан дотор зүлэгжилтийн ажлыг хийх, мөн зэрлэг зулгаах, зүлэг мод услах ажил хийх; Шаардлагатай үед компанийн ажилд туслалцаа үзүүлэн ачаа бараа өргөх, зөөх, байрны гадна талбайг цэвэрлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх.