Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголиан Стар Дистрибюшин ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
IT САППОРТ ИНЖЕНЕР

Компанийн нийт ажилтнуудын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллийн технологийн компьютер техник хэрэгсэл, сүлжээ, дэд бүтэц зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах

САНХҮҮГИЙН АХЛАХ МЕНЕЖЕР

Ажлын байрны зорилго Компаний урт болон богино хугацааны санхүүгийн стратеги төлөвлөгөө боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх, хяналт тавьж ажиллах, хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад, дотоод санхүүгийн эрсдэлийг бууруулах бодлого боловсруулан хэрэгжүүлэх,  санхүүгийн харьцаа үзүүлэлтийг зохист түвшинд барих, сайжруулах замаар компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.    Хийж гүйцэтгэх үүрэг Мөнгөн хөрөнгийн урсгалын төлөвлөлт, түүний удирдлага хяналтыг хэрэгжүүлэх; Ашигт ажиллагааг хангах, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, шаардлагатай тооцоо судалгааг боловсруулах талаар санал зөвлөмж гаргах; Хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх; Санхүүгийн эрсдэлээс сэргийлэх; Санхүүгийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх; Судалгаанд суурилсан үнэн зөв санхүүгийн төлөвлөлтийг урт болон богино хугацаанд хийж, компанийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх.

БРЕНД МЕНЕЖЕР /МАРКЕТИНГ/

Компанийн албан ёсны эрхтэйгээр борлуулдаг брэнд бүтээгдэхүүний болон шинэ бараа бүтээгдэхүүний зах зээлийг нарийвчлан судлах замаар компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хувь хэмжээ, нэр хүнд, өрсөлдөх чадвар, борлуулалтын үзүүлэлтүүдийг тогтмол судлан шинжилгээ хийх; Хариуцсан категорийн маркетингийн нэгдсэн бизнес төлөвлөгөөг боловсруулах,  хэрэгжилтийг хангаж ажиллах; Маркетингийн хөрөнгө оруулалтын үр ашгийг төлөвлөгөөт түвшинд хүргэж, зах зээлд буюу хэрэглэгчдийн худалдан авалт хийх шийдвэрт бодит нөлөө үзүүлж чадахуйц зар хүрээ сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийн ажлуудад чанарын хяналт тавих; Хариуцсан категорийн маркетингийн үйл ажиллагааны үр ашиг, өгөөжийн тооцооллыг гаргаж, төлөвлөх, хэрэгжилтийг хангаж ажиллах, үр ашгийг байнга сайжруулж ажиллах.

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭЖИЛТЭН /СУРГАЛТ, ХӨГЖИЛ, PR/

- Компанийн дотоод болон гадаад сонирхол бүлгүүдийг тодорхойлох, судлах бөгөөд түүнд тохирсон PR стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх үүнтэй холбоотой тайлан мэдээ бэлдэх - Компанийн хүний нөөцийн бодлого /ХН-н бүх функцууд багтана/-н хүрээнд дотоод болон гадаад харилцааны тохирох сувгуудыг ашиглан оновчтой, үнэн зөв, утга найруулгын алдаагүй, компанийн өнгө төрхөд нийцсэн мэдээ, мэдээлэл, контент бэлдэж хүргэх /Компанийн веб сайт, фэйсбүүк пэйж болон дотоод харилцааны суваг гэх мэт/ - Компанийн соёлыг төлөвшүүлэх, эерэг хамт олон бий болгох, хэлтсүүдийн уялдаа холбоог нэмэгдүүлэхтэй холбоотой бүх ажилтныг хамарсан үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх - Компанийн сургалт хөгжлийн бодлогын хүрээнд сургалтын бэлтгэл ажлыг хангах, мэдээлэл хүргэх, сургалтын төлөвлөгөөний дагуух тайлангуудыг гаргах

БҮРДҮҮЛЭЛТ, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Компанийн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг процессийн дагуу гүйцэтгэх, ажлын байрны бүрдүүлэлтийг хийх Шинээр ажилд орсон ажилтныг ажлын байр дээр чиглүүлэх, дасан зохицуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын процесс, бодлогыг тасралтгүй сайжруулж, шинэчлэн боловсруулах, хэрэгжүүлэх Бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын функцтай холбоотой бүх төрлийн дата мэдээлэлтэй ажиллах, шинжилгээ хийх, тайлан мэдээ гаргаж танилцуулах, үр дүнд суурилсан шийдвэр, шийдэл олж тасралтгүй сайжруулж ажиллах

АГУУЛАХЫН ТУСЛАХ

Харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд ангилан бэлтгэх, агуулахын зай талбайг зөв зохистой ашиглаж, агуулахын бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хангаж,  ХАБЭА-ийн журмын дагуу эрсдэлгүй ажиллах.

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Компанийн нягтлан бодох бүртгэлийг бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаанд нь гаргах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулалт хийх, санхүүгийн программ дээр зохицуулалт хийх ажил үүргүүдийг гүйцэтгэнэ. 

Бараа өрөлтийн ажилтан/ МЕРЧИНДАЙЗЕР

Компанийн импортлон оруулж ирж худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнийг маршрутын дагуу талбарт ажиллах бөгөөд Харилцагчийн лангуу, тавиур дээр өрөлтийн стандарт болон мерчиндайзингийн шаардлагын дагуу өрөх, байрлуулах Компанийн нүүр царай, төлөөлөх үүргийг мөн гүйцэтгэх 

Түгээлтийн туслах

Харилцагчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хүргэж өгч үйлчлэх, түргэн шуурхай, найдвартай байдлыг хангаж ХАБЭА-ийн журмын дагуу эрсдэлгүй ажиллах.

ТҮГЭЭЛТИЙН ЖОЛООЧ

Захиалагдсан бараа бүтээгдэхүүнийг тогтсон маршрутын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд харилцагчдад хүргэж өгөх, Ажлын тайланг цаг хугацаанд нь бүрэн гүйцэд үнэн зөв гаргаж өгөх. Түгээлтийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн аюулгүй ажиллагаа найдвартай байдлыг ханган ажиллах.

ГАДААД ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР

Компанийн ханган нийлүүлэгч, тээврийн компани, компанийн хэлтсүүдтэй харилцах, гэрээ байгуулах, хамтран ажиллах Импортоор ирж байгаа барааны татан авалт, тээвэрлэлтэд хяналт тавих, тайлагнах  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Ганди гудамж, “Galaxy tower”, 9 давхар, 901 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.