Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Адмон групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Адмон групп нь хэвлэл, паблишн, номын худалдаа үйлчилгээний салбарт 20 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй энэ салбарын Монголын анхдагч хувийн хэвшлийн аж ахуйн нэг юм. Адмон группийн Адмон принтинг ХХК, Монсудар Паблишн ХХК, Интерном ХХК-иуд нь өөр өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр салбартаа тэргүүлэн амжилттай ажиллаж байна.

АДМОН ПРИНТИНГ ХХК

АДМОН гэдэг нэр нь зөвхөн хэвлэх үйлдвэр бус хэвлэлийн салбарт хамгийн нэр хүндтэй байр сууринд хүрсэн хэвлэлийн бүх төрлийн үйлчилгээг нэг дор цогцлоож чадсан өнөөгийн эх орны чанар стандартыг дэлхийтэй хөл нийлүүлсэн анхдагч компани юм.Үүсэж байгуулагдсан цагаасаа бид хөгжил дэвшил рүү тэмүүлж, техник технологийн шинэчлэлийг цаг ямагт нэвтрүүлснээр өөрийн орны хэвлэлийн салбарын эрчимтэй хөгжилтийн үлгэр жишээ болж ирсэн.

МОНСУДАР ПАБЛИШН ХХК

Монсудар Паблишн ХХК нь Монголын анхдагч бөгөөд тэргүүлэгч хэвлэлийн газар бөгөөд 1998 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, 40 гаруй мэргэжлийн ажилтнуудтай, өргөн сэдвийг хамарсан 70-80 шинэ ном, бүтээлийг жил бүр нийтийн хүртээл болгон ажиллаж байна.

Бид “Нийгмийг соён гэгээрэлд хөтлөхэрхэм зорилгынхоо төлөө өөрсдийн үйл ажиллагаандаа технологийн дэвшлийг нэвтрүүлэн, ном бүтээлийн агуулга болон чанарыг дэлхийн стандартад хүргэн, нийгэмд номын оновчтой хэрэглээг хэвшил болгон боловсролын бодлогын жишиг тогтоогч тэргүүлэгч хэвлэлийн газар байхаар ямагт хичээн ажиллаж байна.

Монсудар хэвлэлийн газрын Хүүхдийн номын “Жангар” редакц, уран зохиол, нийгмийн ухааны номын “Монсудар” редакц, сурах сургах хэрэглэгдэхүүний “Дидо” редакц, монгол хэл соёлын “Монсудар хэл, соёл”-ын редакциуд нь өөр өөрсдийн зорилго, чиглэлийн дагуу ном бүтээлийг эрхлэн гаргадаг.

Манай хэвлэлийн газар нийгэм, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход нэмэр болох үүднээс жил бүр “Соён гэгээрлийн өдрүүд”, “Зуныг номтой өнгөрүүлье” зэрэг нийгэмд эерэг өөрчлөлт авчрахуйц арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг.

ИНТЕРНОМХХК

Интерном ХХК, “Интерном” номын дэлгүүр нь Монголын хамгийн том номын сүлжээ дэлгүүр бөгөөд 2000 онд Шинжлэх Ухаан Мэдээллийн Төвийн (хуучнаар) нэгдүгээр давхрын үүдний хэсэгт номын жижиг мухлаг нээгдсэнээр үндэс суурь нь тавигдсан юм.

Үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2004 оны 10 дугаар сарын 14-нд бид Амарын гудамжинд байрлах одоогийн Төв салбарын байрандаа номын төрөлжсөн их дэлгүүр байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Өдгөө 60 гаруй ажилтан, Улаанбаатар хотод 5, хөдөө орон нутагт 12 салбар дэлгүүр, номын онлайн худалдааны www.internom.mn вэб сайт, англи хэлээрх номын хамгийн өргөн сонголттой номын дэлгүүр болсон зэрэг амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Дэлгүүрүүдийн байршил:

  1. Төв салбар
  2. Пийс молл салбар
  3. Шангрилла салбар
  4. Имарт салбар /Сансар, Хан-Уул/
  5. Соманг плаза
  6. Хороолол салбар
  7. Хүннү молл салбар
  • Уриа

    Нийгмийг соён гэгээрэлд хөтлөнө.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Хэвлэл мэдээлэл, Медиа, Дизайн

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    150

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж 2, Интероффисын 3 давхарт, 305 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.