Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монложистикс Холдинг ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

12024 оны 3 сарын 29
Монложистикс Групп

 Монложистикс Групп нь 2005 оноос Монгол улсын тээвэр, логистикийн салбарт Монложистикс Ворлдвайд ХХК-ийг анхлан байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна. Монложистикс Групп 2020 онд 30 ажлын байр шинээр бий болгож, цар тахлын хүнд үе тохиосон хэдий ч хамт олноороо цахимаар 100% ажлаа хэвийн явуулж, үйл ажиллагаагаа улам тэлсээр өнөөдөр дахин шинэ ажлын байрууд зарласан нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд, тээврийн салбарыг сонирхон суралцагч, шинэ залуу үед маш том боломжийг нээж өгч байна.  Монложистикс Холдинг ХХК нь өөрийн охин компаниудыг Хүний нөөц, Санхүү, Мэдээллийн технологи, Маркетинг, Портфолио 5 чиглэлд олон улсын менежментийн өндөр үйлчилгээ үзүүлж, 1 бодлого, 1 зарчимд зангидаж, нэгдсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг Группийн толгой компани юм.  Хүний нөөцийн бодлого: Орчин цагийн ажил олгогч байж, манлайлагчдыг хөгжүүлж, аз жаргалтай багийг бүрдүүлэхэд оршино. Монложистиксийн гэр бүлд нэгдэх шалтгаан? Орчин үеийн хүний нөөцийн чиг хандлага Хувь хүний хөгжлийг дээдэлсэн соёл Аз жаргалтай ажилтан байх тогтолцоо Бидний Үнэт зүйлс:  Шударга, ил тод байдал Хариуцлага, сахилга бат Өндөр чадвартай, мэргэжлийн хамт олон Инновацилаг багийн сэтгэлгээ Бусдыг хүчирхэгжүүлэх манлайллын соёл      

2,0122023 оны 8 сарын 17

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.