“Монхорус интернэшнл” ХХК нь 1997 онд байгуулагдсан бөгөөд тэр үеэс хойш улс орныхоо барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулан, дэвшилтэт шинэ техник технологийг зах зээлд нэвтрүүлсээр ирсэн билээ. Цахилгаан эрчим хүчний хангамж доголдож, ихээр тасалддаг байсан тэртээ 2000 оны эхээр Английн FG Wilson брэндийн Дизель генераторуудыг дотоодын зах зээлд танилцуулан, түүнийг автомат ажиллагаанд оруулснаар хэрэглэгчдийг цахилгааны тасалдлаас үл хамааран үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлсэн. Үүнээс хойш дэлхийн тэргүүлэгч брэндүүдийн тоног төхөөрөмжүүдийг импортлон нийлүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлсээр байна. Тухайлбал 2014 оноос АВВ брэндийн албан ёсны дистрибьюторын эрх авч, өндөр, нам, дунд хүчдлийн тоног төхөөрөмж, реле хамгаалалт, СКАДА, давтамж хувиргагч гэх зэрэг эрчим хүчний автоматжуулалт хэмнэлтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, угсарч суурилуулах болон инженерингийн шийдэл гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зураг төсөл боловсруулах, сургалт, семинар зохион байгуулах, засвар оношлогоо хийх зэрэг үйлчилгээг хариуцан ажиллаж байна.
ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО
Хүн бүр өөрийн үзэл бодолтой байдгийг хүлээн зөвшөөрч бүгдэд эрх тэгш шударгаар хандан үзэл бодол, саналаа чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг бид бүрдүүлэх үүрэгтэй. Мэргэжлийн ур чадвар гүйцэтгэлтэй уялдсан ажил албан тушаал, цалин хангамж, хөнгөлөлт эдлэх, ажлын байр цэвэр цэмцгэр эмх цэгцтэй, эрүүл ахуйн шаардлага аюулгүй ажиллагааг хангасан байна. Ажилтнууд гэр бүлийн буюу нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд бид зохих туслалцаа үзүүлэх болно.
“МонХорус интернэшнл” ХХК-ийн ажилтнууд нь компанийн эрхэм зорилгод хүрэхэд хамтын зүтгэл гаргаж, хамтын хариуцлага хүлээх, компанийн эрхэмлэх хүчин зүйл байх болно.
Хүний нөөцийн бодлогыг дараах үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ.Үүнд:
Бид чанарыг эрхэмлэнэ
1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж
2.
3.
1997
120