Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
75756062
Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо,нарны зам дагуу байрлах Миний Хайпермаркет-1 салбарын, 2 давхарт төв оффис байрлаж байна.

Бидний тухай

    Монхангай Групп нь 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод  МИНИЙ сүлжээ дэлгүүрийн 16 салбарыг ажиллуулж байна. Манай компани нь Монголын  худалдааны салбарыг дэлхийн түвшинд гаргахад өөрийн хувь нэмрийг дорвитой оруулж байгаа хамгийн өргөн сүлжээний бизнестэй байгууллагын нэг билээ.
Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний  үүрэг, хариуцлага улам бүр өндөрсөж, дэлхийн стандартыг эх орондоо нэвтрүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон, хэрэглэгчдээ дээдлэн эрүүл чанартай хямд бүтээгдэхүүнээр үйлчлэхийн тулд МИНИЙ сүлжээний 1000 гаруй ажилтнууд хамгийн орчин үеийн логистик төвийг ажиллуулан барааг удирдахдаа ухаалаг мэдээллийн системийг ашиглаж байна.

 Компанийн хэмжээнд нийт 1000 гаруй ажилтнууд идэвхитэй ажиллаж, сурч өсч хөгжиж нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай, зорилготой, ирээдүйдээ итгэх итгэлтэйгээр нийгэмд ажиллаж байна. Үндсэн ажлын байрнаас гадна түрээсийн тасгууддаа 300 орчим ажлын байр бий болгон, ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож,  Монгол улсын иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тухайн албан тушаалд тохирох хүмүүсийг яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг харгалзахгүй, сонгон шалгаруулалтаа шударга, ил тодоор явуулдаг.

Манай хүний нөөцийн бодлого нь “Зөв хүн” “Зөв хандлага”  тасралтгүй суралцаж, өсөн дэвших боломж гэж тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл бид зан чанарыг ажилд аваад ур чадварыг хөгжүүлдэг.

Бид бусдыг хөгжүүлснээр байнга амжилтанд хүрдэг, үргэлж хүмүүсийг дэвжээдэг, хүмүүсийг сургадаг, залгамж халаагаа өгч бие биенээсээ байнга суралцдаг,  хөдөлмөрч тусч хамт олны нэгдэл юм.

Таны шинэ санаа санаачлага манайд үнэтэй цэнэтэй байх болно.

© Миний Дэлгүүр ХХК. 1992-2020 он

Монгол хүн бүрийг ажилтай болгохын төлөө.

Zangia.mn

Copyright © 2008-2020.