Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
89513993
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Баруун үйлдвэрийн гудамж, 6/2, өөрийн байр

Бидний тухай

“МОНГОЛ ТАМХИ СО” ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Монголын улсын тамхины зах зээлийн томоохон үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч байгууллага юм. Байгуулагдсанаас хойш 10 жилийн дотор Монголын Улсын тамхины зах зээлийн 47%-ийг дангаар хангаж буй үндэсний шилдэг аж ахуйн нэгж болж чадсан тус компани одоогоор нийт 8000 м.кв орчим талбайтай байрандаа 150 гаруй ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд ISO 9001 стандартын гэрчилгээг авч олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулах эрх бүхий байгууллага болсон бол 2012 онд ISO 22000 буюу Хүнсний Аюулгүй Байдлын Тогтолцоог үйлдвэрлэлдээ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.

БИДНИЙ УРИА

Cэтгэлээсээ хийж бүтээсэн бүхэнд сайн сайхан оршиж байдаг . Тийм ч учраас бид “ЧИН СЭТГЭЛ ЧАНАРЫГ БҮТЭЭДЭГ” гэсэн уриаг эрхэм болгодог.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүний хөрөнгө оруулагч байх, үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүний чанар, ажилчдын ур чадвар, нийгмийн үр өгөөжөөрөө ямагт тэргүүлэгч байж, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн , хэрэглэгчдийн хүсэл сонирхолыг бүрэн хангасан үйл ажиллагаа явуулахад компаний эрхэм зорилго оршино.

© "Монгол Тамхи Со" ХХК. 2001-2021 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2021.