- Үйлчлүүлэгч, хэрэглэгчдээс шуудангийн илгээмжийг хүлээн авах, марк, үнэт цаас болон бусад зүйлийн худалдаагаар үйлчлэх, сурталчлан таниулах, - Хэрэглэгчдээс хүлээн авч байгаа бүртгэгдсэн болон энгийн шуудангийн илгээмжийг хүлээн авахдаа очих, буцах хаяг, баглаа боодол, битүүмжлэлтийг сайтар шалган, шуудангийн илгээмжийн ангилал, нэр төрөл, хэмжээ болон аюулгүй байдал /шуудангаар явуулахыг хориглосон зүйл байгаа эсэх/, шуудангийн дүрэмд тохирох эсэхийг шалгаж жинг тодорхойлсны үндсэн дээр зөв тарифжуулахын зэрэгцээ шуудангийн илгээмжийн маркжуулалтанд хяналт тавьж ажиллах. - Худалдан борлуулахаар хүлээн авч байгаа марк, үнэт цаас болон бусад бараа материалыг падаантай тулган хүлээн авч, тооцоо хийх, - Сар бүр тооллого хийж, тооцоо бодох, - Албан байгууллагаас зээл тооцоогоор явуулж байгаа шуудангийн илгээмжийг хүлээн авахдаа албан зээлийн маягт /М150/ болон системд цэвэр гаргацтай хөтөлж, тайлалтай гарын үсгээр нь баталгаажуулан, тооцоог сар бүрийн эцсээр таслан /системээс/ хэвлэн тулгаж эрхлэгчээрээ хянуулж санхүүд өгөх, - Кассаар хураасан бэлэн мөнгийг санхүүгээр баталгаажсан квитанциар тооцоо хийж зөрчил дутагдал гаргахгүй ажиллах, - Анхан шатны бүртгэлийг бүрэн гүйцэд, зөв хөтлөх - Борлуулалтын тооцоог хийж, бэлэн мөнгийг өдөр бүр банкинд тушааж, үлдэгдлээ тооцож, ня-бо, нярав буюу салбарын эрхлэгчтэй тооцоо нийлж, өр дутагдалгүй ажиллах,
ХАБЭА-тай холбоотой санал санаачлага гарган ажлын зохион байгуулах ХАБЭА-ийн чиг үүргийн талаар ажилтнуудад зөвлөгөө өгөх ХАБЭА-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, зохион байгуулах Компанийн аюулгүй ажиллагааны соёл, мэдлэгийг дээшүүлэх
Хэрэглэгчээс ирсэн санал гомдлыг байгууллагын хэмжээнд нэгтгэж шийдвэрлэлтэнд тогтмол хяналт тавих, мэдээлэл судалгааг нэгтгэн дүн шинжилгээ хийж хэрэглэгчийн үйлчилгээг үр дүнтэйгээр сайжруулах талаар санал санаачилга гаргах, хэрэгжүүлэх Хэрэглэгчийн үйлчилгээний лавлах төвийг мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааг сайжруулах, дотоод болон улс хоорондын шуудангийн лавлагааг дүрэм, журамд заасны дагуу хугацаанд нь үнэн зөв бүрэн гүйцэд гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавих