Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Үйл ажиллагааны эрсдэлийн мэргэжилтэн

Компанид учирч болзошгүй үйл ажиллагааны эрсдэлүүдийг тодорхойлж, олон улсын стандартын дагуух арга, аргачлалаар үнэлж, дүгнэх, бууруулах арга хэмжээг төлөвлөх; Үйл ажиллагааны эрсдэлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх, бүртгэлийн үйл ажиллагааг автоматжуулах, хялбаршуулах зэргээр тогтмол сайжруулах; Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, систем нэвтрүүлэх, процесст өөрчлөлт орох бүрт судалгаа шинжилгээ хийн үйл ажиллагааны эрсдэлийн дүгнэлт эрсдэлийн дүгнэлт /зөвлөмж гаргах; Компанийн Байгаль, орчин нийгмийн эрсдэлийн хүрээнд холбогдох бодлого журам, арга аргачлалыг хөгжүүлэх, хэрэгжүүлэлтэд нэвтрүүлэх; Эрсдэлийн соёлыг бэхжүүлэхтэй холбоотой сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын материал бэлтгэх, сургалт хийх.

Зах зээлийн эрсдэлийн мэргэжилтэн

Олон улсын эрсдэлийн удирдлагын сайн практик, стандартын дагуу эрсдэлийг удирдах арга аргачлалыг боловсруулах, сайжруулах; Эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлийг тодорхойлох, үнэлэх, эрсдэлийг удирдах, бууруулах аргачлалыг боловсруулах; Эрсдэлийг үнэлэх шинжлэх арга аргачлал, сценари боловсруулах, сайжруулах, эрсдэлийг үнэлэх, нөлөөллийг тогтоох, стресс тест хийх; Эрсдэлийн дүгнэлт гаргах, хамтран ажиллагч байгууллагуудтай хийх хэлцлийн дээд хэмжээг тогтоох; Хөрөнгийн үнэ цэнийн бууралтыг эрсдэлийн хүчин зүйлтэй уялдуулан тооцоолох; Эрсдэлийг соёлыг компани даяар суурьшуулахад дэмжлэг үзүүлэх.

Үнэт цаасжуулалтын мэргэжилтэн

Компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсан шинэ бүтээгдэхүүн, бизнес хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэх; Худалдан авах, үнэт цаасжуулах бололцоотой хөрөнгө болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахтай холбоотой судалгаа хийх; Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, нэвтрүүлэлттэй холбоотой шинжилгээ, тооцоолол хийх, нөхцөл, загварыг тодорхойлох; Зах зээлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шаардлагатай судалгааны ажлыг боловсруулах; Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны ажлуудыг гүйцэтгэх; Зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоолгоход өөрийн эрх, үүргийн хэмжээнд ажиллах; Газрын үйл ажиллагааны бизнес процессийн үр ашгийг нэмэгдүүлэх; Улирал, жилийн тайлан, үйл ажиллагаатай холбоотой судалгааны ажил хийж гүйцэтгэх; Бусад өдөр тутмын ажлуудыг хийж гүйцэтгэх;

Тусгай зориулалтын компанийн хуульч

Компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой гэрээ, эрх зүйн баримт бичгийн хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөгөө өгөх, компаниас иргэд, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцлийн төслийг англи, монгол хэл дээр боловсруулах, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын чиг үүргийг гүйцэтгэх, гуравдагч этгээдийн өмнө итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөх.

Програм зохиогч (Frontend хөгжүүлэгч)

Компанийн үндсэн үйл ажиллагаанд нийцсэн програм хангамжийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, түүний хэвийн үйл ажиллагааг хангах, өөрчлөлт, сайжруулалтуудыг тухай бүрт хурдан шуурхай хийж гүйцэтгэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай гудамж 11 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.