Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Дижитал шилжилтийн мэргэжилтэн

Байгууллагын зорилгод нийцсэн дижитал өөрчлөлтийн стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх; Хэлтэс, багуудтай хамтран хуучин системийг шинэчлэх, ажлын урсгалыг сайжруулах, дижитал үйл явцыг нэвтрүүлэх; Бизнесийн процессыг дахин загварчилж, дижитал шийдлээр үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх; Автоматжуулалт хийх боломжтой процессыг тодорхойлж, зураглал гаргах; Аюулгүй байдал, хяналт шалгалт, зохицуулалтын шаардлагад нийцүүлэн автоматжуулалтыг хэрэгжүүлэх; Удирдлагад тогтмол тайлан гаргаж, санал хүсэлт дээр үндэслэн стратегиа шинэчлэх; Финтек, хиймэл оюун ухаан, блокчейн, үүлэн технологи зэрэг шинэ чиг хандлага, технологийг тасралтгүй судлах; Инновацийн төсөл, санаачилгын бизнес төлөвлөгөө боловсруулж, удирдлагад танилцуулах; Төслийн дараах үр дүнг шинжлэн, сайжруулалтын санал гаргах.

Үйл ажиллагааны эрсдэлийн мэргэжилтэн

Компанид учирч болзошгүй үйл ажиллагааны эрсдэлүүдийг тодорхойлж, олон улсын стандартын дагуух арга, аргачлалаар үнэлж, дүгнэх, бууруулах арга хэмжээг төлөвлөх; Үйл ажиллагааны эрсдэлийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх, бүртгэлийн үйл ажиллагааг автоматжуулах, хялбаршуулах зэргээр тогтмол сайжруулах; Компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, систем нэвтрүүлэх, процесст өөрчлөлт орох бүрт судалгаа шинжилгээ хийн үйл ажиллагааны эрсдэлийн дүгнэлт эрсдэлийн дүгнэлт /зөвлөмж гаргах; Компанийн Байгаль, орчин нийгмийн эрсдэлийн хүрээнд холбогдох бодлого журам, арга аргачлалыг хөгжүүлэх, хэрэгжүүлэлтэд нэвтрүүлэх; Эрсдэлийн соёлыг бэхжүүлэхтэй холбоотой сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалтын материал бэлтгэх, сургалт хийх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай гудамж 11 тоот

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.