Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гүнд инвестмент холдинг групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Бид үйл ажиллагаагаа анх 1997 онд “Майн инфо” ХХК-ийг үүсгэн байгуулж геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад мэдээллийн үйлчилгээг үзүүлж эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд цар хүрээгээ тэлж бизнесийн төрөл бүрийн салбарын 17 охин, болон хараат компанийг багтаасан “Эм Ай Эйч” групп болон өргөжсөн юм.

2016 онд групп бүтцийн өөрчлөлтөнд орж “Гүнд Инвестмент” хөрөнгө оруулалтын холдинг компани болон өөрчлөн зохион байгуулагдсан. Холдингийн бүрэлдэхүүнд 2017 онд “Т.У.С солюшн” ХХК зөвлөх үйлчилгээний компанийг үүсгэн байгуулсан ба бид өөрсдийн олон жил хуримтлуулсан туршлага, системийн онол дээр тулгуурлан гаргасан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх ТУС үйлчилгээгээ зах зээл, хэрэглэгчдэд санал болгож байна.

Мөн манай холдингийн бүрэлдэхүүнд монголд цор ганц үндэсний амьдралын даатгалын үйлчилгээ үзүүлэгч "Нэйшнл лайф даатгал" ХХК болон банк бус санхүүгийн байгууллага, Төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна.

БИДНИЙ ОНЦЛОГ

“Гүнд Инвестмент” ХХК нь 2016 онд “Нийгэмд хүртээмжтэй үнэ цэн бүтээх бизнест хөрөнгө оруулж, хамтдаа тогтвортой хөгждөг холдинг компани байна” гэсэн хэтийн зорилготойгоор үүсгэн байгуулагдаж, тасралтгүй үйл ажиллагааг явуулсаар өдгөө 26 охин хараат компанитай, боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн шийдэл, дижиталжуулалт, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ, спорт, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл гэх мэт олон салбарт хөрөнгө оруулалтын цар хүрээгээ тэлээд байна. Мөн байгууллагын оролцогч талууд болох хэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигчдэд үнэ цэн бүтээж, нэгдсэн зорилгодоо хүрэх тогтвортой орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор гүнзгий мэдлэг, логик сэтгэлгээ, сэтгэл судлалын шинжлэх ухаанд суурилсан системийн инженерчлэлийн аргыг боловсруулж, түүнийгээ холдингийн өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

  • Алсын хараа

    Хэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигч харилцан үнэ цэнийг бүтээнэ.

  • Эрхэм зорилго

    Нийгэмд хүртээмжтэй үнэ цэн бүтээх бизнест хөрөнгө оруулж, хамтдаа тогтвортой хөгждөг холдинг компани байна.

  • Уриа

    Жаргалтай ирээдүйг хамтран бүтээцгээе!

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Менежмент

  • Үнэт зүйлс

    Гүнзгий мэдлэгт суурилсан шийдлүүд, Үнэ цэн бүтээгч оролцогч талууд, Нийгэм, байгаль орчинд ээлтэй бодлого, Дасан зохицох чадвартай сэтгэлгээний арга барил

  • Байгуулагдсан он

    1997

  • Ажилтны тоо

    250

Зургийн цомог

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Амарсанаагийн гудамж, Колорадо бизнес төв, 307 тоот. /Max mall худалдааны төвийн хойд талд байрлах Колорадо бизнес төв/

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.