Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их Ганзагат ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ХУВЬ ХҮНИЙ СВОТ ШИНЖИЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Компаниуд компаниа болон өрсөлдөгчдөө үнэлэх, стратегиа үнэлэх үр дүнтэй процессийг СВОТ шинжилгээ гэж нэрлэдэг. Гэхдээ энэ шинжилгээ зөвхөн бизнест зориулагдаагүй. Энэ шинжилгээ ажил хайгчид болон албан тушаал ахих шат өөд өгсөж байгаа хүн бүрт хэрэгтэй. Тэгвэл энэ процессийг хэрхэн хийх вэ гэдгийг дурдая. 

Та хүсэл эрмэлзлэл болон зорилгоо тодорхойлсныхоо дараа хийх алхам бол өөрийнхөө тухай болон өөрийнхөө гадаад орчныг илүү сайн ойлгох явдал юм. Энэ нь СВОТ шинжилгээг хийхэд тустай. SWOT буюу СВОТ шинжилгээ нь:

  • S = Давуу тал (дотоод)
  • W = Сул тал (дотоод)
  • O = Боломж (гадаад)
  • T = Аюул занал (гадаад)

Энэ процесс нь таны дотоод давуу болон сул тал, түүнчлэн гадаад боломж болон аюул заналын талаарх мэдээллийг олж авахад тусалдаг. СВОТ шинжилгээг хийх үндсэн алхам нь та албан тушаалаа бизнес, өөрийгөө өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гэсэн үүднээс харах явдал юм.

Давуу тал

Та өөрийн давуу талаа ойлгож мэдэхийн тулд өөрийгөө зах зээл дээрх өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн мэтээр төсөөлөх явдал юм. Хувь хүний давуу тал гэдэг бол“та” гэдэг бүтээгдэхүүний хувьд үнэт хөрөнгө гэсэн үг бөгөөд ярилцлаганд орох эсвэл дараагийн шатны албан тушаал ахих үед бусдаас ялгарах арга хэлбэр гэж хэлж болно. Давуу талын жишээ гэвэл төслийн менежментийн хүчирхэг ур чадвар, процессийг сайжруулах буюу дахин инженерчлэх чадвар, олон тооны үзэгчдэд илтгэл, сургалт явуулах туршлага, борлуулалтыг амжилттай хийх батлагдсан чадвар гэх мэт.

Сул тал

Хувь хүний сул тал гэдэг бол үүрэг хариуцлага бөгөөд өсч хөгжих боломж гэсэн үг. Эдгээр зан төлөвүүдийг сайжруулснаарта ирээдүйн ажлын байрны боломжуудыг нэмэгдүүлж болно. Жишээ нь: Зохион байгуулалт муутай байх, хүмүүсийн өмнө ярихдаа муу байх,юмыг хойш нь тавих, сонсохдоо муу байх гэх мэт.

Боломжууд ба аюул занал

Та өөрийн боломж болон аюул заналын тухай бодохдоо аюул заналыг нь хамгийн түрүүнд амархан олж хардаг. Дараагийн ажил алба эсвэл албан тушаал ахихын тулд өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулснаар түүнд хүрэх тэмцэх хандлагатай болно. Дараа нь аль болох бодитойгоор өөрийн аюул заналыг үнэлж, тэдгээрийг ялан дийлэх боломжит арга замуудыг тодорхойл. Жишээ нь:

  • Аюул занал:Бусад ажил горилогчид их сургуулийн зэрэгтэй байх
  • Боломж :Оройн сургуульд суралцаж, бакалаврын зэргээ авах.
  • Аюул занал:Х их сургууль групп, бүлгийн илтгэл тавихдаа илүү сайн.
  • Боломж:Илтгэлийн клуб эсвэл хөтөлбөрт хамрагд. Үзэгчдийн өмнө илтгэл тавих боломжуудыг эрэлхийл
  • Хувь хүний СВОТ шинжилгээний зорилго нь тухайн ажлын байр эсвэл албан тушаал ахих шаардлагуудад сайн тохирохын тулд хийх үйл ажиллагаануудыг тодорхойлно гэсэн үг. Өөрийн давуу тал, сул талыг ажлын байрны шаардлагатай харьцуулснаар зөрүүг тодорхойлж, таны хүсч байгаа албан тушаалд шилдэг ажил горилогч болоход тусална гэсэн үг.

    Би албан тушаалынхаа туршид СВОТ шинжилгээг шинэ ажилд өргөдөл гаргах, ярилцлаганд орох бүртээ хийдэг байсан. Энэ шинжилгээг хийснээр би ярилцлаганд бэлтгэлтэй болж, ярилцлага авч байгаа хүмүүсийн зүгээс асуух хэцүү асуултанд( жишээ нь “Таны хамгийн том сул тал юу вэ?” гэх мэт) хариулах бэлтгэлтэй болдог.

    Энэхүү шинжилгээг хийснээр ярилцлагын явцад ирэх боломжит асуудлуудаас урьдчилан сэргийлэх боломжтой болгодог.

    Тиймээс ажил хайх, албан тушаал ахихын тулд таньд багахан ахиц дэвшил хэрэгтэй. Өсч хөгжин, тэнцвэржиж, аюул заналаа даван дийлэхийн тулд СВОТ шинжилгээг ашиглан өөрийн давуу талаа хурцалж, сул талаа сайжруулж, боломжуудыг тодорхойл. 

     

     

2,2432017 оны 8 сарын 21
ХУВЬ ХҮНИЙ СВОТ ШИНЖИЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Компаниуд компаниа болон өрсөлдөгчдөө үнэлэх, стратегиа үнэлэх үр дүнтэй процессийг СВОТ шинжилгээ гэж нэрлэдэг. Гэхдээ энэ шинжилгээ зөвхөн бизнест зориулагдаагүй. Энэ шинжилгээ ажил хайгчид болон албан тушаал ахих шат өөд өгсөж байгаа хүн бүрт хэрэгтэй. Тэгвэл энэ процессийг хэрхэн хийх вэ гэдгийг дурдая.  Та хүсэл эрмэлзлэл болон зорилгоо тодорхойлсныхоо дараа хийх алхам бол өөрийнхөө тухай болон өөрийнхөө гадаад орчныг илүү сайн ойлгох явдал юм. Энэ нь СВОТ шинжилгээг хийхэд тустай. SWOT буюу СВОТ шинжилгээ нь: S = Давуу тал (дотоод) W = Сул тал (дотоод) O = Боломж (гадаад) T = Аюул занал (гадаад) Энэ процесс нь таны дотоод давуу болон сул тал, түүнчлэн гадаад боломж болон аюул заналын талаарх мэдээллийг олж авахад тусалдаг. СВОТ шинжилгээг хийх үндсэн алхам нь та албан тушаалаа бизнес, өөрийгөө өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн гэсэн үүднээс харах явдал юм. Давуу тал Та өөрийн давуу талаа ойлгож мэдэхийн тулд өөрийгөө зах зээл дээрх өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн мэтээр төсөөлөх явдал юм. Хувь хүний давуу тал гэдэг бол“та” гэдэг бүтээгдэхүүний хувьд үнэт хөрөнгө гэсэн үг бөгөөд ярилцлаганд орох эсвэл дараагийн шатны албан тушаал ахих үед бусдаас ялгарах арга хэлбэр гэж хэлж болно. Давуу талын жишээ гэвэл төслийн менежментийн хүчирхэг ур чадвар, процессийг сайжруулах буюу дахин инженерчлэх чадвар, олон тооны үзэгчдэд илтгэл, сургалт явуулах туршлага, борлуулалтыг амжилттай хийх батлагдсан чадвар гэх мэт. Сул тал Хувь хүний сул тал гэдэг бол үүрэг хариуцлага бөгөөд өсч хөгжих боломж гэсэн үг. Эдгээр зан төлөвүүдийг сайжруулснаарта ирээдүйн ажлын байрны боломжуудыг нэмэгдүүлж болно. Жишээ нь: Зохион байгуулалт муутай байх, хүмүүсийн өмнө ярихдаа муу байх,юмыг хойш нь тавих, сонсохдоо муу байх гэх мэт. Боломжууд ба аюул занал Та өөрийн боломж болон аюул заналын тухай бодохдоо аюул заналыг нь хамгийн түрүүнд амархан олж хардаг. Дараагийн ажил алба эсвэл албан тушаал ахихын тулд өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулснаар түүнд хүрэх тэмцэх хандлагатай болно. Дараа нь аль болох бодитойгоор өөрийн аюул заналыг үнэлж, тэдгээрийг ялан дийлэх боломжит арга замуудыг тодорхойл. Жишээ нь: Аюул занал:Бусад ажил горилогчид их сургуулийн зэрэгтэй байх Боломж :Оройн сургуульд суралцаж, бакалаврын зэргээ авах. Аюул занал:Х их сургууль групп, бүлгийн илтгэл тавихдаа илүү сайн. Боломж:Илтгэлийн клуб эсвэл хөтөлбөрт хамрагд. Үзэгчдийн өмнө илтгэл тавих боломжуудыг эрэлхийл Хувь хүний СВОТ шинжилгээний зорилго нь тухайн ажлын байр эсвэл албан тушаал ахих шаардлагуудад сайн тохирохын тулд хийх үйл ажиллагаануудыг тодорхойлно гэсэн үг. Өөрийн давуу тал, сул талыг ажлын байрны шаардлагатай харьцуулснаар зөрүүг тодорхойлж, таны хүсч байгаа албан тушаалд шилдэг ажил горилогч болоход тусална гэсэн үг. Би албан тушаалынхаа туршид СВОТ шинжилгээг шинэ ажилд өргөдөл гаргах, ярилцлаганд орох бүртээ хийдэг байсан. Энэ шинжилгээг хийснээр би ярилцлаганд бэлтгэлтэй болж, ярилцлага авч байгаа хүмүүсийн зүгээс асуух хэцүү асуултанд( жишээ нь “Таны хамгийн том сул тал юу вэ?” гэх мэт) хариулах бэлтгэлтэй болдог. Энэхүү шинжилгээг хийснээр ярилцлагын явцад ирэх боломжит асуудлуудаас урьдчилан сэргийлэх боломжтой болгодог. Тиймээс ажил хайх, албан тушаал ахихын тулд таньд багахан ахиц дэвшил хэрэгтэй. Өсч хөгжин, тэнцвэржиж, аюул заналаа даван дийлэхийн тулд СВОТ шинжилгээг ашиглан өөрийн давуу талаа хурцалж, сул талаа сайжруулж, боломжуудыг тодорхойл.     

2,2432017 оны 8 сарын 21
АЖИЛ ДЭЭРЭЭ АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ 6 АРГА

Ажил дээрээ бүтээлч байдлаа нэмэгдүүлэхийг хүсч байгаа хүмүүст хэдэн үр дүнтэй аргууд хүргэх гэж байна. Хэрэв танд гүйцэтгэх ёстой хэд хэдэн ажил байгаа боловч нэгийг нь ч хийж амжаагүй байгаа бол та үр бүтээлтэй ажиллах талаар суралцах хэрэгтэй юм байна. Дараах хэдэн нууцуудыг та хэрэгжүүлснээр ажил дээрээ хийх ёстой ажлаа гүйцэлдүүлж, илүү цаг ч гаргах боломжтой болно. 1. Ажлаа Хамгийн Чухлаас Нь Жагсаах Танд гүйцэтгэх ёстой олон ажил байгаа боловч алинаас нь эхлэхээ мэдэхгүй, ажлынхаа талаар бодож хамаг цагийг өнгөрөөсний эцэст ямар ч үр дүнд хүрэхгүй сууж байна уу. Тэгвэл үр дүнтэй ажиллахын тулд эхлээд ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд жагсаах хэрэгтэй. Хамгийн яаралтай ажлуудаа эхэлж хийж дуусгаад дараа нь бусдыг нь хийж эхлээрэй. 2. Өөрийнхөө Ажил Дээр Төвлөр Хэтэрхий их хариуцлага өөр дээрээ бүү үүр. Ялангуяа эдгээр нь стресс үүсгэж, дарамт болж байгаа бол. Зөвхөн өөрийнхөө хийх ёстой ажил дээр төвлөрч, дарга болон хамтран ажиллагсдадаа үгүй гэж хэлж сураарай. Зарим ажлаа маргааш хийхээр хойшлуулсан ч болно шүү дээ. Хэрэв хэт их дарамттай ажиллавал алдаа гаргаж, чухал төслөө баллаж болзошгүй шүү. 3. Ширээгээ Зохион Байгуулалттай Байлга Ажлынхаа үр бүтээмжийг дээшлүүлэх хамгийн энгийн арга бол эхлээд ширээн дээрхээ цэгцэлж, зохион байгуулалттай байлгах явдал юм. Хэрэв ширээ чинь замбараагүй бол зарим чухал тэмдэглэл зэргээ олоход хэцүү байх бөгөөд хайснаар их цаг алдаж, ажлаа цагт нь дуусгаж чадахгүйд хүрнэ. Цаг хугацааг хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлэх үүднээс ширээн дээрхээ цэгцлээрэй. 4. Анхаарлаа Сарниулах Хэрэггүй Өнөө үед интернет, олон нийтийн сүлжээ зэрэг нь ажилд маш том саад болдог болжээ. Ажлынхаа цагаар тэдэн лүү анхаарлаа сарниулахгүй байх нь хэцүү ч гэлээ ажлаа хийхийн оронд хамаг цагаа олон нийтийн сүлжээ болон бусад вэб хуудсууд дээр алдаж байгаагаа санаарай. Facebook болон Twitter-ээ хальтхан харахыг хүсч байгаа ч нэг мэдэхэд л хэдэн цаг өнгөлсөн байдаг шүү дээ. Тиймээс та ажлаа сайн хийхийг хүсч байвал тэдгээр хуудсуудруу зочлохгүй байх хэрэгтэй. Мөн хүмүүстэй чатлахгүй байхыг хичээгээрэй. 5. Богино Завсарлага Ав Хэрэв танд хийх ажил маш их байвал завсарлагааны талаар бодоод ч хэрэггүй. Гэхдээ ядарсан үед сайн үр дүн гарна гэж байхгүй. Тиймээс сэргэх үүднээс богино хугацааны завсарлага авч болно. Ингэснээр олон ажлыг амжилттай гүйцэтгэж, алдаа гаргахаас сэргийлнэ. Ширээн дээрээ өдрийн хоолоо идэж болохгүй. Өөр газар очиж хооллоорой. 6. Цагийн Хуваарь Гарга Хэрэв та өглөөгүүр илүү сэргэг ажилладаг бол ажлын хамгийн хэцүү хэсгээ өглөө хийхээр төлөвлөх хэрэгтэй. Энэ маягаар ажлаа хуваарилвал үдийн цайгаа тайван ууж, гэртээ харихаасаа өмнө бусад хялбар ажлуудаа дуусгах боломжтой болно. 7. Байн Байн Мэйл, Facebook, Twitter-Ээ Шалгахаа Боль! Хэрэв үнэхээр чухал мэйл хүлээгээгүй л бол тав, арван минут тутам мэйлээ шалгахаа болих хэрэгтэй. Таньд хийж, гүйцэтгэх ёстой олон ажил байна. Тиймэс тэр хэрэгтэй, хэрэггүй мэйлүүд орой болтол хүлээж л байг. Эцсийн эцэст хэн нэгэн таньтай яаралтай холбоо барих хэрэгтэй бол утасдахад л болно шүү дээ.    

7492017 оны 8 сарын 21
​ЗОРИЛГОО ЦААСАН ДЭЭР БУУЛГАХЫН АЧ ТУС

Шинэ үйлчлүүлэгчтэй уулзах бүрдээ хамгийн түрүүнд нэг л зүйлийг хийдэг байлаа. Үйлчлүүлэгч тус бүрийн хувийн зорилго, мэргэжлийн зорилгыг цаасан дээр буулгах. Би өөрийн карьерийн эхэн үеэс л энэ аргыг хэрэглэж ирсэн. Учир нь их сургуульд байхдаа л Опра-г шимтэн үздэг байсан тул ийм зуршилтай болсон билээ. Өөрөөр хэлбэл ‘Одоо цагийн хүчийг өөрийн биеэр мэдэрч ирлээ’.Хамгийн гол нь та түүнийхээ төлөө мэрийх хэрэгтэй. Хамгийн сонирхолтой нь ‘яаж хийх вэ’ гэдгээ мэдэхгүй байсан ч гэсэн ‘юу болоосой’ гэж хүс ч буйгаа мэддэг байх нь бодит болгох хүчтэй юм. Мэдээж зарим хүмүүс үүнд итгэдэггүй л юм. Гэхдээ хэрэгжүүлээд үзэхэд алдах зүйлгүй шүү дээ. Учир нь амжилтад хүрсэн маш олон хүмүүст үр шимээ өгсөөр ирсэн.  Яаж эхлүүлэх вэ гэвэл: Тухайн зорилгыг яагаад хүс ч буйгаа өөрөөсөө тодруулах Би нэг эмэгтэйн хувийн дасгалжуулагчаар ажиллах болов. Түүний хувьд 25 кг илүү жинтэй. Тэр эмэгтэй ‘Би тань шиг биетэй болмоор байна’ гэв. Тэгэхээр яагаад гэдгийг нь мэдэхийг хүссэн юм. Ингэж асуусан шалтгаан маань: Гоё биетэй болох юм уу баян болох нь таныг аз жаргалтай болгож чадахгүй Харин танд төрж буй мэдрэмж л танд аз жаргалыг өгч чадна. Иймээс л тавьсан зорилгодоо яагаад хүрэх нь чухал болохоо мэддэг байх хэрэгтэй. Та өөртөө сэтгэл дундуур байна уу? Тэгвэл гагцхүү жингээ хаслаа гээд бүх зүйл сайхан болохгүй юм. Нарийвчлал Тухайн зорилгоо нэгд нэгэнгүй мэддэг байх нь онгорхой хаалга бүхэн рүү шагайхаас сэргийлж өгдөг. Тавьсан зорилгоо дотроо төсөөлж, таван мэдрэхүйгээр мэдэр. Нүдээ аниад танд ямар мэдрэмж төрөх, юу өмсөх, дэргэд тань хэн байхыг төсөөлнө. Ямар үнэр үнэртэх бол? Яг л өрнөж байгаа мэтээр төсөөлнө. Ингэж төсөөлж чадвал хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Иймээс сайн төсөөлж, ямар мэдрэмж авч болохоо мэдрээд нэг үз. Тэр зорилгод хэрхэн хүрэх вэ гэдэгт санаа зовох хэрэггүй. Зүгээр л болно гэдэгт нь итгэ. Зорилгоо харж болох газарт байрлуулах Шинэ оны эхээр хамаг зорилгуудаа цаасан дээр буулгаж, өдөр бүр харж болохоор газарт байрлуулдаг. Энэ нь зорилгод маань хөтлөх зүйлүүдэдилүүтэй-гүүр ‘За’ гэж хэлж эсрэгээрээ холдуулах зүйлсэд татгалзсан хариу өгөхөд тусалдаг.Та зорилгоо ил гаргаж, тэр талаараа ярьж, зөв замаар явж чадвал таныг зорьсон газарт тань хөтлөн аваачих хүмүүс хаанаас ч хамаагүй гараад л ирдэг. Миний хувьд том хэтийн мөрөөдөл гэж байдаггүй. Оюун санаагаа тэлж, урд буй боломжит зүйлсэд өөрийгөө нээ. Үүндээ итгэж, үүнийгээ цаасан дээр буулгавал нэг л өдөр таны зорилго биелнэ. Эх сурвалж:http://biznetwork.mn/    

6952017 оны 8 сарын 21
ТАРХИА ШИНЭ САНААНЫ ҮЙЛДВЭР БОЛГОХ 10 АРГА

Бидний бүтээлч байдал хоорондоо ялгаатай ч, бүгд өөрийн онцлогтой. Та алдсан урам зоригоо эргүүлэн олж авах хялбар 10 аргыг толилуулж байна. Тэмдэглийн дэвтэрБиедээ байнга дэвтэр авч явж, санаж бодсон бүхнээ тэмдэглэх. Шинэ санаа нь яг л илүү том санааг барьж авах өгөөштэй ижил. Жижиг үр маш том мод болж ургадаг шиг зөв тордож боловсруулсан санаа, аугаа том болох нь гарцаагүй билээ. Тийм учраас өөрт төрсөн санааг жижиг гэлтгүй тэмдэглэх хэрэгтэй. Санаа бодлоо байнга уралдуулахХамт олноороо хуралдаж мэтгэлцэх нь таны бүтээлч талыг гаргаж, шинэ санаагаа боловсруулж бататгах хамгийн сайн орчин үүсдэг. Олон өнцгөөс харж хэлэлцсэн зүйл чанартай байх нь гарцаагүй. Орой болгон 10 шинэ санаа бичихМаргаашийнхаа төлөвлөгөө мэтээр бодон орой унтахдаа өөрт төрсөн санаануудаа бичиж тэмдэглэж ажлынхаа суурь болгох хэрэгтэй. Энэ нь танд чиглүүлэгч болж өгч бүтээлч сэтгэлгээг тань хаахаас сэргийлнэ. Санаагаа зурахГараараа зурж үлдээх нь ой ухаанд илүү үлддэг ба санааг цааш нь ургуулахад дөхөм болдог. Өөрийнхөө санааг зураг, дүрсээр илэрхийлэх гээд оролдоод үзээрэй. Та заавал зураач байх албагүй. Адал явдлыг эрэлхийлИх юм үзэж нүд тайлах нь таны аливаа зүйлийг харах өнцөг өргөжиж, шинэ санаа төрөхөд хялбар болох болно. Тиймээс шинэ зүйлийг эрэлхийлж амьдардаг хүмүүс илүү нээлттэй, шинэлэг санаа гаргахдаа түгээмэл байдаг. Цахилгаан хэрэгслүүдээ унтраахАль болох компьютер, утаснаасаа татгалзаж, хурал мэтгэлцээний үеэр ч тэр үзэг цаас ашиглаж тэмдэглэл хөтлөөрэй. Оюун ухаанаа элдэв анхаарал сарниулах төхөөрөмжүүдээс хол байлгаснаар та илүү сэргэг болсноо мэдэрч, бүтээлч байхад хялбар байх болно. Кофе уухКофе тархийг сэргээж бүтээлч сэтгэлгээг өдөөдөг. Яг л шинэ санаа гаргах үүсгүүрийн шатахуун мэт. Дээр дурдсан аргуудтай хослуулбал та зогсохгүй хүч болох болно. Бүтээлч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхӨөрийг чинь хөгжүүлж, урам зориг өгөх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь таны бүтээлч чанарыг дээшлүүлэх болно. Өөрийн эргэн тойрны хүмүүсээсээ урам зориг авч, илүү танилын хүрээгээ илүү тэлэх нь зүйтэй. Ажлыг дуусгахАливаа зүйлийг дуусгаж хэвших хэрэгтэй. Өөрт тань төрсөн санааг тавьж явуулалгүй цааш нь хөгжүүлж дуусгах нь таныг ямар нэгэн юм бүтээсэн мэдрэмж өгч, яваандаа энэ нь эерэг зуршил болж үлдэх нь тодорхой. Өөрийгөө битгий дутуу үнэлХэзээ ч битгий өөрийнхөө чадварыг голж, бүтээлч биш хэмээн бодоорой. Бүтээлч байх нь тухайн үеийн хүний төлөв болохоос тархины чадвар биш. Санасан зүйл тань төлөвлөснөөр болохгүй хүндрэл гарваас, өөртөө жоохон ч гэсэн амралт өгч, хүчлэхээс зайлсхийгээрэй. Бүтээлч зуршилтай болох нь амар биш бөгөөд хугацаа шаардагдана. Ажлын шаардлагаар ч бай, таны өөрийн хүслээр ч бай өөрийгөө бүтээлч сэтгэхүйтэй болгох нь таны амьдралд маш их ач тустай билээ.          Эх сурвалж:http://www.entrepreneur.mn/    

9812017 оны 8 сарын 21
ӨДӨР БҮР ХЭВШҮҮЛБЭЛ ЗОХИХ ЭНГИЙН БОЛОВЧ ХАМГИЙН ХҮЧИРХЭГ - 12 ДАДАЛ

Намайг Dean Bokhari гэдэг. Би хувь хүний хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг бас ном бичдэг. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд би хувь хүний хөгжлийн тухай 732 + ном уншлаа. Тэдгээр номноос ойлгож авсан хамгийн чухал зүйл нь агуу зүйлс энгийнээс эхэлдгийг санах явдал юм. Тиймээс ч таныг урамшуулж амьдралыг чинь өөрчлөх хамгийн энгийн боловч эсрэгээрээ хамгийн хүчирхэг 12 зөвлөмжийг хүргэхээр шийдлээ. Хамгийн энгийн эдгээр дадлыг хэрэгжүүлэхэд ердөө хэдхэн хором зарцуулагдах ч гарах үр дүн нь таны төсөөлснөөс ч илүү гэдгийг баттай хэлье. №1. Орой унтахаар хэвтэхийнхээ өмнө тархиндаа ~ Маргааш өглөө намайг ... цагт сэрээгээрэй ~ гэж хэлээрэй. Өмнөх өдөр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч тархиндаа шивнэсэн энэ сэрүүлэг жинхэнийг нь дуугарахаас өмнө ажиллах ёстой. №2. Хэрвээ таны шивнэсэн тархины сэрүүлэг ажиллахгүй бол ухаалаг утас эсвэл цагандаа сэрүүлэг тавьж түүнийгээ өөрөөсөө бас орноосоо хол газар тавих хэрэгтэй. Ингэснээр сэрүүлгээ хойш тавилгүй босч очиж унтраах учраас таныг сэрэхэд хялбар болох болно. №3. Сэрэнгүүтээ 1 л ус ууж хэвшээрэй. Ихэнх хүмүүс шингэний дутагдалд орсноосоо болж сулбайн эрч хүчгүй болсноо анзаардаггүй. Ус бол эрч хүч. Тэгэхээр орныхоо дэргэдэх ширээн дээр уух усаа ойрхон тавьж хоноорой. Ус уух нь таныг сэргээгээд зогсохгүй эрч хүч өгнө. №4. Шүдээ угаасныхаа дараа хэсэгхэн хормыг өөртөө зарцуулвал ямар вэ? Ингэхдээ толинд өөрийгөө хараад ~ Би чамд хайртай! гэж хэлээрэй. Ихэнх хүмүүс өөрийгөө хайрладаггүй. Тиймээс өглөө бүр энэ үгийг чин сэтгэлээсээ хэлж өөртөө сэтгэл хангалуун бас аливааг эерэгээр харахыг хичээгээрэй. №5. Харин одоо алхацгаая. Алхах нь та бидэнд аливаа асуудлыг шийдэх гарцыг олоход бас шинэ санаа бодож олоход тусална. Мөн түүнчлэн дөрвөн хананаасаа гарч хүйн холбоотой дэлхий ижийтэйгээ ижилсдэг болохоор сэтгэл санааг тань тайвшруулна бас сэргээнэ. №6. Санасан зүйлс чинь бүтэхгүй бас өөрт байхгүй зүйлстээ гоморхож чамлах сэтгэгдэл төрсөн бол түүнийгээ яг одоо бодохоо боль. Харин амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй гурван зүйлд чин сэтгэлээсээ талархаарай. Байгаа зүйлдээ талархаж амьдарвал амьдрал чамд хүссэнээс чинь ихийг өгөх болно. №7. Өдөрт хамгийн багадаа 10 мин - 20 мин бясалгал хийж хэвшээрэй. Хэрвээ яаж гэдгийг нь мэдэхгүй байгаа бол тааламжтай санагдсан газартаа суугаад амьсгаагаа түгжин дөрөв тоол. Харин одоо амьсгаагаа гаргасныхаа дараа дахин дөрөв тоол. Ийм маягаар амьсгал дээрээ төвлөрч алжаалаа хэсэгхэн ч гэсэн тайлаарай. №8. Тухайн өдрийнхөө ажлыг эхлүүлэхдээ хамгийн чухал гэсэн ганц л зүйл дээр төвлөрч ажиллаарай. Ингэхдээ төлөвлөгөөгөө эргэн нэг харж хамгийн чухлаас нь эхлэн эрэмбэлэх хэрэгтэй. Энэ нь таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар мөн ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах онцгой дадал зуршлын нэг юм. №9. Өдөр болгон нэг хүнийг чин сэтгэлээсээ магтаж байгаарай. Би хэдэн жилийн өмнөөс ингэж эхэлсэн нь үнэхээр гайхалтай үр дүнг өгсөн юм. Хэн нэгнээс сайн сайхан чанарыг нь олж харж түүнийгээ өөртөө тусгаж авахын зэрэгцээ хариу нэхээгүй хамгийн сайхан бэлгийг өгдөг. Аз жаргалын даавар гэгддэг окситоцин болон серотонин нь хэн нэгнийг чин сэтгэлээсээ магтахад маш их ялгардаг. №10. Өдөр болгон хөлсөө гаргаарай. Энэ бол эрүүл бас аз жаргалтай амьдралын хамгийн гол хүчин зүйлсийн нэг юм. Ямар ч аргаар хамаагүй хөлсөө гадагшлуулж байгаарай. Бие махбодын хувьд эрүүл байна гэдэг нь мэргэшсэн салбартаа ч гэсэн амжилттай ажиллана гэсэн үг. №11. Харин одоо өнөөдөр хийсэн зүйлсээ эргэн нэг дүгнэцгээе. Ингэхдээ тухайн өдөр болсон хамгийн сайн сайхан зүйлсээ эргэн нэг санаарай. Тэдгээр сайхан үйл явдлаа тэмдэглэсэн ч болно. Би өдөр бүр өөрөөсөө ~ Өнөөдөр чинь ямар сайхан зүйл болсон билээ...? гэж асуудаг. Гэвч өнгөрч буй өдөр болгон өөрөө сайхан зүйл болохоор энэ сайхан зүйлээ байнга арчилж тордож байгаарай. №12. Өдөр болгон унш. Тархиа цэнэглэж шинэ санаа олох хамгийн агуу арга зам нь мэдээж унш унш бас дахин унших явдал юм. Ийм нэг үг байдаг. ~ Ном бол миний сонгосон хатуу капсултай хар тамхи юмаа гэдэг. Би энэ үгэнд маш их дуртай. Унших тусмаа чи ямар бага мэддэгээ ухаарна. Тиймээс өдөр болгон ном унших магадгүй аудио ном сонссон ч болно. 20 мин байсан ч хамаагүй ингэж л хэвшихийг зөвлөе. Амжилт! Эх сурвалж:   Dean Bokhari Official Website    

1,0492017 оны 8 сарын 21

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.