"БИД РЕСТОРАНЫ САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ"
“М Жи Си Стар Групп” ХХК нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр дээд зэрэглэлийн рестораны үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Централ тауэрт Моне ресторан, 3 давхарт "Азиана Сентрал" нэртэй Монгол халуун тогоог Ази хоолтой хослуулсан ресторан, Скай резортод байрлах Брүүк/Асем вилла ресторан, Будда Виста хотхонд байрлах Азиана нэртэй ази хоолны ресторан, Шангри-Ла Моллын 3 давхарт байрлах "CHILI" ресторан, БЗД-н 26-р хороонд байрлах Энканто моллын 2 давхарт "Asiana Encanto" ресторануудыг тус тус ажиллуулдаг.
Манай компани нь 2010 оноос хойш одоог хүртэл 13 дах жилдээ хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд дээд зэрэглэлийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний чанар стандартыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж 2017 оны 6-р сард Дэлхийн аялал жуулчлалын холбоо, Дэлхийн Тогооч нарын Холбоо, Монголын Кулинарын Холбооноос олгодог 3 одны зэрэглэлийн болзол хангаж3 одтой ресторан болж, 2019 оны 9-р сард одны зэрэглэлээ ахиулах болзолыг хангаж Монголдоо цор ганцКулинарын 4 одтой ресторан боллоо.
Манай ресторанууд нь төрийн өндөр зэрэглэлийн хүлээн авалтууд, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, Улаанбаатар хотын элчин сайдын яамдуудын тэргүүн сонголт болсоор иржээ.
Үйлчилгээний салбаруудын онцлогууд:
XIX дүгээр зууны Импресионизм урсгалын нэрт төлөөлөгч,Францын алдарт зураач Claude Oscar Monet-гийн нэрээр нэрлэгдсэн 100-250 хүний багтаамжтай Монэ ресторан нь 2009оны 12-р сардбайгуулагдсан, төгөлдөр хуурын аялгууг сонсон тухлах орчинд манай шилдэг хамт олон хамгийн дээд зэрэглэлийн амт чанартай хоолоор үйлчилдэг
Asiana ресторан нь Зайсанд байрлах Budda Vista цогцолборт шинээр нээгдэж буй Ази хоолны дээд зэрэглэлийн ресторан бөгөөд Монгол, Япон, Хятад улсын онцлогийг тусгасан үндэсний хоолоор үйлчлэх юм.
Өрнийн хэв шинжийг агуулсан интерьер засал шийдэлтэй, 110 хүртэлх хүний багтаамжтай Монгол, Хятад, Япон үндэстний зоогуудаар үйлчилдэг.
Хотын төв цэгт сүндэрлэх Shangri-La Mall барилгын 3 давхарт байрлах жуулчид, тухайн барилгаар үйлчлүүлж буй хэрэглэгч, гэр бүлээрээ цагийг тухтай өнгөрүүлж буй зочдод зориулсан Япон Shabu shabu, sushi, Монгол үндэстний ресторан.
Манай ресторан нь Монгол, Хятад, Япон хоолыг хөгжүүлэн, дэлгэрүүлэхийг зорьдог бөгөөд Asiana Encantoсалбарын цэсэд сайн чанарын махны сонголтууд бүхий BBQ, уламжлалт Солонгос хоолнууд нэмэгдсэнээрээ онцлогтой.
Бизнесээ тасралтгүй хөгжүүлж салбартаа тэргүүлэгч жишиг компани байна.
Олон улсын жишигт хүрсэн хоол урлаг, үйлчилгээний соёлыг таниулж, үйлчлүүлэгч бүрийн эрхэм сонголт байна.
Best team, Best product, Best service
1. Аялал жуулчлал, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ
2.
3.
Үнэт зүйлс: Эерэг хандаж, бүтээлч сэтгэж, сэтгэлээрээ урлая Бидний ёс зүйн код : Шударга, нээлттэй, ил тод Хүндлэл, ашиг сонирхол, Мэдээллийн аюулгүй байдал
2015
200