Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монголын Амьдрах Урлаг Нийгэмлэг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монголын Амьдрах Урлаг Нийгэмлэгийн танилцуулга

Монголын Амьдрах урлагийн нийгэмлэг 2007 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Хууль зүйн яамнаас улсын бүртгэлийн: 6512 PD-1070703 тоот гэрчилгээ авч үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тус нийгэмлэг таван хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл, захирал, менежер, нягтлан болон багш нарын хороо гэсэн зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Нийгэмлэгийн зорилго нь: Хүний оюуны хөгжил, эрүүл мэндийн боловсролыг дэмжих, хүүхэд залуучуудад хүмүүжлийн төлөвшил бий болгох, архи тамхитай тэмцэж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах юм. Үүний тулд Амьдрах урлагийн Монгол дахь нийгэмлэгийн 200 багш төрөл бүрийн сургалтыг тасралтгүй явуулсаар ирлээ.

Шашин шүтлэг, үндэс угсаа, нас хүйс, мэргэжил боловсрол, баян ядуу ялгалгүй хэн ч хамрагдах бүрэн боломжтой.

КУРС СУРГАЛТУУД

• Аз жаргалын хөтөлбөр /Үндсэн курс/

• ART Excel курс (7-13 насныханд зориулсан)

• 14-17 насны хүүхэд залуусын

• “YES!” курс “Залуусыг чадавхжуулах сургалт”

• 18-30 насны идэр залуусын “YES!+” курс “Идэр залуусыг чадавхжуулах сургалт”

• Амьсгал ус авиан хандивын курс

• Шри Шри Йогын курс

• Сахаж Самадийн курс,

• Мөнхийн бясалгал

• ШШБЕГазар хүмүүжигчдэд зориулсан тусгай хөтөлбөр

• Аюурведийн (Абяанга, Шриодара, Марма) 3 төрлийн бариа заслын эмчилгээ

Олон улсын Амьдрах урлагийн байгууллагын багш нар манай нийгэмлэгийн урилгаар Монголд ирж

• Дээд курс

• DSN (Тэнгэрлэг нийгэмлэгийг хамтдаа байгуулъя) курс,

• Шри Шри Аюурведийн курс,

• Аюурведийн хоолны курс

• Шри Шри Йогын багшийн I, II курс зэргийг зааж байгаа нь бид эх орондоо

Амьдрах урлагийн урлан курс хөтөлбөрүүдэд хамрагдах бүрэн боломжтой болсон юм. Эдгээр курст хамрагдсанаар:

  • Нийгмийн өмнө хүлээх хувь хүний хариуцлага нэмэгдэж, өөрийн дотоод хүчээ бүрэн ашиглан аз жаргалтай амар амгалан амьдрах боломжтой юм. Айдас, уур уцаар зэрэг сөрөг муу араншигаас салж, хувь хүнийхээ хувьд хүчирхэгждэг.
  • Шри Шри Йогоор хичээллэснээр биеийн уян хатан чанар сайжирч, хөдөлгөөний эвсэл сайтай болж залуужина. Бие махбодиос илүүдэл хорт бодис гадагшилж, бие эрүүлжинэ.
  • Аюурведийн 3 төрлийн бариа нь (Абяанга, Шриодара, Марма) биеийн алжаал ядаргаа сэтгэл санааны хямралыг дээд зэргээр тайлна. Бие махбод энергийн гажилт, түгжрэл, саатлыг арилган тэнцвэржүүлнэ. Биеэс хорт бодис чөлөөлөгдөх явцыг эрчимжүүлнэ.
  • Хичээлийн хөтөлбөр хялбар, үр дүн сайтай, амьсгалын болон йогийн дасгалууд, бясалгалын хялбар техник, амьдралд байнга хэрэг болох сонирхолтой сургамжтай яриа пойнтууд, алжаал тайлах хөгжөөнт тоглоомууд орсон зэрэг нь асар их тааламж танд өгөх болно. Манай хамт олон танд туслахад бэлэн байна.
  • Уриа

    Хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодруулах

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Олон улсын байгууллага, Суурин төлөөлөгчийн газар

  • Байгуулагдсан он

    2000

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо төмөрчний гудамж, Найман шарга, 8-р байр 300 тоот

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.