Харилцагчид хүндрэлгүйгээр хурдан шуурхай асуудлыг шийдвэрлэхэд мэдээллийн үнэн зөв байдлыг тогтоож даатгалын үйлчилгээний талаарх бүхий л мэдээлэл лавлагаа, ослын дуудлага, нөхөн төлбөрт хариу тайлбар өгөх.
Олон нийт, ард иргэд, байгууллагуудад учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээс сэргийлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор даатгалын үйлчилгээг таниулах, даатгалын боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн видео контент боловсруулж түгээх, видео график, маркетинг сурталчилгаа хийх.
Бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой дотоод, гадаад судалгаа, шинжилгээ хийх Бүтээгдэхүүнүүдэд хяналт тавьж түүнтэй холбоотой хууль эрх зүйн өөрчлөлт, давхар даатгагчийн шаардлагын нийцэл зэрэг бусад холбогдох үл тохирлыг илрүүлэн арилгах; Судалгаа, шинжилгээ мониторингийн үр дүнд харилцагчийн эрэлт хэрэгцээ, компанийн стратеги, бодлогод нийцсэн шинэ төрлийн бүтээгдэхүүнийг загварчлан боловсруулах, одоогийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэн сайжруулах Бүтээгдэхүүний гадаад болон дотоод баталгаажуулалтыг хариуцан ажиллах буюу бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу дотооддоо болон зохицуулагч байгууллагад бүртгэлжүүлэх ажлыг хариуцан ажиллах, Тухайн бүтээгдэхүүнийг компанийн холбогдох программуудад оруулан бүртгэх, бүтээгдэхүүний цар хүрээнээс хамааран сонгогдсон бүтээгдэхүүний хувьд танилцуулга сургалтыг ажилтнуудад зохион байгуулах;
Өдөр тутмын ажлууд, уулзалт хэлэлцээрүүдийг төлөвлөх, зохион байгуулах; Шаардлагатай баримт, бичгүүд болон гэрээг боловсруулах; Аман болон бичгийн орчуулга хийх; Захиргааны бусад ажил үүргүүд хариуцах
Улаанбаатар хот дахь байгууллага, иргэдэд учирч болох эрсдэлийг бууруулахад чиглэсэн компанийн бодлого, зорилгын хүрээнд зах зээлд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх, даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэн хураамжийн орлогыг өсгөн, даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах.
Компанийн бодлого зорилгын хүрээнд зах зээлд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх, даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэн хураамжийн орлогыг өсгөх, ард иргэд, аж ахуй нэгжийн даатгалын хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх, даатгалын мэдлэг, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэн ажиллахад оршино.
Даатгуулагчийн болон хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ, шалтгаан, нөхцөл зэргийг хамгийн боломжит хэлбэрээр баталгаажуулан баримтжуулж даатгалын тохиолдлыг нотлоход анхан шатны дүгнэлт гаргах
Даатгалын нөхөн төлбөр, борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, эмчийн мэргэжлийн дүгнэлт гаргах.
Гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн үйл ажиллагааны журмын дагуу үнэн зөв задлан шинжилж, шийдвэрлэх саналыг хянаж боловсруулан даатгуулагч нөхөн төлбөрийг хүлээх авах хүртэлх ажлыг хариуцан ажиллах.
Системийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, дансдын хөдөлгөөн, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих; Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардлагатай хүмүүсээс шаардан гаргуулах; Төв компанийн тооцоог тухай бүр хянаж тулган баталгаажуулах, тооцоо нийлэх; Анхан шатны бүртгэлийн баримт хөтлөлт, ажил гүйлгээг баримтжуулж хэвшүүлэх; Хариуцсан ажилтай холбоотой бүх журнал дансны бичилтийг байгууллагад мөрдөгдөж байгаа санхүүгийн программыг ашиглан хийх.
Олон нийт, ард иргэд, байгууллагуудад учирч болзошгүй санхүүгийн эрсдлээс сэргийлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор даатгалын үйлчилгээг таниулах, даатгалын боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим болон хэвлэлийн эх бэлтгэх, маркетинг, нийгмийн хариуцлагын контент боловсруулах, түгээх.