Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монгол Даатгал ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Жолооч

Компанийн хариуцсан тээврийн хэрэгслээр өдөр тутам үйлчлэх, аж ахуйн ажлуудад туслах.

Туслах нарийн бичиг / Англи хэлтэй эсвэл Орос хэлт

Өдөр тутмын ажлууд, уулзалт хэлэлцээрүүдийг төлөвлөх, зохион байгуулах; Шаардлагатай баримт, бичгүүд болон гэрээг боловсруулах; Аман болон бичгийн орчуулга хийх; Захиргааны бусад ажил үүргүүд хариуцах

ДААТГАЛЫН МЕНЕЖЕР / Сүхбаатар дүүрэг /

Улаанбаатар хот дахь байгууллага, иргэдэд учирч болох эрсдэлийг бууруулахад  чиглэсэн компанийн бодлого, зорилгын хүрээнд зах зээлд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх, даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэн хураамжийн орлогыг өсгөн, даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах.

Иргэдийн даатгалын менежер

Компанийн бодлого зорилгын хүрээнд зах зээлд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх, даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэн хураамжийн орлогыг өсгөх, ард иргэд, аж ахуй нэгжийн даатгалын хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай гүйцэтгэх, даатгалын мэдлэг, санхүүгийн боловсролыг түгээн дэлгэрүүлэн ажиллахад оршино.

Шуурхай албаны мэргэжилтэн

Даатгуулагчийн болон хохирогчийн эд хөрөнгөд  учирсан хохирлын хэмжээ, шалтгаан, нөхцөл зэргийг хамгийн боломжит хэлбэрээр баталгаажуулан баримтжуулж даатгалын тохиолдлыг нотлоход анхан шатны дүгнэлт гаргах

Шинжээч эмч

Даатгалын нөхөн төлбөр, борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, эмчийн мэргэжлийн дүгнэлт гаргах.  

Нөхөн төлбөрийн менежер /Эрүүл мэндийн даатгал/

Гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн үйл ажиллагааны журмын дагуу үнэн зөв задлан шинжилж, шийдвэрлэх саналыг хянаж боловсруулан даатгуулагч нөхөн төлбөрийг хүлээх авах хүртэлх ажлыг хариуцан ажиллах. 

Тооцооны нягтлан бодогч

Системийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг  хэрэгжүүлэх, дансдын хөдөлгөөн, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих; Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардлагатай хүмүүсээс шаардан гаргуулах; Төв компанийн тооцоог тухай бүр хянаж тулган баталгаажуулах, тооцоо нийлэх; Анхан шатны бүртгэлийн баримт хөтлөлт, ажил гүйлгээг баримтжуулж хэвшүүлэх; Хариуцсан ажилтай холбоотой бүх журнал дансны бичилтийг байгууллагад мөрдөгдөж байгаа санхүүгийн программыг ашиглан хийх.

График дизайнер

Олон нийт, ард иргэд, байгууллагуудад учирч болзошгүй санхүүгийн  эрсдлээс сэргийлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор даатгалын үйлчилгээг таниулах, даатгалын боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим болон хэвлэлийн эх бэлтгэх, маркетинг, нийгмийн хариуцлагын контент боловсруулах, түгээх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5-р хороо Монгол Даатгал ХК-ийн төв байр.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.