Даатгалын нөхөн төлбөр, борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, эмчийн мэргэжлийн дүгнэлт гаргах.
Гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн үйл ажиллагааны журмын дагуу үнэн зөв задлан шинжилж, шийдвэрлэх саналыг хянаж боловсруулан даатгуулагч нөхөн төлбөрийг хүлээх авах хүртэлх ажлыг хариуцан ажиллах.
Системийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх, дансдын хөдөлгөөн, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих; Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад материалыг шаардлагатай хүмүүсээс шаардан гаргуулах; Төв компанийн тооцоог тухай бүр хянаж тулган баталгаажуулах, тооцоо нийлэх; Анхан шатны бүртгэлийн баримт хөтлөлт, ажил гүйлгээг баримтжуулж хэвшүүлэх; Хариуцсан ажилтай холбоотой бүх журнал дансны бичилтийг байгууллагад мөрдөгдөж байгаа санхүүгийн программыг ашиглан хийх.
Нөхөн төлбөрийн бүх төрлийн харилцааг хууль, дүрэм журмын дагуу даатгалын гэрээний хүрээнд задлан шинжилж, шийдвэрлэх саналыг боловсруулах, хянаж ажиллах бөгөөд нөхөн төлбөрийг хүлээн авах хүртэлх ажлыг процессын дагуу тасралтгүй сайжруулж гүйцэтгэхэд оршино.
Олон нийт, ард иргэд, байгууллагуудад учирч болзошгүй санхүүгийн эрсдлээс сэргийлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор даатгалын үйлчилгээг таниулах, даатгалын боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цахим болон хэвлэлийн эх бэлтгэх, маркетинг, нийгмийн хариуцлагын контент боловсруулах, түгээх.
Улаанбаатар хот дахь байгууллага, иргэдэд учирч болох эрсдэлийг бууруулахад чиглэсэн компанийн бодлого, зорилгын хүрээнд зах зээлд эзлэх хэмжээг нэмэгдүүлэх, даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэн хураамжийн орлогыг өсгөн, даатгалын үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллах.
Бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой дотоод, гадаад судалгаа, шинжилгээ хийх Бүтээгдэхүүнүүдэд хяналт тавьж түүнтэй холбоотой хууль эрх зүйн өөрчлөлт, давхар даатгагчийн шаардлагын нийцэл зэрэг бусад холбогдох үл тохирлыг илрүүлэн арилгах; Судалгаа, шинжилгээ мониторингийн үр дүнд харилцагчийн эрэлт хэрэгцээ, компанийн стратеги, бодлогод нийцсэн шинэ төрлийн бүтээгдэхүүнийг загварчлан боловсруулах, одоогийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэн сайжруулах Бүтээгдэхүүний гадаад болон дотоод баталгаажуулалтыг хариуцан ажиллах буюу бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу дотооддоо болон зохицуулагч байгууллагад бүртгэлжүүлэх ажлыг хариуцан ажиллах, Тухайн бүтээгдэхүүнийг компанийн холбогдох программуудад оруулан бүртгэх, бүтээгдэхүүний цар хүрээнээс хамааран сонгогдсон бүтээгдэхүүний хувьд танилцуулга сургалтыг ажилтнуудад зохион байгуулах;